Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.51%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.56%
Гишүүдийн булан
- 2020 / 03 / 06
БАЙГУУЛЛАГЫНХАА ОЮУНЫ ЧАДАМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛ

Мэдээлэл цуглуулах болон зохион байгуулах, мөн түүнийг сонирхсон этгээдүүдийн дунд тараах, хамтын боловсруулалт болон дүн шинжилгээний тусламжтайгаар үргэлж төгөлдөржүүлж байх олон талт үзэл санаа нь мэдлэгээр удирдахад маш тустай юм. Мэдлэгийн удирдага гэдэг нь програм бүтээгдэхүүн биш бөгөөд програм хангамжийн категорид ч орохгүй зүйл билээ.

Мэдлэгээр удирдана гэдэг юу болох тухай

Мэдээлэл цуглуулах болон зохион байгуулах, мөн түүнийг сонирхсон этгээдүүдийн дунд тараах, хамтын боловсруулалт болон дүн шинжилгээний тусламжтайгаар үргэлж төгөлдөржүүлж байх олон талт үзэл санаа нь мэдлэгээр удирдахад маш тустай юм. Мэдлэгийн удирдага гэдэг нь програм бүтээгдэхүүн биш бөгөөд програм хангамжийн категорид ч орохгүй зүйл билээ.

Тэр байтугай энэ нь технологи ч биш, харин зорилго тавьж түүндээ хүрэх замаа тодорхойлох, бизнест мэдээллийн солилцоо зайлшгүй чухал болохыг ухамсарлуулсан тэр эхлэлийн цэг юм. Мэдлэгээр удирдана гэдэг нь мэдээллийн урсгалын удирдлага бөгөөд өөр юу ч биш билээ: энэ нь хэрэгтэй хүндээ, хэрэгтэй цагт нь хүрч, тэд нь цаг алдалгүй тухайн асуудалд арга хэмжээ авч шийдвэр гаргахын баталгаа болох ёстой.

Мэдлэгийн удирдлага нь эцсийн зорилго биш харин хэрэгсэл юм. Эцсийн зорилго нь байгууллагын оюун ухаан потенциал чадамж буюу байгууллагын оюун ухааны коэффициентийг дээшлүүлэхэд оршино. Өнөөгийн зах зээлийн эрчимтэй өрнөл дунд амжилт олох нөхцлийг хангахын тулд энэ нь маш өндөр байх ёстой. Хэдий ухаантай хүмүүстэй харилцахад хялбар байдаг ч гэсэн байгууллагын IQ буюу оюуны чадамж гэдэг нь түүнд ажиллаж байгаа хэдэн тооны ухаантай хүмүүсээр хязгаарлагдахгүй. Байгууллагын IQ – энэ бол компани дундуур мэдээлэл чөлөөтэй тархаж, түүнийг ажилтнууд нь амжилттай ашиглаж, өөр хоорондоо үзэл бодлоо чөлөөтэй солилцож байгаагаар тодорхойлогддог тийм процесс юм. Байгууллагын IQ гэдэг ойлголт хуримтлагдсан болон урсгал мэдлэгийн солилцооноос эхэлнэ. Түүнийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахын тулд ажилтнууд бие даан мэдлэгээ дээшлүүлж, өөр хоорондоо үзэл санаагаа чөлөөтэй солилцож байх хэрэгтэй. 

Байгууллагын IQ өндөртэй компаний ажилтнуудын хамтын ажиллагаа үр дүнтэй зохион байгуулагдсан байдаг ба ийм компаний төсөлд оролцогч бүх гол хүмүүс сайн мэдээлэлтэй байдаг ба эрчимтэй хамтран ажиллаж чаддаг. Эцсийн зорилго нь өөрийн бүх хүчин чармайлтаа асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлсэн нэг хүнтэй адил байгууллагын ажилтнуудын бүлэг үзэл санаагаа хамтран боловсруулж, түүнийгээ амьдрал дээр үр дүнтэй биелүүлэх явдал болно. Электрон мэдээллийн урсгалыг ашигласнаар гарах хажуугийн эерэг үр дүн нь хөдөлмөрийн хамт олныг улам нягтруулахад оршино. 

Мэдлэг чөлөөтэй тархах нь маш чухал болохыг компаний дээд удирдлагууд зайлшгүй ухаарсан байх шаардлагатай, эс тэгвэл энэ чиглэлээр гаргасан ямар ч хүчин чармайлт амжилт авчрахгүй. Зааны ясан барилга барихад удирдагч өөрөө заавал оролцох албагүй, харин түүнд оролцогчидтой бүгдтэй нь ажил хэргийн харилцаа тогтооход бэлэн байх ёстой. Өөрийн хувийн санаачлагаар шуудангаар удирдлагад хандсан ажилтнуудын санал сэтгэгдэл байгууллагад онцгой ашигтай байдаг. Ийм маягаар удирдлага ажилчдынхаа сэтгэлийг ямар асуудал түгшээж байна, тэд ер нь юу бодож байна гэдгийг мэдэж, тухайн асуудлыг анхаарлынхаа төвд байлгах боломжтой болдог. 

Үр дүнтэй хамтын ажиллагаа, мэдлэгийн солилцооны уур амьсгалыг үүсгэсний дараа зайлшгүй хийх ёстой нэг ажил бол – нийт байгууллагын хэмжээнд мэдлэгийг тархаах, энэхүү процессоо уг ажлын салшгүй нэг хэсэг болгон хувиргах тусгайлсан төслийг боловсруулах хэрэгтэй, харин энэ нь байсан байгаагүй ялгаагүй ямар нэг нэмэлт болох ёсгүй. Цаашид мэдлэгээ бусдад дамжуулсны төлөө шагнал урамшуулал өгдөг системийг зайлшгүй тогтоох хэрэгтэй. “Мэдлэг бол хүч” гэсэн хуучны үнэнийг зарим хүн энэхүү үнэ цэнэт зүйлээ өөртөө хадгалж байх нь сайн гэсэн ойлголт болгож тайлбарладаг. Ийм ажилтнууд бусдад байхгүй мэдлэг эзэмшсэнээрээ өөрийгөө юугаар ч орлуулшгүй хүн болгохыг хичээдэг. Гэтэл компани нуугдмал мэдлэгт бус харин ажилтнууд нь өөр хоорондоо харилцан мэдлэгээ солилцож байгаа нөхцөлд л хүчтэй байдаг. Энэ үзэл санаа байгууллагын үнэт зүйлс, урамшууллын системд тусгалаа олсон байх ёстой. 

Мэдлэгийн удирдлага нь дараах дөрвөн салбарт хамгийн их ашгаа өгнө: төлөвлөлт, үйлчилгээ, боловсон хүчний сургалт, тодорхой төслийн хүрээн дэх хамтын ажиллагаа. Хэрэв танай компанид одоо хүртэл мэдлэгийн удирдлагын ямар нэг ажил зохиогдож байгаагүй бол эдгээр дөрвөн салбараас нэг юм уу хоёрыг нь сонгон авч мэдлэгийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх өөрийн гэсэн анхны туршлагатай болох хэрэгтэй. Хүрсэн амжилтаа бусад салбар дахь мэдлэгийн удирдлагадаа нэвтрүүлэхэд түлхэц болгон ашиглаж болно. Мэдээлэлд тулгуурлах нь ирээдүйтэй ажилтанд жинхэнэ ёсоор өөрийгөө харуулах боломжийг олгож байна: мэдээлэлд тулгуурлах нь тооцоог алдаагүй, зөв хөтлөх боломж олгож байна. Эцэст нь мэдээлэлд тулгуурлах нь муу ажилтныг шалтаг хэлэх боломжийг хааж байгаа юм. Ямар ч асуудалгүй үйлдвэрлэлийг сургалт Мэдлэг тараах энгийн хэлбэр нь үйлдвэрлэлийн сургалт билээ. Энэ нь зайлшгүй хэрэгтэй зүйл мөн боловч түүнд хангалттай анхаарал хандуулахгүй байх нь түгээмэл ажиглагддаг. 

Ажилдаа дарагдсан ажилтнууд сургалтын танхимд сууж байх цагийг өөртөө гаргаж чаддаггүй. Заримдаа тэднийг ямар сургалтад хамруулж юунд сургахыг ч тодруулахад бэрхшээлтэй байдаг. Зүгээр л бүртгүүлэхийн тулд ирээд цаг нөхцөөж суух болдог. Ажлын байран дээрээ заавал байж биечлэн сурах сургалт нь гэнэтийн нөхцөл байдлын улмаас хичээлийн хуваарь баримтлахгүй байдлыг үүсгэхээс гадна ажилтнуудыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас хөндийрүүлдэг. Үйлдвэрлэлийн сургалтын удирдлагын сайн зохион байгуулагдсан электрон систем нь энэ бүх дутагдлыг арилгах чадвартай. Электрон каталоги, бүртгэлийн систем нь өөрт хэрэгтэй сургалтаа сонгож бүртгүүлэх боломжийг олгоно. Сургалтын электрон систем нь ажлын байран дээрээ, өөрт тохиромжтой цагаа сонгож, үндсэн үүрэгт ажлаа цалгардуулалгүйгээр сурах боломжийг ажилтанд олгоно. Өөрийн гол ололтдоо оруулах хөрөнгөд хармын сэтгэл бүү гарга Ажилтан бусад нь ажиглаж амжаагүй асуудлыг бие даан илрүүлж, түүнийг шийдвэрлэх саналыг гаргалаа гэхэд энэхүү санал нь талаар өнгөрөхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Төслийн удирдагчид төдийгүй төслийн бүх оролцогчид нээлттэй төслийн ерөнхий зураглалын аль нэг хэсэгт нь түүний ажил оршиж байгааг тодруулж чадна. Ийм өөрчлөлтийн ашгийг тоогоор хэмжихэд хэцүү гэхдээ эдгээр нь, ажилтнуудын идэвхи санаачлагыг эрс дээшлүүлдэг нь тодорхой юм. 

Ухаантай хүмүүсийг ажилд татаж тогтоон барьж байхын тулд тэднийг бусад ухаантай хүмүүстэй харьцах боломжоор зайлшгүй хангах хэрэгтэй. Ийм маягаар бүтээлч идэвхи өрнөсөн нөхцөл байдлыг үүсгэнэ. Харин зохион байгуулалттай мэдээллийн урсгалаар хангагдсан ажил дээрээ харилцан туслалцах соёл нь тухайн байгууллагын бүх ухаантай толгойнуудыг үргэлж өөр хоорондоо харилцаж байх боломжийг бүрдүүлнэ. Гар гараасаа атгалцсан, оюуны өндөр чадвар чадавхитай хүмүүсийн тоо хангалттай хэмжээнд хүрэхэд компаний бүтээмж тэнгэрт тултал өндөрт гардаг. Ийм харилцаа нь олон олон шинэ үзэл санааг төрүүлдэг ба туршлагатай ажилтныг мэргэжлийн хамгийн өндөр түвшинд гарах нөхцлийг бүрдүүлнэ. Компани бүхэлдээ сайн ажиллаж эхэлнэ. Мэдлэгийн удирдлага нь түүнийг нийт төлөвлөгөө, бүхэл бизнес процессынхоо нэг хэсэг болгож ажилтнууд нь бусадтай мэдлэгээ хуваалцсаны төлөө шагнал авдаг системтэй холбохгүй бол үзүүлэх ашиг тусаар бага юм. Компанидаа “мэдээллийн хөрөнгө оруулалт” хийснийх нь төлөө хүмүүсийг шагнахад бүтээлчээр хандах хэрэгтэй. 

Мэдлэгийн удирдлагын процессыг төгөлдөржүүлнэ гэдэг нь байгууллагын оюуны чадавхийг дээшлүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, компанийн оюуны капиталыг өсгөснөөр эцсийн дүндээ хамгийн сайн хамтын үйл ажиллагааны үндсэн дээр хамгийн сайн хамтын шийдвэрийг гаргах боломжийг танай компанид олгохыг хэлж байгаа хэрэг юм. “Оюуны капитал” – энэ бол зүгээр нэг менежментийн онолоос урган гарсан ойлголт биш билээ. Энэ хэллэгийн ард байгууллагын оюуны өмч хөрөнгийн үнэлгээ болон түүний ажилтнуудын мэдлэг оршиж байдаг. Оюуны өмч хөрөнгийн болон оюуны нөөцийн удирдлагын чанарт санхүүгийн шинжээчид улам их ач холбогдол өгч байна, үүнд аж ахуйн нэгжийн материаллаг актив хөрөнгийн үнэлгээний жагсаалт болон зах зээл дээрх түүний байдал багтана. Өөрийн оюуны өмч хөрөнгийн зохих ёсоор удирдаж байгаа компаниуд угтан ирэх он жилүүдэд өөрийн өнөөгийн эзэлж буй байр сууриас үл хамааран зах зээл дээр тэргүүлэгч байж, зохих ёсоор үнэлэгдэх болно гэдгийг нотолж байна.


MHRI TAI TEST
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
- 2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #420 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/19-03/08) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/04_240308
- 2024 / 03 / 07
-2024 / 02 / 21
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #419 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2023/01/22-02/16) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/01_240216
-2024 / 02 / 21
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #418 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/01/15-02/02) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/01_240202
-2024 / 02 / 13
Эрхэм харилцагч, төгсөгч, хамтрагч танд төрсөн өдрийн өдрийн мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
HR Фото