МЕНЕЖМЕНТ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
10.90%
Үнэнч байдал
17.06%
Өрсөлдөх чадвар
19.75%
Бусадтай нийцэх байдал
23.70%
Гадагшаа чанар
0.95%
Ёс суртахуун
21.96%
Өөдрөг үзэл
5.69%
HRM - Эрүүл мэнд
- 2020 / 03 / 15
Юу идэх, хэрхэн сэтгэх хоёр шууд хамааралтай

Поль Брэгг зөвлөж байна. Идэш ууш, сэтгэлгээний хооронд ямар ч холбоо үгүй мэт санагддаг. Ухаантай хүн бол юу ч идэж ууж байсан сэтгэхээ л сэтгэнэ гэж бодоцгооно. Уг нь тийм гарамгай хүн зөв хооллодог байсан бол бүр илүү сэтгэх байсан нь харамсалтай. Зөв хооллодогсон бол эрдэмтэд судлаачид шинжлэх ухааныг огт өөр түвшинд гаргах байсан юм. Эйнштейн ч гэсэн оюун ухааны боломжийг хангалттай бус түвшинд ашигласан гэсэн үг. 

Юу идэхээс хэрхэн сэтгэх нь шууд хамаарна. Тархи ямар тэжээл авнав, сэтгэлгээнд тэгж нөлөөлдөг.
Буруу хоол хүнс хэрэглэснээр тархины үйл ажиллагаа суларч, сэтгэлгээ мууддаг юм. Тархины эд эс бүр зүй ёсны тэжээллэгийг авснаар оюун ухаан урьд өмнө байгаагүй өндөрлөгт хүрч ажиллах боломж нээгддэг. Будда, Христ, Мухаммед нар мацаг барьсны дүнд их багш нар болцгоосон.

Зөв явдал суудал

Та гудамж руу харагтун. Бүгд л өөр өөрөөр явцгааж байгаа биз. Зарим нь гэдэлзэн хамрын үзүүр ширтсээр алхана. Хэн нэг нь бөгтийчихээд гутлаа чирнэ. Булиа эр ханхалзан, хоёр тийш ганхана. Оюутан залуу сугандаа өчнөөн юм хавчуулчихаад том том харайлгана. Номын хүн газар ширтэн бодлогоширч явна. Халаасандаа гараа дүрсэн нэгэн бусдыг дэгээдчих дөхөн хөлөө хаялж, шуумгаар газар шүүрдэнэ. Бүсгүйчүүд өндөр өсгийтөөрөө цоо хатгах гэсэн мэт гишгэлж, басхүү учир зүггүй холбилзоно. Энэ бүхэн юуны өмнө нүдэнд тусдаг юм. Яагаад гэвэл ердийн явдлаар явахгүй байгаа учраас. Гэтэл олон хүн хэвийн алхаагаар урагшилж буйг бас үзэж болно. Хэвийн ч яваа учраас анхааралд төдийлөн өртдөггүй. Хэрвээ зүйд нийцэхгүй алхаж гишгэж явбаас үе мөчний, амьсгалын замын, дотор эрхтэнүүдийн өвчлөлтэй болдгийг хэн бүхэн анзаардаггүй билээ. Анзаардагсан бол тийм олон язнаар алхаж гишгэж явахгүйсэн. Зөв явдал хүний хувьд маш чухал аа. Анхны алхмаа зөв хий, сайн хий гэх үгсийг шууд утгаар ойлгосон ч болно. Буянтай сайхан шинэ амьдралд орьё гэж байгаа бол эхлээд зөв алх. Алхаа бол зөвхөн хүнд байдаг явдал. Өөр ямар ч амьтан бидэн шиг хоёр мөч дээр цэх тэнцэн явдаггүй. Горилл, шимпанзе босоогоор явахдаа баавгайнаас илүү биш юм. Аль аль нь дөрвөн хөллөхийг эрхэмлэнэ. Хойд хөл дээрээ зогсдог тарвага, зурам, бусад сүүн тэжээлтэн зөвхөн алсыг харахдаа тэгж шовойдог. Хэрэм, хулгана, зусаг юм идэхдээ л урд савраа өргөдөг бөгөөд үнэндээ тэд зогсч байгаа биш, сууж байгаа юм. Шувуудын бие хөлтэйгээ нэг тэнхлэгт байрладаггүй, перпендикуляр бөгөөд тэдний орон зай туулах гол хэлбэр нь нислэг. Хүн л ийм онцгой явдалтай заяагджээ. Бүр эгц цэх алхахаар бүтээгджээ.

 Тиймээс бид хүн шиг л явах,учиртай. Сармагчин шиг бөгтийж, баавгай шиг хөлөө зөөж ядаж, шувууд шиг үсчиж цовхчих нь бидэнд нийцэх үү? Үгүй ээ. Өнөөдөр олон хүн хүний явдлаа мартсан байна. Анх хүн эгц цэх зогсож, задгай газрыг бүхэлд нь хянан ширтэж, уужим амьсгалан, итгэлтэй тайван алхалж явдаг байжээ. Амьдралын шаардлаар ийм явдлыг бий болгосон байна. Хүний унаган төрхөө алхам алхмаар сэргээцгээе. Та сууж байхдаа нуруу тэгш, мөр тэнүүн, толгой цэх байх хэрэгтэй. Гараа өвөр дээрээ нугалан, буулгах буюу өвдөг дээр тавина. Төгс суудал гэдэг ийм. Бараг л сэнтийдээ заларсан хаад язгууртнууд шиг суух учиртай. Тэдний байдал ядаргаатай мэт харагдавч, уг чанартаа ядаргаагүй амар нь байж шүү. Креслод шигдэх, диван дээр налж унах, ширээ тэгнэх, намхан зүйл дээр цомцойх, өндөр ,юман дээр шовойх зэрэг нь бүгд гэмтэй хэлбэр. Хамгийн хортой суудал бол хөлөө ачих юм. Өвдөгний доогуур хоёр мундаг артери явж өнгөрнө. Хөл ачихад тэднийг ихэд хавчиж боогдуулдаг байна. Артерийн ажил саатахад бүх бие тэжээллэг, хүчилтөрөгч, хомсдоно. Буруу суудаг хүнд анхны шинж тэмдэг, хөл мэдээ алдах мэт ирвэгнэн илэрдэг юм. Жирвэгнэл илэрвээс цусны эргэлт болохоо байж гэдгийг ухаарч, яаралтай зөв суудлыг хэвшүүл. Хөл ачиж суухдаа цус харвасан, зүрх хаагдсан тохиолдол олон гардаг ажээ. Хүн цэх, цээж ялигүй түрсэн, урагш эрмэлзэн тэмүүлсэн мэт атлаа тайван, гүн амьсгал авч гарган, пүрштэй юм шиг уян хатан гишгиж, явах учиртай. Хамаг улаараа дэвслэхээс зайлсхий. Явдал доргион багатай байх тусмаа сайн. Газарт эхлээд өлмий хүрч байвал уян хатан байдал нэмэгддэг. Зөв эрүүл явдал цусны эргэлт, бодисын солилцоо, хүчилтөрөгч авалтыг эрчимжүүлдэг тул эрүүл мэндийг сайжруулан бүтээсээр байдаг юм шүү. Мөн гишгэхдээ хөлөө ямагт босоо голчийн дагуу тавьж байгаарай. Жам ёс нь ийм. Явдал суудлын гол нь аль болох цэх байхад л оршдог юм шүү. Эрүүл чийрэг хүмүүс тийм л байх учиртай.

 

Юу идэх, хэрхэн сэтгэх хоёр шууд хамааралтай
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 03 / 22
Аюултай вирусийн халдвар авсан эсэхийг танин мэдэхийн тулд Японы эмч нарын санал болгосон амьсгалын шинжилгээг гэрийн нөхцөлд хийж болох гэнэ.
Хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ? Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ нөгөө талаас хавар цагт хүний архаг хууч сэдрэх нь бий. Шалтгаангүйгээр ядрах, нойр хүрч нозойрох, харшил өгөх, гуниг гутралд автах гэх мэтийн тааламжгүй өөрчлөлт явагдах нь бий.
- 2020 / 03 / 19
"Өглөөний хоолыг өөрөө ид" гэдэг vг дэмий нэг гарсан үг биш юм. Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.
- 2020 / 03 / 10
-2020 / 03 / 01
Энэ бүхнээс үзэхэд дээрх улсуудын эрүүл, урт удаан амьдрах үндэс болсон зүйл нь хүн амын нягтаршилыг бууруулах, зохистой ажил/ амьдралын түвшинг бүрдүүлэх, стрессийг бууруулах явдал болж байна.
-2020 / 02 / 20
Стресст өртөж тааламжгүй сэтгэл хөдлөлд автсан үед та биеэ барьж, өөртөө тушаал өгөх аргаар өөрийгөө ялж болно. Ингэхдээ "тулгарсан бэрхшээлийг би заавал ялж дийлэх болно", "би давна, туулна" гэсэн агуулгатай шийд гаргах ёстой. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө өөртөө зохих тушаал өгөөрэй. Хэн нэг хүн чамд заавар өгч, яахыг чинь хэлж өгөхийг бүү хүлээ. Чи өөрөө л санаачилж, хүнд байдлаас гарах арга замаа ол. Өөрийгөө зоригжуулах сэтгэл зүйн олон арга бий шүү.
-2020 / 02 / 20
Ажилсаар л байхыг аз жаргалд тооцдог хүмүүс бий. Олон цагаар ажилладаг. Хүмүүс ажлаа түр хугацаанд мартаж зөв амарч сурах хэрэгтэй. Ингэж байж л хүч чадлаа сэлбэнэ.
HR Фото