МЕНЕЖМЕНТ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
10.62%
Үнэнч байдал
17.70%
Өрсөлдөх чадвар
20.94%
Бусадтай нийцэх байдал
23.01%
Гадагшаа чанар
1.03%
Ёс суртахуун
21.09%
Өөдрөг үзэл
5.60%
HRM- Дасан зохицол
- 2020 / 02 / 14
Шилдэг хамтрагч, шилдэг ажилтан болох 5 нууц

Хамтран ажиллаж байгаа хүмүүсдээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бусдыг хүндлэнэ гэдэг харилцааны маш чухал хэсэг юм. 

Тэгвэл Хүндэтгэл гэж юу вэ? Хүндэтгэл нь маш олон янзын хэлбэрээр илэрдэг. Эдгээрээс хэдэн жишээ дурьдвал : Хамтран зүтгэгч нөхөддөө хүндэтгэлтэй хандан хувийн үзэл бодол, зан чанарын хувьд танаас өөр хүн гэдгийг нь харгалзан үзэх нь чухал. Энэ ялгаа нь эхэндээ жижиг зүйл мэт санагддаг цаашдаа ямар үр нөлөөтэй байх нь хэрхэн зөв шийдэл гаргахаас хамаарна. Хүмүүсийн үзэл бодлыг ялгаатай байдлыг хүлээн авч хүндэтгэлтэй хандсанаар та сайн үр дүнд хүрч шилдэг ажилтан болоход нэг алхам ойртон очлоо гэсэн үг.


Хамгийн сайн ажилтан болохын тулд та дараах 5 нууцыг мэдэх хэрэгтэй. Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг.

 1.Хүндлэл

Хамтран ажиллаж байгаа хүмүүсдээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.Бусдыг хүндлэнэ гэдэг харилцааны маш чухал хэсэг юм. Тэгвэл Хүндэтгэл гэж юу вэ? Хүндэтгэл нь маш олон янзын хэлбэрээр илэрдэг. Эдгээрээс хэдэн жишээ дурьдвал :

  • Хамтран зүтгэгч нөхөддөө хүндэтгэлтэй хандан хувийн үзэл бодол, зан чанарын хувьд танаас өөр хүн гэдгийг нь харгалзан үзэх нь чухал. Энэ ялгаа нь эхэндээ жижиг зүйл мэт санагддаг цаашдаа ямар үр нөлөөтэй байх нь хэрхэн зөв шийдэл гаргахаас хамаарна. Хүмүүсийн үзэл бодлыг ялгаатай байдлыг хүлээн авч хүндэтгэлтэй хандсанаар та сайн үр дүнд хүрч шилдэг ажилтан болоход нэг алхам ойртон очлоо гэсэн үг.
  • Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Ихэнх тохиолдолд хүмүүсийг харж байхад хоорондоо мэндлэхдээ”Сайн уу?”, ”Юу байна” “Сонин юу байна?” гэх мэт хэт энгийн, ёс төдий мэндчилдэг. Нүүр дүүрэн инээмсэглэн мэндлэхэд ямар ч хүнд сайхан сэтгэгдэл төрнө. Тиймээс хэцүү үед ч, завгүй байсан ч хамтран ажилладаг нөхөдтэйгээ чин сэтгэлээсээ мэндэлж хэвших хэрэгтэй. Ингэснээр таны илүү сэтгэл хангалуун үр дүнтэй ажиллахад хэрэгтэй. Мөн хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж шинэ боломжууд нээгдэх болно. Түүнчлэн таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
  • Бусад хүмүүсийн ажлыг хүндэтгэн үзэх. Бусад хүмүүсийн хийдэг ажлын үнэ цэнэ ач холбогдлыг үнэлж мэддэг бай. Эцсийн үр дүнд санал нийлэхгүй байлаа ч ажилдаа зориулж буй сэтгэл, хүчин чармайлтыг тодорхой хэмжээнд хүндэтгэн үз.

 2. Мэдлэг

Мэдлэг бол бүхний түлхүүр. Ажлын орчин нөхцөл орчин үед хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Өөрчлөлтүүд нь улам бүр хурдацтай явагдсаар байна. Үүнийг мэдрэхийн тулд та хийж буй ажил, хүрээлэн байгаа орчин, харилцаж буй хүмүүс, амьдарч буй нийгэм, дэвшилтэт технологийг харахад л хангалттай. Эдгээр өөрчлөлтөд ажрахгүй байхын тулд та өөрийн мэдлэгийг цаг үетэйгээ нийцүүлэн ахиулж байх нь хамгийн чухал.

”Та урагшлахгүй байгаа бол ухарч байна гэсэн үг. Учир нь зогсонги байдал гэж үгүй” хэмээн нэгэн ухаантан хэлсэн байдаг.

Та цагийг зөвхөн одоогийн хийж буй ажилдаа зориулахаас гадна ирээдүйн ажил, ирээдүйн боломжийн төлөө ашигла. Энэ нь таныг байгууллагадаа ч, өөрийнхөө хувьд ч илүү үнэ цэнэтэй ажилтан байхад нөлөөлнө. Түүнчлэн ажлын мэдлэгээ дээшлүүлэх, одоогийн албан тушаалаа ахиулахын тулд цаг зарцуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд шинэ ажилд очих, албан тушаал ахих тохиолдолд танд илүү хялбар, нийцтэй байх болно. Зайлшгүй үүрэг хариуцлагынхаа тоонд суралцах хэсэгээ оруулах. Магадгүй та “Манай байгууллага миний сургалтын зардлыг төлөхгүй учраас би суралцах боломжгүй” гэж хэлж болох юм.

Тэгвэл та мэдлэгээ нэмэгдүүлэх арга замыг өөрөө хайж ол. Өөрийн бололцоог ашиглах сурч хөгжих маш олон арга зам байдаг. Мэдлэг боловсролдоо зориулсан цаг хугацаа, мөнгө бол таны өөрөө өөрөө оруулж бодит хөрөнгө оруулалт юм.Тиймээс онлайн сургалт, сайн дурын уулзалт сургалт хэлэлцүүлэгт аль болох хамрагдаж байх хэрэгтэй. Нэгэнт өөрийн болгосон мэдлэг боловсролыг танаас хэн ч булаах боломжгүй бөгөөд таны амьдарлын турш хэрэг болно.

3. Харилцаа

Энэ бол хамгийн чухал зүйл. Харилцаа, харилцаа, харилцаа. Яриа бол харилцааны гол хэсэг нь. Сонсох нь заримдаа харилцааны хамгийн чухал хэсэг болох нь бий. Сонсох гэдэг нь мэдрэмжтэй байна гэсэн үг.

Харилцаа нь эргэх холбоо үүсгэдэг бөгөөд эргэх холбоотой байснаар бусдын хүсэл эрмэлзэл, үзэл санааг тодорхой мэдэх боломжтой болж харицааны үйл явц илүү ойлгомжтой байна гэсэн үг.Харилцаа нь эргэх холбоог хэрхэн үүсгэх, хүлээж авах, хариу үзүүлэх зэргийг тодорхойлдог.

Та хамт ажилладаг хүмүүстээ өөрийн ажлын явц болон өөрчлөлт, хийж буй зүйлсийнхээ талаар мэдээлэл өгч байнгын харилцааг үүсгэдэг үү?

 4. Талархал ба магтаал

Талархал магтаал нь бусад хүмүүсийг идэвхжүүлж зоригжуулж байдаг. Бусдад хэлэх үг яриагаа хариуцах чадвартай бай. Нэг удаа ч бай хэлээд өнгөрсөн үгийг буцаахад хэцүү байдаг.

Тиймээс бусдад аль болох эерэгээр нөлөөлөх үг хэллэг хэрэглэж байх хэрэгтэй. Ажлын байранд байхдаа бусад хүмүүст талархал магтаалын үг хэлж байгаарай.

Ажлынхаа хүмүүсээс магтаж болох чанарыг хайж бай. Энэ нь танд төдийгүй бусад хүмүүст ч таатай сэтгэгдэл төрүүлэн ажлын орчинд эерэг уур амьсгал бий болгоно.

 5. Шийдвэр гаргах

Шаардлагатай тохиолдолд оновчтой шийдвэр гаргаж чаддаг байх. Асуудал тоочигч биш шийдлийг ологч байх хэрэгтэй. Асуудал шалтагийг хэн ч олж илрүүлж чадна. Харийн ажил хийж буй хүн бол гарцыг олж чаддаг байх нь түүний хамгийн том давуу тал юм. Аливаа асуудлын шийдлийг олж чаддаг чадвартай байх нь таны амжилтын тасалбар болно.

Та асуудлын гарцыг олох шаардлагатай болсон үедээ дараах асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

• Тухайн тохиолдолд гарц олох, асуудлыг шийдвэрлэхэд танд ямар эерэг тал байна вэ?

• Би энэ нөхцөл байдлаас ямар зүйлийг шинээр сурч туршлагажиж байна?

• Яг одоогийн нөхцөлд миний хийж чадах зүйл юу байна?

• Одоогийн олох гарц нь байгууллагын цаашдын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Ингээд хариулт нь ч бас танаас гараад ирнэ. Ингээд шилдэг нь байхын төлөө урагшаа... 

Шилдэг хамтрагч, шилдэг ажилтан болох 5 нууц
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 02 / 15
"Ажил үүрэг даалгах төлөвлөгөө"-г 1-2 долоо хоног хэрэглэж, ажил үүрэг бүр (чухал буюу хар бор ажлын аль нь) таны цагийг хэрхэн авч байгааг тодорхойл. Та амархан даалгаж болох зарим ажилд маш их цаг зарцуулдагаа олж мэдэж болно.
Ажлын байрны эерэг хандлагатай соёл бол аливаа байгууллагыг амжилтанд хүргэх гол бүрэлдэхүүн хэсэг юм. Зөв соёлыг байгууллагадаа нутагшуулах нь олон учир шалтгаантай. Ёс суртахууны төлөв байдлаас эхлүүлээд байгууллагадаа эерэг чиг хандлагатай соёлыг бий болгосноор байгууллага эрүүл, баттай оршин тогтнож чадах бөгөөд ажилтнууд бие биенээ дарамтлах, ялгаварлан гадуурхах гэх мэт сөрөг хандлага бага байх болно.
- 2020 / 02 / 09
Шинж ажилд орсон бол... Арай гэж шинэ, сонирхолтой, дажгүй цалинтай ажил олов уу? Шинэ хамт олонтой хэрхэн зохицох бол, элдэв эвгүй зүйлд орооцолдчих вий, ажилдаа алдаа гаргачих вий гэж хэн бүхэн санаа нь зовдог. Судалгаанаас харахад шинэковуудын 20% нь шинэ хамт олонд шингэж чадаагүйгээс ажлаасаа гардаг. Ямар ч хамт олны дунд “амь гарахад” тань туслах хэдэн дүрмийг мэдэж аваад хэрэгжүүлбэл танд айх зүйл байхгүй болно.
- 2012 / 07 / 03
-2011 / 07 / 16
Багаар ажиллах нь ярвигтай нөхцөл байдлыг шийдвэрлэхэд шаардлагатай уян хатан байдлыг бий болгохоос гадна мотивац, суралцах үйл, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх бөгөөд эдгээр нь эргээд гүйцэтгэлийг сайжруулдаг байна. Багийн ажлын гүйцэтгэл нь бие даан ажиллаж буй хувь хүмүүсийнхээ хэзээд хол илүү байдаг ажээ.Дэлхийн улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй улсын болоод хувийн байгууллагууд гол төлөв эдийн засгийн учир шалтгаанаар бүхий л түвшинд ажиллаж буй хүн хүчнийхээ тоог цөөлж байгаагаас үлдсэн хүмүүс нь ажил хөдөлмөрөө илүү шуурхай хийж гүйцэтгэх шаардлагатай болдог ажээ.
-2011 / 07 / 15
Суралцагч байгууллагын хувьд хувь хүн болоод багийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх явдлыг хөгжүүлэхийн тулд бүгдээрээ хамтдаа суралцах үйлийг хамгийн чухал гэж үздэг.Хамтдаа суралцах үйлийг дараах нөхцөлд хөгжүүлэх боломжтой байдаг ажээ.
-2011 / 07 / 15
Суралцаж, гүйцэтгэлээ тасралтгүй үргэлжлүүлэн дээшлүүлдэг үр нөлөө бүхий багийг суралцагч байгууллагын “барилгын блок” хэмээн нэрлэж болно.Баг гэдэг нь нийтлэг нэгэн зорилгыг хангахын төлөө хамтдаа ажиллаж байгаа хязгаарлагдмал тооны хүмүүс юм.Багийн бүрэлдэхүүнд орсон өөр өөр гишүүд нь өөрийн гэсэн өвөрмөц туршлага, ур чадвартай байх бөгөөд тухайлбал хөл бөмбөгийн багт довтлогч, төвийн тоглогчид,хамгаалагчид, хаалгач гэх мэт өөрийн гэсэн тусгай үүрэг бүхий гишүүн багтсан байдаг.
HR Фото