Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.51%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.56%
HR news
- 2019 / 06 / 04
Хикикомори ба Ганцаардмал хүмүүсийн тоо хурдтай өсч буй шалтгаан

Өөрийгөө нийгмээс хэдхэн минут ч тусгаарлах боломжгүй технологид тулгуурласан ертөнцөд бид амьдарч байна. Гэвч үүнтэй зэрэгцэн орших өөр нэг үзэгдэл бол урт хугацаагаар өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарлах үзэгдэл юм. Сэтгэлзүйн хямралд өртсөн хүмүүс өөрийгөө зургаан сар болон түүнээс дээш хугацаагаар нийгмээс тусгаарлахыг япон хэлнээ “Хикикомори” хэмээн тодорхойлдог. Харамсалтай нь энэ үзэгдэл дэлхий нийтийн хэмжээнд эрчимжих хандлагатай байна. 

Ганцаардмал япончуудын тоо хагас саяд хүрчээ 

Өмнөд Солонгост 33 мянган залуучууд (нийт хүн амын 0.3 хувь), Хонконгод нийт хүн амын 1.9 хувь нь ийм хэв маягаар амьдарч байна гэсэн тооцоо гарчээ. Мөн АНУ, Испани, Итали, Франц зэрэг улсуудад ч “Хикикомори” ажиглагдаж байгаа гэнэ. 

Их Британи өнгөрсөн онд иргэдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгойлон анхаарах зорилгоор ганцаардлын асуудал хариуцсан яамыг албан ёсоор байгуулсан билээ. Их Британийн Үндэсний Статистикийн газрын судалгаанаас үзэхэд 16-24 насныхны 10 орчим хувь нь ганцаардалд шаналж байгаа нь тогтоогджээ. 

Японы Засгийн газраас явуулсан судалгаагаар 541 мянган хүн буюу нийт хүн амын 1.57 хувь нь олон жилээр өөрийгөө нийгмээс тусгаарлаж, гэрээсээ гаралгүй амьдарч байна гэжээ. Гэвч мэргэжилтнүүд бодит байдал дээр илүү өндөр байх магадлалтай гэж үзэж байна. “Өөрчлөхийн аргагүй нийгмийн хэм хэмжээ, дарамт шахалт, эцэг эхийн өндөр хүлээлт зэрэг хүчин зүйл нь япончуудыг ийнхүү ганцаардмал амьдрал руу түлхэхэд нөлөөлдөг” гэж “Хикикомори”-г гүнзгийрүүлэн судалж буй буй Кюшу Их Сургуулийн профессор Такахиро Като ярьжээ.

Өөрчлөхийн аргагүй нийгмийн хэм хэмжээ, дарамт шахалт, эцэг эхийн өндөр хүлээлт зэрэг хүчин зүйл нь япончуудыг ийнхүү ганцаардмал амьдрал руу түлхэхэд нөлөөлдөг

Хүмүүс технологи ашигласнаар улам их ганцаардлыг мэдэрч, нийгмийн амьдралаас өөрийгөө зааглаж эхэлдэг


“Бохир орчинд өссөн хүүхэд дархлаа сайтай байдаг шиг нийгмийн харилцаанд идэвхтэй орж эрсдэл гаргаж, алдаа хийсэн хүн илүү сэтгэлийн хаттай, бие даасан болдог” гэж Такахиро Като нэмж хэлсэн юм. 

Сонирхолтой нь, видео дуудлага хийх нь утсаар ярьж, и-мэйлээр харьцах, сошиал медиа ашиглахтай харьцуулбал хүний сэтгэцийн эрүүл мэндэд учруулах эрсдэл нь бага байдаг аж. 

Ганцаардмал байдлаас гарах шийдэл нь бас л технологи

2016 онд Катогийн өвчтөнүүдийн нэг Pokemon Go гэх тоглоомын утсандаа суулгасны дараахан гэнэт дахин гадагшаа гарч, нийгмийн амьдралд оролцож эхэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл бодит амьдрал, виртуал ертөнцийг холбосон энэ мэт “гүүр” нь хүмүүсийг тусгаарлагдмал амьдралаас ангижирч, дахин хүмүүсийн дунд амьдарч эхлэхэд тус болох боломжтой гэж Като үзэж байна. Тиймээс тэрээр хүмүүсийг нийгмийн амьдралд буцаж ороход нь тусалдаг робот бүтээгч япон компанитай хамтарч ажиллаж байгаа аж. Түүнчлэн Хонконгод судлаачид нохойг адил зорилгоор ашиглаж амжилтад хүрсэн байна. 

Эерэг сэтгэлзүйн тусламжтайгаар хүмүүст туслах боломжийг эрэлхийлж буй судлаачид ч бий. Токиогийн анагаах ухааны Кэйо Их Сургуулийн докторант Шиничиро Мацугума хүмүүсийг дахин нийгэмшүүлэх зорилготой холбоо байгуулжээ. Тэрээр өвчтөнүүдээ эерэг сэтгэлзүйн арга барилаар эмчлэхийг зорьж байгаа бөгөөд алдаа, дутагдлаас илүү хүч чадал, сэтгэлийн тэнхээг анхаардаг гэнэ. Эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 80 хувь буцаж сургуульдаа орох, сургалтад хамрагдах зэргээр нийгмийн амьдралд буцаж орох алхам хийдэг гэж Шиничиро ярьсан байна.

Б.Саруул www.ub.life


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 11
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь шинэчлэгдсэн шинэ, практик сургалтын агуулгыг санал болгож байна.
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM)-д суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A040) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
- 2024 / 04 / 01
БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах HRD CONFERENCE 2024 олон улсын арга хэмжээ | туршлага судлах тусгай хөтөлбөрт урьж байна.
- 2024 / 03 / 31
-2024 / 03 / 30
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A мэргэшүүлэх хөтөлбөр үргэлжилж байна.
-2024 / 03 / 30
Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ | "Байгууллагын ёс зүй ба ажилтны хандлага" сэдэвт сургалт зохион байгуулав
-2024 / 03 / 26
МХНИ: Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A039) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
HR Фото