HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.77%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.50%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.39%
HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ
- 2020 / 02 / 08
ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХУРАЛ ТАНД БОЛОМЖ ОЛГОНО

Заримдаа бид ядарч байсан ч ажилдаа шамдан хөдөлмөрлөдөг. Үүний адил та өөрийн гүйцэтгэлийн үнэлгээндээ ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй. Тэгвэл та гүйцэтгэлийн үнэлгээний хуралд өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжтой болох юм. Санхүүгийн жилийн эцэс ойртож байгаа тул та ч бас гүйцэтгэлээ тайлагнан түүнийгээ үнэлүүлэх цаг ойртож байна гэдгийг санаарай.  Магадгүй таны өнгөрсөн жилийн зорилго, зорилтоо бичиж байсан үе саяхан мэт санагдавч ямар зорилго бичсэнээ аль хэдийн мартаад, юун дээр тэмдэглээд хаашаа хийсэнээ санахгүй байж ч болно. Гэхдээ та жил бүр л хийдэг энэ ажлаасаа айх хэрэггүй. Гүйцэтгэлийн үнэлгээнд сайн оролцох хэдэн зөвлөгөөг танд өгье.

Чухал хандах хэрэгтэй

Ихэнх хүмүүсийн хувьд гүйцэтгэлийн үнэлгээний хурал бол өөрийгөө ямар “чухал” хүн гэдгийг удирдлагадаа ойлгуулах боломж юм. Тиймээс энэ боломжийг алдалгүй ашиглаарай. Хэдийгээр танай удирдлага жилийн турш тантай нягт хамтран ажилласан байлаа ч гүйцэтгэлийн үнэлгээний уулзалт бол маш чухал уулзалт юм. Энэ уулзалты хэрхэн даван туулахаас хамаарч таны мэргэжлийн байдал, ажлын сайн гүйцэтгэлийг тань үнэлэх болно.

Бэлэн бай

Гүйцэтгэлийн үнэлгээний цаг тулахаас өмнө удирдлага эсвэл хүний нөөцийн ажилтнаасаа холбогдох бичиг баримтыг авч, ямар нэг дэс дараарлал байгаа эсэхийг нь лавлаарай. Хэрэв та өөрийнхөө гүйцэтгэлийг үнэлэх бол, түүнийг бодож байж бичээрэй. Өөрийгөө үнэлэх хуудас ороогүй байсан ч та өөрийгөө үнэлэх хэрэгтэй. Өнгөрсөн жил гаргасан амжилт, хүнд хэцүү санагдсан ажил, дараа жилийн зорилго, мэргэжлийн хувьд хэрхэн хөгжих шаардлагатай байгаа зэргээ бичих хэрэгтэй. Хэрэв та менежертээ хариу сэтгэгдэл өгөх хэрэгтэй байгаа бол уулзалтанд орохын өмнө хэлэх зүйлээ сайтар бодож, тэмдэглэл хийгээрэй.

Ерөнхий байдалд анхаарал төвлөрүүлээрэй

Удирдлага болон ажилчдад асуудал шийдвэрлэх цаг бага байдаг тул гүйцэтгэлийн үнэлгээний уулзалт нь гол сэдвээс хазайж, бизнесийн мэдээлэл өгөх, үйл явц болон бүтээгдэхүүний тухай ярих уулзалт болж хувирах тохиолдол олон байдаг. Энэ нь хүсэхээр зүйл биш юм. Учир нь өнөөдөр бол таны тухай, таны амжилт, үр дүн болон ирээдүйн тухай яригдах ёстой өдөр. Хэрэв өөр сэдэв гарч ирвэл тэмдэглэж аваад дараагийн уулзалт дээр ярилц. Энэ удаагийн уулзалтанд та зөвхөн өөрийнхөө тухай л ярих хэрэгтэй.

Тодорхой байхыг хүс

Хэрэв удирдлагын тань хэлсэн зүйлс танд ойлгомжгүй эсвэл гол зорилго нь тодорхой бус байвал түүнийгээ шууд хэл. Гүйцэтгэлийн үнэлгээний хурал дуусахад та өөрөө толгой тань эргэсэн байх ёсгүй. Учир нь удирдлага өөрийнх нь хэлсэн үгийг даруй бодож эхлэнэ гэж хүлээж байгаа. Ихэнх гүйцэтгэлийн үнэлгээний уулзалт нь нэг цаг үргэлжилдэг. Хэрэв танд хэлж ярих өөр чухал зүйл байгаа бол цагтаа тохируулаад түүнийгээ заавал хэлэх хэрэгтэй.

Сургамж ав

Жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээний уулзалтыг дуусгасны дараа та байгууллага, ажлын байр, багийн зорилго, удирдлагынхаа зөвшөөрдөг болон үл зөвшөөрдөг, дэмждэг болон дэмждэггүй зүйлийн талаар шинэ мэдээлэлтэй болж үлдсэн байх ёстой. Уулзалтын дараа сурсан зүйлээ бичиж тэмдэглээрэй. Мөн тэр тухайгаа хамт олонтойгоо ярилцаж, тэдгээрийн талаар илүү гүн ойлголт авах хэрэгтэй. Таны гүйцэтгэлийн үнэлгээ хэдэн акет солилцох, хэдэн төгрөг нэмж авахаас илүү утга учиртай байх ёстой. Энэ бол танд ач тустай, хөгжлийн “дасгал”-жуулалт байх ёстой юм. Тиймээс энэ ач тусыг нь заавал сайтар ойлгож авах хэрэгтэй.

 

Цалингаа нэмүүлэх хүсэлтээ  гүйцэтгэлийн үнэлгээний хурлаас өмнө гарга

Хэрэв байгууллагын жилийн нэмэгдэл цалингийн өсөлт 4%, харин та цалингаа 7% нэмүүлэхийг хүсэж байгаа бол уулзалт болтол хүлээх хэрэггүй. Ихэнх байгууллагын удирдлагууд ирэх жилийн төсвөө сарын өмнө бэлдээд, гүйцэтгэлийн үнэлгээний хурал дээр танилцуулдаг. Хэрэв та цалингаа олигтой нэмэхийг хүсэж байгаа бол тэр тухайгаа удирдлагтайгаа уулзахаас өмнө ядаж нэг удаа ч болов ярилцах хэрэгтэй. Жишээ нь хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээний уулзалт эсвэл ямар нэг томоохон зорилго биелүүлсэн бол бонус авах гэх мэт.

Хийсвэр зүйл ярих хэрэггүй

Зарим ажилтнууд өөрсдийгөө “төгс” гэж бусдад ойлгуулах нь өөртөө ашигтай гэж боддог. Харин энэ бол “инээтэй” зүйл. Гүйцэтгэлийн үнэлгээний хурлын гол түлхүүр бол итгэлцэл юм. Удирдлагын хувьд бүх зүйл дээр сайн, маш сайн гэсэн үнэлгээний хуудас харах нь тийм ч таатай зүйл биш юм. Та үнэлгээний хуудсыг бодитоор бөглөж, тусламж хэрэгтэй байгаа зүйлээ хэлэх юм бол мэргэжлийн байдлаа харуулах болно. Хүн бүр ямар нэг зүйлээ сайжруулах чадвартай байдгийг санаарай.

Хэн нэгнийг буруутгах хэрэггүй

“Би тэрнээс, энэнээс болж ажлаа хийж чадаагүй” хэмээн хэн нэгнийг буруутгаж эсвэл “Бидэнд багаж, төхөөрөмж байхгүй” гэж хэлээд алдаанаасаа зугтах хандлага хүн бүрт байдаг. Хариуд нь сайн удирдлага таны шалтагийг сонссоны дараа “Та саад бэрхшээлээс гарахын тулд ямар арга хэмжээ авсан бэ?” гэж асуух болно. Хэрэв та ажил хэрэгч хүн мөн бол саад бэрхшээлийг даван туулах үүрэгтэй. Харин тийм байж чадахгүй бол дараа жил өөрийнхөө саад бэрхшээлийг даван туулах чадварын тал дээр ажиллана гэдгээ тэмдэглэх хэрэгтэй.

Бөхөлзөх хэрэггүй

Өөрийгөө төгс үнэлэхийн эсрэг агуулга бол бүх зүйлд өөрийгөө буруутгах, бүхний өмнөөс уучлалт гуйх, бөхөлзөх явдал юм. Учир нь удирдлагууд “Тийм ээ би муу ажилтан. Миний буруу” гэдэг хүнд нэг их итгэддгүй. Танд давуу тал болон сул тал гэж байгаа учир аль алиных нь талаар удирдлагтайгаа ярилцах хэрэгтэй.

Хэтэрхий эсэргүйцэл үзүүлэх хэрэггүй

Танд удирдлагатай санал нийлэхгүй зүйл тулгарч болно. Гэвч та санаа зоволтгүй. Удирдлагатайгаа миний – чиний буруу  гэж маргалдах нь танд ямарч ашиггүй. Удирдлагынхаа үгийг сонсож, тэмдэглэж ав. Энэ бол таны удирдлагын бодол. Удирдлагын бодлыг өөрчлөх хамгийн эхний боломж бол ирэх долоо хонгогтоо сайн ажиллаж, үйл хэргээрээ харуулах юм. Удирдлагтай харилцаагаа эерэг болгох эь түүнтэй маргалдахаас илүү чухал гэдгийг анхаараарай.

Эх сурвалж: www.mhri.mn

Монголын Хүний Нөөцийн Институт “Human Capital сэтгүүл №20

#HumanCapital #MHRI #HRMongolia

ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХУРАЛ ТАНД БОЛОМЖ ОЛГОДОГ
ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХУРАЛ ТАНД БОЛОМЖ ОЛГОДОГ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 19
Байгууллагын хүний нөөцийн удирдлага гэдэг бол ажилтныг бүрдүүлэх, элсүүлэх, чиглүүлэх, сургах, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах, зохистой цалин хөлс тогтоох, албан тушаал дэвшүүлэх зэргийг хамааруулан ойлгохоос гадна удирдлагын чиг үүргийн дагуу төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах асуудал багтана.
Системийг амжилттай болоход нөлөөлөх гол зүйл бол тухайн системийн зорилго, үйл явц, үр дүнг байгууллага даяараа зөв ойлгох явдал юм. Тиймээс харилцаа нь ӨГАС-ийн амжилтанд чухал нөлөөтэй юм.
- 2021 / 02 / 16
Өндөр бүтээмжтэй ажлын систем/ӨГАС/ гэдэг нь байууллага дотор ажилтныг илүү их оролцоотой, хариуцлагатай болгох хэд хэдэн менежментийн практикт өгсөн нэршил юм. Жорж В.Боландер өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг “Энэ бол ажилтны мэдлэг, ур чадвар , сэтгэл, уян хатан байдлыг дээд цэгт нь хүргэх хүний нөөцийн практик, ажлын бүтэц, үйл явцын нийлмэл“ гэж хамгийн оновчтой тайлбарласан байдаг.
- 2021 / 02 / 13
-2021 / 02 / 03
Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагыг оновчтой нэвтрүүлэхэд нэн тэргүүнд юун анхаарах хэрэгтэй вэ?
-2020 / 02 / 10
Цалингийн програмыг сонгоход анхаарах хэрэгтэй хамгийн чухал 10 хүчин зүйлсийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
-2016 / 05 / 29
Хэний ухамсар ядууралд татагдаж байна, тэр хүн ядуу. Энэ хуулинд баялаг бас захирагдана. Мөнгө кате­го­риор сэтгэхгүй бол одоо яана гэхэв, ядуурлын тухай та бодох болж дээ. Харин мөнгө категориор сэтгэх чадвартай болохын тулд сэтгэх хэрэгтэй. Баялаг хуримтлуулах хэрэгт шаргуу байхын ач холбогдол нэн чухал юм. Шаргуу байхгүй бол тоглолтоо эхлэхээс өмнө хожигдоно. Шаргуу байдал ямар ч бэрхшээлийг давна.
HR Фото