Гишүүнчлэл
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.11%
Үнэнч байдал
18.81%
Өрсөлдөх чадвар
19.60%
Бусадтай нийцэх байдал
21.98%
Гадагшаа чанар
0.99%
Ёс суртахуун
23.17%
Өөдрөг үзэл
6.34%
Гишүүдийн булан
- 2019 / 10 / 30
Монголчууд сэтгэл хөдлөл хамгийн багатай хүмүүс

АНУ-ын “Gаllup” судалгааны байгууллагаас 148 орны 150 мянган насан хүрэгчдийн дунд сэтгэл хөдлөлийн талаархи судалгаа хийжээ. Ингэхдээ 2014 оны турш улс орон бүрийн 1000 хүн рүү утсаар залгаж, тэдэнтэй ярилцаж сэтгэл хөдлөлийн төвшинг нь тогтоосон байна. Асуултуудыг улс орон бүрт ижил байдлаар бэлтгэсэн бөгөөд тэднээс өдөр тутамд болдог зүйлсийг нь асууж, түүнд ямар сэтгэл хөдлөл гаргаж байгаагаар нь дүгнэлт хийжээ. Тухайлбал, сайхан амарсан уу, өчигдөр танд ямар нэг шинэлэг зүйл тохиолдов уу гэх зэрэг энгийн асуултуудыг бэлджээ. Ингээд өдөр тутамдаа баярлах, гуниглах, айх, уурлах зэрэг сэтгэл хөдлөлийн 10 хэлбэрийн хэдийг нь гаргаж байгааг нь тогтоожээ. Сэтгэл хөдлөлийн хэлбэр бүрийг 10 оноогоор дүгнэж нийт 100 оноо гэж үзэж, тус бүрт нь үнэлгээ өгсөн байна. Судалгааны эцсийн дүнг нэгтгэн гаргахад Боливи, Эль Сальвадорын иргэд өдөр тутмын амьдралдаа хамгийн их сэтгэл хөдлөл гаргаж байжээ. Тэд 10 сэтгэл хөдлөлийг бараг бүгдийг нь нэг өдөрт зэрэг гаргадаг, тэдгээр нь ихэнхдээ эерэг сэтгэл хөдлөлүүд байсан байна. Нэг үгээр тэд маш нийтэч, аз жаргалтай хүмүүс аж. Тус байгууллага боливиудад 59 оноо өгсөн байна. Үүнээс харахад латин америкууд хамгийн их сэтгэл хөдлөлтэй улсууд байдаг аж. Түүнчлэн Камбож, Ирак, Филиппин эхний 10-т багтжээ. 

Харин Орос, Литва, Гүрж, Беларусь зэрэг хуучин Зөвлөлтийн улсууд, мөн Монгол Улс сэтгэл хөдлөл хамгийн багатай улсуудад багтжээ. Өөрөөр хэлбэл эдгээр улсад эерэг сэтгэл хөдлөлийн чанарууд хамгийн бага ажиглагджээ. Манай улсын иргэдийн сэтгэл хөдлөлийн төвшин 39 хувь бөгөөд ихэнхдээ сөрөг сэтгэл хөдлөлийн хэлбэр буюу уур уцаартай байх, гуниглах, айх зэрэг нь давамгайлж байсныг судалгаанд дурджээ. Монголчууд өдөр тутмын амьдралдаа баярлах, талархах, хүндлэх зэрэг эерэг сэтгэл хөдлөлөө хамгийн бага илэрхийлж , ихэнхдээ уур уцаартай, айж эмээсэн, сэтгэл түгшсэн байдалтай байдгийг судалгааны дүн харуулжээ.  Нэг үгээр монголчууд өдөр тутмын амьдралдаа сөрөг сэтгэгдлээр ханддаг хүмүүс аж. 

Тус байгууллагын тайланд соёлын нөлөө, эрүүл мэнд, эдийн засгийн байдал, эрх чөлөөт байдал, нийгмийн сүлжээ зэрэг нь хүмүүсийн сэтгэл зүйд хамгийн их нөлөөлж буйг тогтоожээ. 

Монголчууд сэтгэл хөдлөл хамгийн багатай хүмүүс
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 07 / 25
Бизнес уналтанд орж байгаа бизнесийн эзэд юунд ч юм найдаж, хамгийн түрүүнд “сайн” ажилтан авахаа л урьтал болгодог. Гэтэл тэрхүү шинэ ажил­тан байгууллагын үйл ажиллагаа, зах зээлийн онцлог зэрэгтэй танилцах гэсээр байтал багагүй хугацаа зарцуулагдана. Харин энэ хугацаанд бизнес нь улам дордсоор л байдаг. Тэгвэл бид хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?
Харвардын их сургуулийн профессор Стив Жардин манай гарагийн "Урам зориг хүсэл тэмүүлэлд хөтлөгч хамгийн хүчирхэг үгс"-н судалгааг танилцуулжээ
- 2020 / 06 / 06
Эзнийх нь ажил алба өөдрөг байвал хугацаанаасаа өмнө дэлбээлдэг. Цэцгээ хэдий чинээ хайрлана, төдий чинээ сэтгэлийн тэнхээг өгөх сайн энергийг өгдөг байна.
- 2020 / 04 / 09
-2020 / 03 / 29
Бизнесийн ямар ч салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн бизнес эрхлэгчид зайлшгүй бизнесийн нэгж хэсэг бүрдээ ёс зүйн дүрмийг боловсруулан ажилчид бүрээр мөрдүүлж байх хэрэгтэй.
-2020 / 03 / 17
Хүний нөөцийн удирдлагын – (HRM Online) эрчимжүүлсэн зайны сургалтын элсэх хүсэлт
-2020 / 03 / 16
Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Гэртээ шинэхэн цэцэг тавьж болно. Эсвэл цонхныхоо хөшгийг шинэчлэх ч юм уу, ширээн дээрээ гоёмсог бүтээлэг тавиад үз. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
HR Фото