Мэдээлэл
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.35%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.81%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.74%
Ажлын цагийг зөв төлөвлөх
16.06%
HR news
- 2019 / 06 / 04
Хикикомори ба Ганцаардмал хүмүүсийн тоо хурдтай өсч буй шалтгаан

Өөрийгөө нийгмээс хэдхэн минут ч тусгаарлах боломжгүй технологид тулгуурласан ертөнцөд бид амьдарч байна. Гэвч үүнтэй зэрэгцэн орших өөр нэг үзэгдэл бол урт хугацаагаар өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарлах үзэгдэл юм. Сэтгэлзүйн хямралд өртсөн хүмүүс өөрийгөө зургаан сар болон түүнээс дээш хугацаагаар нийгмээс тусгаарлахыг япон хэлнээ “Хикикомори” хэмээн тодорхойлдог. Харамсалтай нь энэ үзэгдэл дэлхий нийтийн хэмжээнд эрчимжих хандлагатай байна. 

Ганцаардмал япончуудын тоо хагас саяд хүрчээ 

Өмнөд Солонгост 33 мянган залуучууд (нийт хүн амын 0.3 хувь), Хонконгод нийт хүн амын 1.9 хувь нь ийм хэв маягаар амьдарч байна гэсэн тооцоо гарчээ. Мөн АНУ, Испани, Итали, Франц зэрэг улсуудад ч “Хикикомори” ажиглагдаж байгаа гэнэ. 

Их Британи өнгөрсөн онд иргэдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгойлон анхаарах зорилгоор ганцаардлын асуудал хариуцсан яамыг албан ёсоор байгуулсан билээ. Их Британийн Үндэсний Статистикийн газрын судалгаанаас үзэхэд 16-24 насныхны 10 орчим хувь нь ганцаардалд шаналж байгаа нь тогтоогджээ. 

Японы Засгийн газраас явуулсан судалгаагаар 541 мянган хүн буюу нийт хүн амын 1.57 хувь нь олон жилээр өөрийгөө нийгмээс тусгаарлаж, гэрээсээ гаралгүй амьдарч байна гэжээ. Гэвч мэргэжилтнүүд бодит байдал дээр илүү өндөр байх магадлалтай гэж үзэж байна. “Өөрчлөхийн аргагүй нийгмийн хэм хэмжээ, дарамт шахалт, эцэг эхийн өндөр хүлээлт зэрэг хүчин зүйл нь япончуудыг ийнхүү ганцаардмал амьдрал руу түлхэхэд нөлөөлдөг” гэж “Хикикомори”-г гүнзгийрүүлэн судалж буй буй Кюшу Их Сургуулийн профессор Такахиро Като ярьжээ.

Өөрчлөхийн аргагүй нийгмийн хэм хэмжээ, дарамт шахалт, эцэг эхийн өндөр хүлээлт зэрэг хүчин зүйл нь япончуудыг ийнхүү ганцаардмал амьдрал руу түлхэхэд нөлөөлдөг

Хүмүүс технологи ашигласнаар улам их ганцаардлыг мэдэрч, нийгмийн амьдралаас өөрийгөө зааглаж эхэлдэг


“Бохир орчинд өссөн хүүхэд дархлаа сайтай байдаг шиг нийгмийн харилцаанд идэвхтэй орж эрсдэл гаргаж, алдаа хийсэн хүн илүү сэтгэлийн хаттай, бие даасан болдог” гэж Такахиро Като нэмж хэлсэн юм. 

Сонирхолтой нь, видео дуудлага хийх нь утсаар ярьж, и-мэйлээр харьцах, сошиал медиа ашиглахтай харьцуулбал хүний сэтгэцийн эрүүл мэндэд учруулах эрсдэл нь бага байдаг аж. 

Ганцаардмал байдлаас гарах шийдэл нь бас л технологи

2016 онд Катогийн өвчтөнүүдийн нэг Pokemon Go гэх тоглоомын утсандаа суулгасны дараахан гэнэт дахин гадагшаа гарч, нийгмийн амьдралд оролцож эхэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл бодит амьдрал, виртуал ертөнцийг холбосон энэ мэт “гүүр” нь хүмүүсийг тусгаарлагдмал амьдралаас ангижирч, дахин хүмүүсийн дунд амьдарч эхлэхэд тус болох боломжтой гэж Като үзэж байна. Тиймээс тэрээр хүмүүсийг нийгмийн амьдралд буцаж ороход нь тусалдаг робот бүтээгч япон компанитай хамтарч ажиллаж байгаа аж. Түүнчлэн Хонконгод судлаачид нохойг адил зорилгоор ашиглаж амжилтад хүрсэн байна. 

Эерэг сэтгэлзүйн тусламжтайгаар хүмүүст туслах боломжийг эрэлхийлж буй судлаачид ч бий. Токиогийн анагаах ухааны Кэйо Их Сургуулийн докторант Шиничиро Мацугума хүмүүсийг дахин нийгэмшүүлэх зорилготой холбоо байгуулжээ. Тэрээр өвчтөнүүдээ эерэг сэтгэлзүйн арга барилаар эмчлэхийг зорьж байгаа бөгөөд алдаа, дутагдлаас илүү хүч чадал, сэтгэлийн тэнхээг анхаардаг гэнэ. Эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 80 хувь буцаж сургуульдаа орох, сургалтад хамрагдах зэргээр нийгмийн амьдралд буцаж орох алхам хийдэг гэж Шиничиро ярьсан байна.

Б.Саруул www.ub.life


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2019 / 08 / 08
Нотолгоонд суурилсан зөвлөх үйлчилгээ буюу Evidence-Based Consulting Монголд анх удаа нэвтэрч байна. Зөвлөх үйлчилгээний энэхүү арга зүй нь байгууллагын үйл ажиллагааны бодит нөхцөл байдал болон ажилтны ур чадвар, зан төлвийн оношлогоо, нарийвчилсан судалгаан тулгуурласан мэргэжлийн зөвлөх үйлчилгээ юм.
Нотолгоонд суурилсан зөвлөх үйлчилгээ буюу Evidence-Based Consulting Монголд анх удаа нэвтэрч байна.
- 2019 / 06 / 09
Байгууллагын зан төлөв, ажилтны ур чадварын үнэлгээний АЗИЙН №1 байгууллага TALENT ASSESSMENT INSTITUTE-н байгууллагын зан төлөв, сонгон шалгаруулалт болон багийн үнэлгээний TAI тестийн ОНЦГОЙ ЭРХТ ТҮНШ МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ ажиллаж байна.
- 2019 / 05 / 23
-2019 / 05 / 23
БНСУ-д 2019.06/16-06/20 өдрүүдэд зохион байгуулагдах "ХӨГЖЛИЙН НУУЦААС СУРАЛЦАЯ" - туршлага судлах сургалт, практик аялалын бүртгэл хаагдсаныг мэдэгдэж байна.
-2019 / 03 / 13
Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан#ProHR хөтөлбөр: 100% практик сургалтууд зохион байгуулагдана. Сургалт бодит, түлхүүр жишээн дээр явагдаж, шууд ашиглагдах маягт, гарын авлага олгоно.
-2019 / 03 / 13
"Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн эмэгтэй ажилтнуудад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "АЗ ЖАРГАЛТАЙ АЖЛЫН БАЙР" агуулгын хүрээнд лекц уншлаа.
HR Фото