Сургалт, семинар
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
10.87%
Үнэнч байдал
17.01%
Өрсөлдөх чадвар
19.84%
Бусадтай нийцэх байдал
23.78%
Гадагшаа чанар
0.94%
Ёс суртахуун
21.89%
Өөдрөг үзэл
5.67%
Зайны сургалт | HRM Online
- 2020 / 03 / 17
Хүний нөөцийн ОНЛАЙН СУРГАЛТ – (HRM Online) /Шинэ/


МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ

Хүний нөөцийн удирдлагын сертификат олгох ОНЛАЙН СУРГАЛТ (HRM Online) /Шинэ/


Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх Human Capital сургалт, үнэлгээний төвийн хүний нөөцийн удирдлагын ОНЛАЙН СУРГАЛТ – (HRM Online) хөтөлбөр нь хүний нөөцийн удирдлагаар мэргэших сонирхолтой хүмүүсийг бэлтгэх зорилготой эрчимжүүлсэн зайны сургалт юм.


Хүний нөөцийн удирдлагын хүчирхэг мэдлэг, мэдээллийн сантай, олон жилийн туршлага бүхий мэргэшсэн зөвлөхүүд таны хүний нөөцийн албан тушаалын өсөлт (HR Career) –г мэргэжлийн түвшинд амжилттай бэлтгэнэ.

Сургалт нь байгууллагад шинэ ажилтан авахаас эхлээд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох хүртэлх хүний нөөцтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх арга зүйг практик жишээн дээр суурилсан агуулгаар зааж сургадаг.

Энэхүү сургалтыг бүрэн дүүргэсэн суралцагч хүний нөөцийн удирдлагын BCHRM (level B)  танхимын сургалтанд болон хүний нөөцийн манлайлал (HR Leadership) –ын бусад хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.

Сургалт нь бизнест тулгамдаж буй асуудлыг шийдэх практик агуулгаас гадна байгууллагын сэтгэл зүйн тест оношлогооны нэмэлт хөтөлбөртэй.

Сургалтаар шинэ шинэлэг болон ажил дээр шууд ашиглах боломжтой гарын авлага, маягт загвар, жишээ, сургалтын материалаар бүрэн хангадаг.


Тус сургалтанд хэн хамрагдах вэ?

Хүний нөөцийн удирдлагаар мэргэжлийн түвшинд гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй хүний нөөцийн мэргэжилтнүүд болон менежерүүд


Шууд онлайн сургалт /Live Online Training/ гэж юу вэ?

Бид шууд онлайн сургалтаа тогтмол хуваарийн дагуу зохион байдаг. Сургалтыг мэргэжлийн мэргэшсэн багш нар заадаг бөгөөд WebEx™ болон Zoom App ашиглан таны гэр, албан танхим хаана ч хичээлийг дамжуулах боломжтой.

Манай сургалтыг гэртээ, эсвэл албан танхимдаа авснаар зөвхөн сургалтын төлбөрийн хэмнэлт хийгээд зогсохгүй цаг хугацаа, тээврийн зардалын хэмнэлтийг давхар мэдрэх болно. Хичээлийн өдөр  манай мэргэжилтэн багш таны сургалтыг виртуал танхим/орчинд зохион байгуулах болно.


Хичээлийн хуваарь

Хичээлүүд нь ихэвчлэн 3 - 6 оюутны хооронд явагддаг тул цомхон, илүү амьд, VIP түвшинд зохион байгуулагдана.

 

Агуулга

Хичээлийн арга зүй

Хуваарь

 

 

1

Үндсэн агуулга

Video Online training

Өдөр бүр

20 ак/цаг

Хүссэн цагтаа

2

Дадлагажилт- Семинар

Online Chat

Өдөр бүр

10 ак/цаг

Хүссэн цагтаа

3

Live Online агуулга*

Live online training

Өдөр бүр

30 ак/цаг

Хуваарьт цагаар

 

 

Нийт цаг

60

 

 

Online агуулга* - Сургалтаар олгосон агуулгаас гадна нэмэлтээр мэдлэг мэдээлэл өгөх  HR Plus хөтөлбөрийн Online Коуч багш танд чиглүүлэгч хийнэ.


Сургалтын үргэлжлэх хугацаа:

Сургалт 14 буюу 2 долоо хоног / ажлын өдрүүдэд хичээллэнэ.

Нийт 60 ак/цаг

 

Сургалтын агуулга / Үндсэн модуль

1.    Хүний нөөцийн төлөвлөлт

2.    Ажилд авах үйл ажиллагаа

3.    Хүний нөөцийн хөгжил

4.    Хөдөлмөрийн харилцаа

5.    Ажилтны бүтээмж ба гүйцэтгэл

Сургалт нь дээр дурьдсан агуулгын дарааллаас өөр дэсээр зохион байгуулагдаж болно.

ОНЛАЙН СУРГАЛТ – (HRM Online)  зайны сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөрийн эндээс татаж авна уу.

Үнэлгээ/ Шалгалт

Суралцагчдыг модуль тус бүрийн төгсгөлд даалгавар, бичгийн шалгалт онлайнаар авч үнэлдэг. Төгсөлтийн сертификатын хавсралт нь үнэлгээний голч дүнтэй


Төгсөлт ба гэрчилгээжилт

Хөтөлбөрт заагдсан модулийг амжилттай дүүргэсэн төгсөгчдөд:

·         Монголын Хүний Нөөцийн Институтийн ОНЛАЙН СУРГАЛТ – (HRM Online) хүний нөөцийн удирдлагын зайны сургалтын гэрчилгээ / серификат олгогдоно.

·         Мөн шилдэг төгсөгчдөд захирлын нэрэмжит тусгай батламж / шагнал гардуулна.


Бүртгэл / Баталгаажуулалт

Элсэгч дараах материалуудыг бүрдүүлнэ:

·         Элсэх хүсэлт

·         Цээж зураг

·         Иргэний үнэмлэх /Урд ба арын хуулбар/

·         Эрдмийн гэрчилгээ

·         Бүртгэл баталгаажуулсан баримт /Бүртгэл баталгаажуулалт 5000₮ Уг төлбөр нь сургалтын үндсэн төлбөрөөс хасагдана./

Элсэх хүсэлтийг МХНИ-н сургалт, үнэлгээний төв дээрээс авах эсвэл энд дарж татаж авна уу?

Шинэ элсэлтүүд:

/Өөрийн боломжит хугацаанд тохируулан сонголтоо хийнэ үү/

Элсэлтийн дугаар

Эхлэх өдөр

Бүртгэл хаагдах өдөр

 

Online #327

2020.06.29

2020.06.26

Бүртгэл хаагдсан

Online #328

2020.07.06

2020.07.03

Бүртгэл хаагдсан

Online #329

2020.07.15

2020.07.10

Бүртгэл хаагдсан

Online #330

2020.07.20

2020.07.17

Бүртгэл явагдаж байна

Online #331

2020.07.27

2020.07.31

Бүртгэл явагдаж байна

 

HRM Live Online Training төлбөр хураамж болон хөнгөлөлт

Сургалт үргэлжлэх хугацаа: 14 хоног

Сургалтын төлбөр  – 200,0₮

 

Хөнгөлөлт болон нэмэлт боломжууд:

+ Хүссэн үедээ танхимаар суралцах 50% хөнгөлөлтийн эрх дагалдана.

+ HR Plus гишүүд дэмжигчдийн цахим хуудаснаас мэдээлэл татах эрх /загвар, маягт, ажлын тодорхойлолт г.м/

+ МХНИ-н дэмжигч гишүүний эрх /Үнэ төлбөргүй арга хэмжээ, сургалтын хөнгөлөлт, бусад олон боломж/

 

 НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛҮҮД:


100% сэтгэл ханамжийн баталгаа

Сургалт 100% баталгаатай. Бид элсэгч элсэгч цөөхөн байна гэсэн шалтгаанаар хэзээ ч сургалтаа цуцлаж байгаагүй. Тасаралтгүй сургалтын тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллага юм. Мөн MHRI – Live Online нь үнэ төлбөргүй дахин суралцах бодлогыг санал болгодог тул хэдэн ч удаа суралцах боломжтой. Түүгээр ч зогсохгүй хүссэн үедээ танхимын сургалтанд хамрагдах 50% хөнгөлтийн эрхийг бэлэглэнэ.


Манай шууд онлайн ангиуд хэрхэн хичээллэдэг вэ?

1.    Ангидаа бүртгүүлэх

Хичээлд бүртгүүлсэний дараа та ангийн бэлтгэл, MHRI  - Live Online – оюутны портал руу нэвтрэх зааврыг баталгаажсан И-мэйл хаяг дээрээ хүлээн авах болно.

2.    Тохируулга хийхэд хялбар байдаг.

Хичээл эхлэхээс өмнө та ангийн файлуудаа татаж аваад шаардлагатай программ хангамжийг суулгаж тохируулах боломжтой болно. Хэрэв танд ямар нэгэн асуудал тулгарвал санаа зовох хэрэггүй. Бид танд туслаж чадна.

3.    Ангидаа нэгдээрэй

Хичээлийн өдөр та MHRI – Live Online оюутны портал руу нэвтэрч анги танхимаа олж нэгдэх, ангийн холбоос дээр дарж  WebEx™ программыг ажиллуулж ангидаа орно.

*Хичээлийн зөвхөн алслагдсан оюутнуудад зориулав


MHRI – Live Online дамжуулалт гэдэг юу гэсэн үг вэ?

Тус сургалт нь зөвхөн Online-аар хүргэх зорилгоор бүтээгдсэн, бүтэцлэгдсэн болохыг анхаарна уу. Өөрөөр хэлбэл танхимын сургалтаас зарчимын олон ялгаатай. Та хэдийгээр багштай ганцаарчилан холбогдсон харагдах боловч, танай ангийн бүх суралцагчид багштай холбогдсон байдаг.


Хичээлийн өдөр би юу хийх вэ?

Багш үргэлж тантай хамт, таны дэргэд байх болно.

Сургагч багш дэлгэц дэх хичээлийн талаар мэдээлэл хуваалцаж, ойлголтуудыг тайлбарлаж байх үед анхааралаа сургалтандаа төвлөрүүлэн, үйлдлүүдийг дагаж байгаарай. Дараа компьютер дээрээ өгөгдсөн дасгал ажлуудаа бүрэн хийж дуусгана. Дасгал ажиллаж дууссаны даар дахин багштай/дасгалжуулагчтай хамт дасгалаа эргэн харах хэрэгтэй.


Би багшаас юу хүлээх вэ?

Цөөн тооны суралцагчтай анги бол сургагч багш нар бүгд дасгалуудыг бүрэн ойлгосон эсэхийг баталгаажуулах боломжтой.

Сургагч багш нар дасгал хөдөлгөөнөөр явж, шийдлүүдийг хэлэлцэж, асуултанд чинь хариулах цаг завтай байдаг. Хэрэв танд асуулт эсвэл тусламж хэрэгтэй бол та сургалтын үеэр болон сургалтын дараагаар ангийн чатаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.


Би хэрхэн оролцож тусламж авах вэ?

Микрофон/чихэвч ашиглан та дасгалжуулагчтайгаа ямарч үед сонсож, ярьж чаддаг тул оролцох нь үнэхээр хялбархан. Зүгээр л микрофоноо ашиглаад асуултаа асуу. Та чат хэлбэрээр сургагч багшаасаа асуулт асууж, сэтгэгдэл илгээж болно. Та асуултаа тухай бүр нь ойлгомжтой, тодорхой асуувал сургагч багш таны хичээлийг удирдаж чиглүүлэх, нэмэлт мэдээлэл өгөх боломжтой болно.

 Хүний нөөцийн удирдлагын ОНЛАЙН СУРГАЛТ – (HRM Online) -н танилцуулга PDF эндээс татаж авна уу.

 

ОНЛАЙН СУРГАЛТ – (HRM Online) /Шинэ/
Хавсралт файлын жагсаалт
1. ОНЛАЙН СУРГАЛТ – (HRM Online) /Танилцуулга/
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 03 / 22
Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх Human Capital сургалт, үнэлгээний төвийн хүний нөөцийн удирдлагын ОНЛАЙН СУРГАЛТ – (HRM Online) хөтөлбөр нь хүний нөөцийн удирдлагаар мэргэших сонирхолтой хүмүүсийг бэлтгэх зорилготой эрчимжүүлсэн зайны сургалтын бүртгэл явагдаж байна.
HR Фото