HRM / ХНМ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.44%
Үнэнч байдал
19.71%
Өрсөлдөх чадвар
20.21%
Бусадтай нийцэх байдал
23.82%
Гадагшаа чанар
0.56%
Ёс суртахуун
20.43%
Өөдрөг үзэл
5.83%
HRM - Эрүүл мэнд
- 2020 / 03 / 10
Хамгийн чухал нь өглөөний цай

Ажилтан албан хаагчид нь ажлынхаа байранд амьдралынхаа 1/3-ийг өнгөрөөдөг судалгаа байдаг. Ихэнх хүмүүс ажилдаа анхаарлаа хандуулаад амралт хоолоо мартах нь элбэг байдаг. Энэ нь ирээдүйд хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж хөдөлмөрийн чадвараа эрт алдахад хүргэдэг. "Өглөөний хоолыг өөрөө ид" гэдэг vг дэмий нэг гарсан үг биш юм. Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.

Эсvvд шөнөжингөө ажиллахдаа өдөр идсэн хоолноос өөрт хэрэгтэй шим тэжээлтэйг авдаг аж. Иймээс биднийг өглөө босоход бие дэх эсvvд 100 гаруй төрлийн шинэ тэжээл, хоолыг нь нэхэж байдаг. Хэрвээ хэрэгцээт тэжээлээ авч чадахгvй бол эс өвчилж, эсийн буруу хөгжил явагдана. Эс буруу хөгжсөнөөр хавдрын болон vрэвслийн эс олноор vржиж, хvний дархлалын систем гэмтдэг байна. өглөө шим тэжээл сайтай хvнсний бvтээгдэхvvн хэрэглэвэл бие махбодь эрч хvчтэй, сэргэг байж, өдрийн ажилд сайнаар нөлөөлдөг. Өглөө цайгаа уухгvй гарвал хvний эсvvд бvхэл өдрийн турш сул дорой, унтаа байхаас гадна цусан дахь саахрын хэмжээ огцом унадаг аж. Өдөр хооллох үед өлссөнөөсөө болоод хvмvvс нэг дор их хэмжээний хоол идэх нь тvгээмэл. Энэ нь жин нэмэхэд нөлөөлөөд зогсохгvй цусан дахь сахрын хэмжээг эрс өсгөдөг. Энэ байдал олон давтагдвал цусан дахь саахар тогтворгvйжинэ. Үүнээс болж хvн олон төрлийн эмгэгтэй болдог ба идсэн хvнс биед шим тэжээл болохын оронд өөхөн давхарга болон хуримтлагддаг. Тиймээс өглөө аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэж заншихыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хүний Нөөцийн Удирдлагын Үндсэн сургалт | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 06 / 19
Амралтын өдрүүдийнхээ ихэнх цагийг нойронд зарцуулах нь ядаргаанаас бүрэн гаргана хэмээн найдах хэрэггүйг судлаачид анхааруулжээ.
Ажлын байрны эрүүл мэндийн ойлголтонд мөн ажлын зохион байгуулалт чухал нөлөөтэй. Тухайлбал хэт их ачаалалтай ажиллах, ээлжийн амралтгүй ажил, илүү цагаар ажиллах, цалин хөлсний бага бодлого, нэг хэв маягийн хөдөлгөөнийг олон давтах зэрэг хүчин зүйлүүд бас ордог. Эдгээр нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж өвчлөлийг нэмэгдүүлдэг байна.
- 2021 / 06 / 18
Хамгийн стресс ихтэй ажил үүргийг тодорхойлох судалгаанд бидний хамгийн стесстэй ажил гэж боддог цагдаа сэргийлэх болон хууль сахиулах албаны ажил бус даатгалын салбарын ажил эхний байранд орсон байна.
- 2021 / 03 / 21
-2020 / 03 / 22
Аюултай вирусийн халдвар авсан эсэхийг танин мэдэхийн тулд Японы эмч нарын санал болгосон амьсгалын шинжилгээг гэрийн нөхцөлд хийж болох гэнэ.
-2020 / 03 / 19
Хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ? Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ нөгөө талаас хавар цагт хүний архаг хууч сэдрэх нь бий. Шалтгаангүйгээр ядрах, нойр хүрч нозойрох, харшил өгөх, гуниг гутралд автах гэх мэтийн тааламжгүй өөрчлөлт явагдах нь бий.
-2020 / 03 / 15
Поль Брэгг зөвлөж байна. Идэш ууш, сэтгэлгээний хооронд ямар ч холбоо үгүй мэт санагддаг. Ухаантай хүн бол юу ч идэж ууж байсан сэтгэхээ л сэтгэнэ гэж бодоцгооно. Уг нь тийм гарамгай хүн зөв хооллодог байсан бол бүр илүү сэтгэх байсан нь харамсалтай. Зөв хооллодогсон бол эрдэмтэд судлаачид шинжлэх ухааныг огт өөр түвшинд гаргах байсан юм.
HR Фото