МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.68%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.43%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.95%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.89%
HRM-Гишүүдийн булан
- 2019 / 09 / 02
ЭРЧ ХҮЧТЭЙ АМЬДРАХ 12 САНАМЖ

Өдөр бүр эрч хүчтэй байх амьдрал 12 санамжийг танд хүргэж байна. Дараахь санамжуудыг та өдөр бүр мөрдлөг болговол ажил үйлс чинь өөдрөг бүтэмжтэй, сэтгэл санаа чинь сэргэлэн цовоо, хийморлиг байх болно.


1.Өдөр бүрийг “Өнөөдөр бол миний амьдралд чухал өдөр” гэж бодож бай. Учир нь энэ өдөр дахин олдохгүй. Яагаад гэвэл маргааш гэдэг тэс өөр өдөр байдаг.

2.Өдөр бүр өөрийгөө аз жаргалтай хүн гэж мэдрэхийг хичээ. Тэгээд аз жаргалаа хамт байгаа хүмүүстэйгээ хуваалцаарай. Та өглөө бүр гэрээсээ гарахдаа доорхи арван хоёр зүйлийг байнга санаж, ажил амьдралдаа хэрэгжүүлж бай!

3.Өдөр бүр ямар нэгэн хүлээн авалт, найр хуриманд орох гэж байгаа юм шиг биеэ сайхан арчлан тордож, гоё ганган явж бай.

4. Өдөр бүр өөртөө итгэлтэй яв. Өөртөө бүрэн итгэлтэй байх тусам хүний сэтгэл санаа сэргэж хөнгөн цоглог болдог.

5.Өдөр бүр, өнөөдөр өөртөө ашигтай ямар нэгэн шинэ зүйл олж мэдэхийг хичээ. Болж өгвөл түүнийгээ ажил амьдралдаа туршиж хэрэглэж үзэхийг бодоорой.

6.Өдөр бүр өчигдрийнхөө тухай бодож бай. Хэрэв өчигдөр ямар нэгэн алдаа гаргасан бол түүнийгээ эргэцүүлэн бод. Дахин тийм алдаа гаргахгүйн тулд яах ёстойгоо өөрөө сайтар тунгаан бод.

7.Өдөр бүр, хэн нэгэнд хэрэгтэй, сайн зүйл хийх юмсан гэсэн бодол тээж яв. Яавал гэр бүл, найз нөхдөө баярлуулах вэ гэж байнга бодож бай.

8.Амьдралд чинь бөрхшээл зовлон тохиолдож, ямар нэг асуудал сэтгэлийг чинь зовоож байгаа түүнийгээ болж бүтэх талаас нь бодож бай.

9.Аливаа зүйлийг дандаа сайн сайхнаар төсөөлөн бодож, хүнд хэцүү нөхцөл байдалд орсон бол түүнээс хэрхэн гарах зөв арга замыг эрэлхийл.

10.Өдөр бүр, ажлаа тарсны дараа өдрийнхөө хийхээр төлөвлөсөн зүйлийнхээ биелэлтийг заавал дүгнэж цэгнэж бай.

11.Өдөр бүр өөртөө заавал амрах цаг зав гаргаж, ажлын ачааллаа мартахыг хичээ.

12.Өөртөө зориулж юунд ч санаа зовохооргүй тийм орчинг бүрдүүлэхийг хичээ. Ингэж чадвал ажил үйлс чинь өөдрөг бүтэмжтэй, сэтгэл санаа чинь сэргэлэн цовоо, хийморлиг байх болно. 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2019 / 10 / 30
АНУ-ын “Gаllup” судалгааны байгууллагаас 148 орны 150 мянган насан хүрэгчдийн дунд сэтгэл хөдлөлийн талаархи судалгаа хийжээ. Ингэхдээ 2014 оны турш улс орон бүрийн 1000 хүн рүү утсаар залгаж, тэдэнтэй ярилцаж сэтгэл хөдлөлийн төвшинг нь тогтоосон байна.
"Жилийн орлого нь 75 мянгаас давсан гэр бүлийнхэн өдөр тутмын амьдралдаа санаа зоволгүй амьдарч эхэлдэг. Тэд даатгалаа бүрэн хэмжээгээр төлчихсөн тул гэнэтийн аюулаас ч айхгүй. Үүнийгээ дагаад амьдралдаа сэтгэл хангалуун, өөдрөг болдог" гэж Дитон тайлбарлажээ.
- 2019 / 09 / 29
Ажлын байрны зорилго: Хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэх: Худалдан авагчид чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэхэд зориулж ажлын байраа бэлтгэх. Хариуцсан ажлын байрны ариун цэврийг үйлчлэгчтэй хамтарч цэвэр байлгах. Кассаар дамжин гарч буй бүтээгдэхүүн бүрийг кассын аппаратанд код, үнийг бичиж төлбөр тооцоог бэлнээр болон бэлэн бусаар үнэн зөв хийж байх. Худалдан авагчид кассын талоны нэг хувийг хүлээлгэн өгч байх
- 2019 / 08 / 31
-2019 / 08 / 23
Ажлын байрны зорилго: Барааны хадгалалт, хамгаалалтыг хариуцан, борлуулалт хийх
-2019 / 07 / 22
Ажлын хүрээлэл: Брэнд менежер нь шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүнийг реклам, зар сурталчилгаагаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэхэд чиглэнэ.
-2019 / 07 / 19
Ажлын хүрээлэл: Реклам, зар сурталчилгааны үйл ажиллагааг идэвхжүүлэх. Бүтээгдэхүүн үйлчилгээний худалдаанд зар сурталчилгаагаар дэмжлэг үзүүлэх
HR Фото