Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.51%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.56%
Гишүүдийн булан
- 2020 / 03 / 12
БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ
Асар хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд оновчтой хариу үйлдэл үзүүлэх, хурдтай шийдвэр гаргаж, орчиндоо дасан зохицоход бидний сэтгэх чадвар, сэтгэлгээний хэв шинж чухал үүрэгтэй. Бүтээлчээр сэтгэн шинэ сэдлүүд үүсгэсний үр дүнд дэлхий дээрхи бүх дэвшилттэй эд зүйлс, технологи, тээвэр холбоо гээд л тоо томшгүй олон зүйл бий болсон. Шинэ нээлт хийх шинийг санаачлах нь бүтээлч сэтгэлгээний үр дүн билээ. Тийм ч учраас энэ ертөнц бүх хүнийг бүтээлч сэтгэлгээтэй байхыг шаардах 
боллоо. Хүмүүс өөрсдийн амьдрал болон ажил хэргээ хөнгөн, аятайхан, аюулгүй, сонирхолтой болгохын тулд тасралтгүй шинэ шинэ зүйлийг бүтээсээр ирсэн бөгөөд үргэлжлүүлэн бүтээсээр байгаа билээ. Мэдээжийн бөгөөд илэрхий мэдэгдэхүйц шийд байхгүй үед та нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авах хүсэлгүй байгаа бол түүнийг шийдэх цоо шинэ шийдлийг гаргаж ирэх хэрэгтэй. Тэр шийдлийг бүтээлч шийдэл гэнэ. Бүтээлч шийдэл нь бүтээлч сэтгэлгээний үр дүнд бий болдог. Тэгвэл тэрхүү бүтээлч сэтгэлгээнд хүрэх 5 алхамыг та бүхэндээ хүргэж байна.

1.    Бүтээлч байна гэдэг зөвхөн хийхийн нэр биш. Та өөрийнхөө хүслээр хийсэн ямар нэгэн үйлдэлээ сана даа. Энэ нь бага зүйл ч байсан болно. Эргээд бодоход хүртэл та сэтгэл хангалуун байж чадаж байгаа биз. Яг ингэж сэтгэлээрээ аливаад хандана гэдэг бүтээлч байхын эхлэл юм. Хийж гүйцээх нь чухал биш чанартай хийх нь чухал. Бүтээлч чанар таныг сүүдэр мэт байнга дагдаг байх хэрэгтэй.
2.    Шинэ санаачлага бүрээ анзаарч харах. Бид өдөр тутмын жижиг, аар саархан зүйлүүдээс хүртэл агуу их санал санаачлагыг олж байдаг. Тэр бүрийгээ өөрөөсөө чагнаж анзаарч байх нь бүтээлч чанарын нэг хэлбэр юм.
3.    Өдөр бүтээлч үйлдэлийг хий. Давталт гэдэг өөрөө агуу ихийг агуулж байдаг зүйл. Нэг хийнэ, ахин хийнэ, ман дахин хийнэ. Ингээд танд зуршил болон үлдэх болно. Мэдээж та хичээвэл шүү дэ. Өдөрт 15 хоромч болтугай бүтээлч үйлдэлд цагаа зарцуул.
4.    Өөрийгөө үнэлж, урамшуулах. Хүмүүсийн дунд олон буруу ойлголт байдгийн нэг нь бүтээлч гэдгийг зөвхөн урлагийн аливаа бүтээл хийх эсвэл томоохон үр дүнтэй үйлдийг хийхтэй зэрэгцүүлж ойлгодог. Үнэндээ бол аммтай хоол бэлтгэх, шинэ жор сэдэж олох, тэр байтугай гэрийхээ тавилгын байрлалыг шинэчлэн өөрчлөх нь бүтээлч байгаагийн нэг илрэл юм.
5.    Дотоод шүүмжлэлийг өөртөө хийх. Хувийн буюу дотоод ялалт гэдэг нийтийн ялалтаас үргэлж түрүүнд ирдэг жамтай. Та хийж байгаа үйлдэл, ажил  хөдөлмөртөө тэр байтугай олон нийтийн харилцаандаа хүртэл байнга дүгнэлт хийж бай. Өөрөө өөрийгөө хайр найргүй шүүмжил. Дутагдалаа ол, зас. Харин олны өмнө өөгүй, итгэлтэй харагд. Өөрийгөө хүндэлдэггүй хүн өөр хэнд ч үнэлэгдэггүйг сана.
Мэдээж хүн бүхний дотор унтаастай эрч хүч, амжилт нуугдаж байдаг тул та түүнийгээ яг одоо сэрээгээрэй. Амжилт хүсье.

Эх сурвалж: HUMAN CAPITAL сэтгүүл
БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
- 2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #420 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/19-03/08) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/04_240308
- 2024 / 03 / 07
-2024 / 02 / 21
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #419 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2023/01/22-02/16) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/01_240216
-2024 / 02 / 21
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #418 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/01/15-02/02) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/01_240202
-2024 / 02 / 13
Эрхэм харилцагч, төгсөгч, хамтрагч танд төрсөн өдрийн өдрийн мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
HR Фото