Мэдээлэл
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.27%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.84%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.90%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.94%
HR news
- 2018 / 04 / 27
ХЯТАД УЛС 1.4 ТЭРБУМ ХҮНЭЭ ХИЙМЭЛ ОЮУНААР ЗАСАГЛАНА
2020 онд Хятад улс 1.4 тэрбум иргэн тус бүрээ нийгмийн кредит үнэлгээтэй болгох гэж байна. Ингэхдээ хиймэл оюун, царайгаар таних технологиудын тусламжтай иргэн бүрийнхээ үйлдлийг камераар хянаж, тэдний буруу үйлдэл болгоноос оноо хасах юм байна. Жишээ нь гарцгүй газраар зам гарах, хөдөлгөөний дүрэм зөрчих, хог хаях бүрт тодорхой оноо хасагдаж байна гэсэн үг. Хэрвээ оноо нь хасагдсаар хэт багасвал янз бүрийн нийгмийн үйлчилгээнээс хасагдаж, шийтгүүлэх болно. Тухайлбал нисэх онгоцоор, төмөр замаар зорчихыг нь хориглох, зээл авах боломжгүй болгох, хурдтай интернэт хэрэглэж чадахгүй болгох гэх мэт. Одоогоор тус улсын гудамж талбайд 170 сая хяналтын камер ажиллаж байгаа нь дэлхийн хамгийн том камерын сүлжээ болж байна. 2020 онд уг тоог 600 сая болгох зорилт тавьжээ. Тэгвэл бараг 2 хүн тутамд нэг камер оногдоно гэсэн үг юм. 


source: CNET
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2019 / 06 / 09
Нотолгоонд суурилсан зөвлөх үйлчилгээ буюу Evidence-Based Consulting Монголд анх удаа нэвтэрч байна.
Өөрийгөө нийгмээс хэдхэн минут ч тусгаарлах боломжгүй технологид тулгуурласан ертөнцөд бид амьдарч байна. Гэвч үүнтэй зэрэгцэн орших өөр нэг үзэгдэл бол урт хугацаагаар өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарлах үзэгдэл юм. Сэтгэлзүйн хямралд өртсөн хүмүүс өөрийгөө зургаан сар болон түүнээс дээш хугацаагаар нийгмээс тусгаарлахыг япон хэлнээ “Хикикомори” хэмээн тодорхойлдог. Харамсалтай нь энэ үзэгдэл дэлхий нийтийн хэмжээнд эрчимжих хандлагатай байна.
- 2019 / 06 / 04
Байгууллагын зан төлөв, ажилтны ур чадварын үнэлгээний АЗИЙН №1 байгууллага TALENT ASSESSMENT INSTITUTE-н байгууллагын зан төлөв, сонгон шалгаруулалт болон багийн үнэлгээний TAI тестийн ОНЦГОЙ ЭРХТ ТҮНШ МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ ажиллаж байна.
- 2019 / 05 / 23
-2019 / 05 / 23
БНСУ-д 2019.06/16-06/20 өдрүүдэд зохион байгуулагдах "ХӨГЖЛИЙН НУУЦААС СУРАЛЦАЯ" - туршлага судлах сургалт, практик аялалын бүртгэл хаагдсаныг мэдэгдэж байна.
-2019 / 03 / 13
Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан#ProHR хөтөлбөр: 100% практик сургалтууд зохион байгуулагдана. Сургалт бодит, түлхүүр жишээн дээр явагдаж, шууд ашиглагдах маягт, гарын авлага олгоно.
-2019 / 03 / 13
"Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн эмэгтэй ажилтнуудад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "АЗ ЖАРГАЛТАЙ АЖЛЫН БАЙР" агуулгын хүрээнд лекц уншлаа.
HR Фото