HR BOOK REVIEW #10
Зохиолч: Би Эйч Тан LEADING WITH NEW EYES - ШИНЭ ӨНЦӨГӨӨС ХАРЖ УДИРДАХ НЬ
/ОД МЭТ АЖИЛТНЫГ ХӨГЖҮҮЛЖ, ХЭМ ХЭМЖҮҮР БОЛГОХ НЬ/
Байгууллагын хамгийн бүтээлч сэтгэлгээтэй манлайлагч бусдаас өөрөөр сэтгэхээс илүү зүйл хийдэг хэмээн танд санагдаж байсан уу? Би Эйч Тан-ын шинэ өнцөгөөс харж удирдах нь ном танд бүтээлч манлайллыг Азийн өнцгөөс хэрхэн харж болох талаар маш сайхан ойлголт өгөх болно.
Тан байгууллагууд чанга хатуу үйл явц, практик тогтолцоотой байж болохгүй гэж үзэж маргадаг. Үүний оронд тэрээр уншигчдыг зан чанар, зорилго, сонсох чадвар, эргэлзээ, нарийн төвөгтэй байдал, эргэцүүлэл зэрэг олон янзын зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхийг шамдуулах болно. Бүтээлч байна гэдэг нь удирдагчид зөвхөн бүтээлч шийдэл олох ёстой гэсэн үг биш юм. Тан байгууллагын олон талт үйл ажиллагааг хамрахын тулд бүтээлч сэтгэлгээ гэдэг ойлголтыг бүхэлд нь авч үзэхийг уншигчдаас хүсэх болно. Энэ номд бодит кейс судалгааг оруулж өгсөн нь дорнын философи, дорнын зарчимд итгэдэг хүмүүст санаа авах эхлэл болж өгөх болно.
“Шинэ өнцгөөр удирдах нь” ном бүтээлч манлайллын ойлголтыг хүлээн авч, дорнын ухааны авъяас билгийг ашиглахыг хүссэн хүмүүсийн заавал унших ном юм.
/Уг ном нь Монгол хэл дээр хэвлэгдээгүй болно/
#HRBookReview #MHRI #HRMongolia #МХНИ