МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
19.95%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
32.07%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.65%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.27%
HRM-Гишүүдийн булан
- 2018 / 06 / 26
Ажлын байран дээр ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх нь
Бизнесийн ямар ч салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн бизнес эрхлэгчид зайлшгүй бизнесийн нэгж хэсэг бүрдээ ёс зүйн дүрмийг боловсруулан ажилчид бүрээр мөрдүүлж байх хэрэгтэй. Энэ нь таны бизнесийн ёс зүйтэй, эрүүл байлгаад зогсохгүй, ажилчдыг ч хөгжүүлэх, ажлын орчныг эерэг уур амьсгалтай байхад мөн чухал нөлөөтэй юм.

  1.  Ажлын байр дээр ажлын байрны ёс зүйг даган мөрдсөнөөр байгууллагын нийгэмд нөлөөлөх нөлөөл нэмэгддэг.
  2. Байгуулга гадны ямар ч нөлөөнд автсан ч хэвшсэн ёс зүйн мөрдлөгөт нөлөөлж чаддаггүй, энэ нь нэг ёсондоо таны бизнесийг хамгаалах бас нэгэн хүчин зүйл болж өгдөг.
  3. Ажлын байр дээр мөрдөх ёс зүйгээр дамжуулан ажилчдыг эв нэгдэлтэй болгон сайн багын ажиллагааг хялбархан бий болгох боломжтой.  
  4. Ёс зүй дүрэмийг мөрдсөнөөр ажилчид хувь хүн талаасаа хөгжиж, зөв чиг хандлагтай болдог.
  5. Ажлын байрны стресс, бухимдлаас хамт олныг хамгаалж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.
  6. Ёс зүй дүрэм байгуулгын бүх шатанд нөлөөлж хуулийн дагуу ажиллах эрхийг хамгаалдаг. Энэ нь маш чухал нөлөөлөл бөгөөд цаашлаад байгууллагын нууц, бизнесийн аюулгүй байдалд ч чухал үүрэгтэй.
  7. Ёс зүй дүрэм нь аюул осол болон эрсдлээс урьдчилан сэргийлж бүрэн чаддаг
  8. Ёс зүй дүрэм нь өөрөө чанартай бүтээгдхүүн, сайн бизнес стратеги төлөвлөгөө, бизнесийн онцлог зэргийг ажил хэрэг болоход томоохон нөлөөлөл болохуйц хүчин зүйл болдог. 
  9. Ёс зүй дүрэм нь нийгэмд байгууллагыг сурталчилах нүүр царай болж өгдөг. 
  10. Ёс зүй мөрдлөгө нь бизнесийн ашгийг нэмэгдүүлдэг.
  11. Бизнесийн ёс зүй нь бизнесийн үйл ажиллагааны чиглэл олох ба юу нь зөв юу нь буруу вэ гэсэн чиг баримжааг ажилчдад өгдөг.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2018 / 08 / 13
Ажлын зорилго: Байгууллагын үйл ажиллагааны эдийн засгийн тооцоог гаргаж үйл ажиллагааг үр ашигтай явуулах, ашиг орлогыг нэмэгдүүлэх, зах зээлийг өргөтгөх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг болон чанарыг дээшлүүлэх талаар бүхий л үйл ажиллагаа явуулна.
Ажлын зорилго: Байгууллагын үйл ажиллагааг хэвийн, үр өгөөжтэй удирдах I. Гүйцэтгэх захирал нь дараах зүйлийг мэдэж байх ёстой. Үүнд: • Байгууллагын санхүү-эдийн засгийн үйл ажиллагааг тодорхойлох хууль зүйн болон хэм хэмжээний баримтууд • Үйл ажиллагааны чиглэл, бүтцийн онцлог • Техникийн болон санхүү эдийн засгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, батлах, дэс дараалал г.м
- 2018 / 08 / 13
Ажлын зорилго: Байгууллагын дотоод, гадаад бүхий л үйл ажиллагааг хариуцах I.Ерөнхий захирал нь дараах зүйлийг мэдэж байх ёстой. Үүнд: •Байгууллагын санхүү-эдийн засаг, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах хууль зүйн хэм хэмжээг заасан баримт бичгүүд, улс орны эдийн засгийн болон тухайн салбарын хөгжлийг чиглүүлэх засаг захиргааны удирдлагын тогтоолууд. •Байгууллагын үйл ажиллагаатай холбоо бүхий арга зүйн болон хэм хэмжээг тогтоосон баримт бичгүүд г.м
- 2018 / 08 / 13
-2018 / 08 / 13
Ажлын зорилго: Үйлдвэрийн хотхоны тохижилт, аж ахуйн ажил үйлчилгээ, хоол хүнс, орон байр, туслах аж ахуйг хариуцах, хяналт тавих, шалгах зэрэг үндсэн зорилготой.
-2018 / 08 / 13
Ажлын зорилго: Бараа бүтээгдэхүүн, үйчилгээг үр ашигтай борлуулах үйл ажиллагааг хариуцана, зах зээлийн судалгаа явуулна, эрэлт хэрэгцээг тодорхойлж шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх арга хэмжээ авна.
-2018 / 08 / 13
Ажлын зорилго: Байгууллагын дотоод болон гадаад үйл ажиллагааг хэвийн явуулах I. Нарийн бичгийн дарга дараах зүйлийг мэдэж байх ёстой. Үүнд: • Байгууллагын үйл ажиллагаатай холбоо бүхий тогтоол, захирамж, тушаал болон бусад удирдах албан тушаалтны гаргасан хууль эрхзүйн баримтууд • Албан баримт бичиг хөтлөлтийн зохион байгуулалт • Баримт бичгийн бүрдүүлэлт болон боловсруулалт • Архив хөтлөлт
HR Фото