Танилцуулга
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
10.90%
Үнэнч байдал
17.06%
Өрсөлдөх чадвар
19.75%
Бусадтай нийцэх байдал
23.70%
Гадагшаа чанар
0.95%
Ёс суртахуун
21.96%
Өөдрөг үзэл
5.69%
Танилцуулга
Монголын Хүний Нөөцийн Институт
Мэндчилгээ
      Монголын хүний нөөцийн удирдлагын хамгийн анхны цахим хуудсаар та бүхэнтэй мэндчилж байгаадаа бид туйлын баяртай байна. Энэхүү цахим хуудас нь “Монголын Хүний Нөөцийн Институт”-ийн нийт гишүүд, харилцагч, түнш байгууллагуудад хүний нөөцийн мэргэжилтнүүддээ мэдээлэл солилцох, мэдээлэл түгээх, мөн тэдний үзэл бодол, санал санаачлагаа илэрхийлэх чөлөөт индэр нь байх болно. Та манай цахим хуудаснаас: 
    • МХНИ-ийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл
    • Гишүүд болон гишүүнчлэлийн талаархи мэдээлэл
    • Институтийн дэргэдэх “Human Capital” сургалт, үнэлгээний төвийн сургалтын хураангуй мэдээлэл
    • “Human Capital” удирдагчийн сэтгүүлийн цахим хувилбар
    • Хүний нөөцийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх ”Чөлөөт индэр” болох  HR Club -ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
    • Чадварлаг боловсон хүчин хайж буй компанийн удирдлагууд болон хүний нөөцийн мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ”Manрower” хөдөлмөрийн албаны мэдээлэл (www.manpower.mn)
www.mhri.mn – Цахим хуудас нь хүний нөөцийн зөв бодлогыг дэмжин хөгжүүлж, олон улсын практик туршлага дээр тулгуурласан, хүний нөөцийн монгол загварыг боловсруулж төлөвшүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Эрхэм Таны ажил үйлс тань өөдрөг байж амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Хүндэтгэсэн: Ерөнхий захирал  ДОРЖБАТЫН БАРТАНБААТАР 

Эрхэм Таны ажил үйлс тань өөдрөг байж амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай
HR Фото