HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM - Эрүүл мэнд
- 2020 / 03 / 01
Дэлхийн хамгийн эрүүл хүмүүс амьдарч буй 7 улс

1. Исланд

Цөөн хүн амтай уг орон нь дэлхийн хамгийн бага хүн амын нягтаршилтай  орнуудын нэг юм. Гэвч дан ганц цэвэр агаар Исландчуудын эрүүл амьдралын шалтгаан биш юм. Тэд маш идэвхитэй фитнессээр хичээллэдэг. Жил ирэх тусам хүйтэрч буй цаг агаарын нөхцөл байдлыг тэдний эрч хүчтэй биеийн тамирын дасгал сургуулилтууд няцааж чаддаг. Хүмүүсийн дундаж наслалт эрэгтэйд 72, эмэгтэй хүнийх 74 байдаг. Үүнээс гадна нялхасын эндэгдэл 1000 хүүхдэд хоёр л байдаг байна. Форбес сэтгүүлээс гаргасан жагсаалтаас дэлхийн хамгийн эрүүл орны тэргүүнд оржээ.

2.Япон

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тооцоолсоноор дэлхийн хамгийн урт настай хүмүүс амьдарч буй орноор Япон улс / дундаж наслалт 74,5 / тодорчээ. Энэ бол тэдний хооллоллтой салшгүй холбоотой юм. “Тэдний хийж буй хоол яг л урлаг мэт, үнэхээр гайхалтай бас амттай, тэгээд бас энгийн ” . “ Тэд бол загас, буурцаг, далайн бүтээгдэхүүн, ногоон цайны дэлхий дээрх хамгийн том үйлчлүүлэгчид. Тэд хооллохдоо заавал бүрэн цадахыг илүүд үздэггүй. Ойролцоогоор 80 хувьд хүрмэгц, түр завсарлан 10 минут болоод дахин идэх эсэхээ шийддэг. ” гэж Empower News Magazine сэтгүүлч Харли Пастернак хэлжээ

 3.Швед

Шведийн засгийн газраас ард иргэдээ эрүүл энх байлгахын тулд, ажил амьдралын тэнцвэрийг эерэгээр хадгалхуйц бодлогыг баримтлан ажилладаг. Үүнээс гадна шведүүд гайхамшигт уулс, мөсөн гол гээд үзэсгэлэнт байгальд үнэхээр дуртай. Байгалийн онцлогоос шалтгаалан загас , омега өөхний хүчлийг агуулсан хоол хүнсийг өргөнөөр хэрэглэдэг. Тэд өөх тос их , исгэсэн , хатаасан хоол хүнс мөн тамхийг тэр бүр хэрэглээд байдаггүй.

4. Окинава

Окинава бол Японы нэг арал юм. Дэлхийн хамгийн эрүүл бас урт настай хүмүүс амьдардагаараа энэ газар алдартай. Окинавагийн оршин суугчидын 100,000 хүн амд 50 зуугаас дээш насалсан настангууд ноогддог байна. Тиймээс ч энэ бол супер зуун настнуудын өлгий , 110 нас хүртэл хүрдэг байна. Окинавачууд зүгээр ч нэг урт насалдаггүй маш эрүүл аз жаргалтай байж чаддаг. Тэдний цэвэр байгалийн жимс , ургамал , тофу, далайн бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэхээс гадна байнгын дасгал хөдөлгөөнтэй, стресс багатай амьдарч чаддаг нь эрүүл урт наслалтын үндэс нь юм.

 5. Шинэ Зеланд

Исландтай адил энд хамгийн бага хүн ам суурьшсан, байгалийн үзэсглэн бүрдсэн газар юм. Шинэ зеландууд явган аялах, зугаалах, загасчлахад үнэхээр дуртай. Энэ байдал нь тэдний хамгийн эрүүл амьдралын хэв маяг болж чаджээ.

Үүнээс гадна тэд байгалийн гаралтай цэвэр хүнсний бүтээгдэхүүн, алим жимс кивиг байнга өөрсдөө тариалан хэрэглэдэг байна. Мэдээж далайн гаралтай бүтээгдэхүүнийг хүнсэндээ өргөн хэрэглэдэг.

 6. Сардина

Сардина бол Италийн автономит хэсэг бөгөөд зуугаас өндөр настай настангууд олоноор амьдардаг газар юм. Энд хүмүүс ихэвчлэн гэр бүлээр амьдардаг. Эрчүүд нь ихэвчлэн хонь хариулж өдөрт 5-аас дээш милл алхдаг. Хооллолтын хувьд үр тариагаар хийсэн талх, шош, лооль, ногоон өнгийн хүнсний бүтээгдэхүүн, сармис, янз бүрийн жимс, оливын тос, хониноос гаргаж авсан итали бяслаг /омега 3 –аар баян/ байнга хэрэглэдэг байна.

 7. Финланд

Финланд урьд нь залуучуудын дунд зүрхний өвчинөөр нас барах явдал хамгийн өндөрт ордог орон байжээ. Гэвч эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэхээр эрчимтэй ажилласаны дүнд тамхины хэрэглээг бууруулж, жимс ногооны хэрэглээг 2оос ч илүү дахин нэмэгдүүлж чаджээ. Энэ бүхэн танд хичээж чадвал, өөрчлөлт хийж болно гэдгийг харуулж чадаж байгаа байх.

 Энэ бүхнээс үзэхэд дээрх улсуудын эрүүл, урт удаан амьдрах үндэс болсон зүйл нь хүн амын нягтаршилыг бууруулах, зохистой ажил/ амьдралын түвшинг бүрдүүлэх, стрессийг бууруулах явдал болж байна. Мөн хоол хүнсэндээ уургаар баялаг загам, тофу болон цэвэр байгалийн гаралтай ургамал , жимсийг ихээр хэрэглэх нь нөлөөлжээ. БИДЭНД ИЙМ БОЛОМЖ БАЙГАА БОЛОВ УУ?

Дэлхийн хамгийн эрүүл хүмүүс амьдарч буй 7 улс
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
- 2024 / 02 / 29
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
- 2023 / 08 / 07
-2022 / 09 / 12
Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.
-2022 / 06 / 25
Стресстэй тэмцэх хамгийн найдвартай арга бол өөр зүйлд сатаарч, нөхцөл байдал, орчноо өөрчлөх явдал юм. Өөрөөр хэлбэл өөртөө анхаарал тавь гэсэн үг.
-2022 / 03 / 18
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
HR Фото