Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.Дугаар 01: ХҮНИЙ НӨӨЦИЙН ОНООНЫ ХУУДАСБрайн Бекер, Марк Хюслид, Дэвид Улрих нарын бичсэнХҮНИЙ НӨӨЦИЙН ОНООНЫ ХУУДАС – СТРАТЕГИ, ГҮЙЦЭТГЭЛ, ХҮМҮҮСИЙГ ХОЛБОХ НЬЭнэхүү ном нь “Хүний нөөцийн алба, хэлтэсийн хувь нэмрийг оновчтой хэмжих систем нь зохион байгуулалтын стратеги, тэр стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах хүчний чадвар, зан байдлын талаарх тодорхой ойлголт дээр үндэслэх ёстой” гэж үзжээ. Энэ ном нь стратеги хэрэгжүүлэлтийн хөдөлгөгч хүч эсвэл бүр саад болж чадахаар хүний нөөцийн гол асуудлууд дээр анхааралаа төвлөрүүлсэн байна. Мөн бүтцээр хангах шинэ аргуудыг танилцуулж. Бидэнд хамгийн их тулгардаг байгууллагын борлуулалтын амжилт – үр дүнд Хүний Нөөцийн Алба ямар, хэдий хэмжээний хувь нэмэр оруулсныг илэрхийлсэн найдвартай үзүүлэлтийг гаргаж авах зөвлөмж, санал асуулга ба хэмжилтийн системийг агуулсан нь хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хувьд юугаар үнэлэшгүй чухал гарын авлага юм./Уг ном Монгол хэл дээр хэвлэгдээгүй болно/
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |