HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
HRM - Эрүүл мэнд
- 2020 / 02 / 20
СЭТГЭЛ ӨӨДРӨГ БАЙХ АРГА

Өөрөө өөртөө тушаал өгөх

Стресст өртөж тааламжгүй сэтгэл хөдлөлд автсан үед та биеэ барьж, өөртөө тушаал өгөх аргаар өөрийгөө ялж болно. Ингэхдээ "тулгарсан бэрхшээлийг би заавал ялж дийлэх болно", "би давна, туулна" гэсэн агуулгатай шийд гаргах ёстой.  Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө өөртөө зохих тушаал өгөөрэй. Хэн нэг хүн чамд заавар өгч, яахыг чинь хэлж өгөхийг бүү хүлээ. Чи өөрөө л санаачилж, хүнд байдлаас гарах арга замаа ол. Өөрийгөө зоригжуулах сэтгэл зүйн олон арга бий шүү.

 

Сэтгэл зовнилоо тайлах арга

Хий хоосон сэтгэл түгших буюу хэт зовинох тохиолдолд "Санаагаа бүү зовоо, тайван бай. Сэтгэл зовох юу ч алга, бүх юм сайхан болно, Би тайван байна, Би хүчиндээ итгэж байна, Сэтгэл түгших нь надад тусалж чадахгүй, харин ч хор хохирол учруулна шүү" гэсэн үг хэллэгийг өөртөө чимээгүй хэлж өөрийгөө ятга.

 

Сэтгэлийн ганихарлаа тайлах арга

Сэтгэл гутралын эсрэг чиглэсэн ятгалга хэрэгтэй. Жишээ нь: Чухал шалгалтандаа базаахгүй үнэлгээ авсандаа сэтгэлээр унаж байгаа бол энэ нь зөв шийдвэр биш юм. Шалгалтанд нэг удаа муу үнэлгээ авсан нь бүх зүйл дуусаж байна гэсэн үг биш. Амьдрал минь урд байна, илүү их хичээж, илүү өндөр амжилтанд хүрэх боломж надад байна гэж өөрийн хүчинд итгэн улмаар түүнийгээ баталсан аялгаар өөртөө хэлж байгаарай.

 

Ятгах арга зүй

Сэтгэлийн зоригийг нөөцөө дайчлах чи өөрөө ч мэдээгүй байхад чамд ийм боломж их бий, сэтгэл түгшилтээ номхруулах болоод ганихарлаа тайлахын тулд өөрийгөө ятгах сэтгэл зүйн хэллэгүүдийг хэрэглэж болно. Ятгах үг хэллэгүүд нь цөөхөн энгийн хэллэгтэй байх нь зөв.

 

Уураа номхотгох арга

Уурлах, бухимдах. сэтгэл хүчтэй бачимдах үед тайван бай. Уур бол түр зуурын солиорол. биеэ барьж чадахгүй байгаагийн л илрэл гэсэн үгийг сэтгэл дотроо бодоход эсвэл амандаа шивнэхэд аяндаа сэтгэл уужирч бухимдал тайлагдана.

 

Цэвэр агаарт зугаал

Бухимдсан үедээ цэвэр агаартай газарт 3-8 км зайд түргэн алхаагаар зугаалахад тархи хүчилтөрөгчөөр хангагдан ухаан улам саруул болж сэтгэл баясна.

 

Ухаарал чухал

Уур болон бусад тааламжгүй сэтгэл хөдлөлүүд мунхагийн улмаас төрж болно. Уур бол юмны учир начрыг ухаарч чадаагүйн улмаас буюу харилцаж байгаа этгээдтэй харилцан ойлголцож чадалгүй мунхагласнаас бий болдог. Ухаан дутахад уур хүрдэг гэж үг бий. Уурлахгүй байх нэг арга бол уурын гэм уурлахгүй байхын тус хоёрыг харьцуупан бодох явдал. Энэ тухай бодож байтал уур аяндаа алга болно.

 

Биеийн тамирын дасгал, биеиин хүчний хөдөлмөр хий

Бүх биеийн булчинг ажиллуулсан ажил хийх шал угаах мэтийн булчин шөрмөсний ажил хийх, гүйх, хөл бөмбөг   сагс, биллиард тоглох зэрэг биеийн тамирын дасгал хийхэд бие махбодь, уураг тархины цусан хангамж сайжирч, эд эсүүд хүчилтөрөгчөөр ханаж, тааламжтай сэтгэл хөдлөл үүснэ. Мөн булчингийн агшилтын явцад биед үлэмж хэмжээний сүүний хүчил хуримтлагдана. Энэ сүүний хүчилийн н
СЭТГЭЛ ӨӨДРӨГ БАЙХ АРГА
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
- 2024 / 02 / 29
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
- 2023 / 08 / 07
-2022 / 09 / 12
Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.
-2022 / 06 / 25
Стресстэй тэмцэх хамгийн найдвартай арга бол өөр зүйлд сатаарч, нөхцөл байдал, орчноо өөрчлөх явдал юм. Өөрөөр хэлбэл өөртөө анхаарал тавь гэсэн үг.
-2022 / 03 / 18
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
HR Фото