Зөвлөх үйлчилгээ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
MHRI - Хүний нөөцийн үнэлгээний төв
- 2020 / 03 / 24
БАГИЙН ҮР ДҮНГИЙН ОНОШЛОГОО / TES: TEAM EFFECTIVENESS SURVEY

БАГИЙН ҮР ДҮНГИЙН ОНОШЛОГОО / TES: Team Effectiveness Survey


Өнөө цагт байгууллагууд гадаад орчин нөхцлийн өөрчлөлтөд дасаан зохицох, гүйцэтгэл, үр дүнг сайжруулахад ихээхэн хүч хөдөлмөр гаргаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор маш олон байгууллага баг, нэгжийн тогтолцоонд шилжин ажиллаж байгаа. 


Баг уян хатан ажиллагаатай байснаар хамтын хүчээр үүрэг даалгавараа бүрэн биелүүлэх, нөхцөл байдал өөрчлөгдсөн ч шуурхай арга хэмжээ авах, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлж хамтын хүчин чармайлтыг бий болгох зэрэгт нэн тустай. Баг гэдэг нь аливаа байгууллагыг бүрдүүлж буй хамгийн жижиг атлаа цөм нэгж бөгөөд байгууллагын амжилт, бүтэлгүйтэлд хамгийн их нөлөө үзүүлдэг ч багийн ахлагч эсвэл багий гишүүдийн ур чадвараас хамааран багийн бүтээмж ялгаатай байдаг. 


Мөн багийн ажилтнууд тус тусдаа ур чадвар сайтай байлаа ч багийн ажлын арга хэлбэр, багийн ажиллагаа зэрэг нь муу байвал багийн бүтээмж бас мууддаг. Багийн үр дүнгийн оношлогоо нь багийн бүтээмжид нөлөөлдөг олон төрлийн хүчин зүйлс хэр сайн ажиллаж буйг тогтоох зорилготой тул 4 ангилалын 10 үзүүлэлт , 32 дэд үзүүлэлтээс бүрдэнэ. 


Багийн үр дүнгийн оношлогоогоор дамжуулан тухайн багийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлж багийн үр дүн ба бүтээмжийг дээшлүүлэх арга төлөвлөгөөг хайж олоход хялбар.


Оношлогооны танилцуулга

• Объект: Багийн ахлагч, багийн гишүүн

• Оролцох арга: Цахим сануулга

• Асуултын тоо: 89

• Хугацаа: 20 минут


Оношлогооны дараах асуулт

• Оношлогооны зөвлөмж

• Team building, Team workshop

• Group Coaching, ажиглалтын уулзалт

• Action Learning


Оношлогооны онцлог

• Компьютер, гар утсаар шууд оношлуулах боломжтой.

• Асуулгад оролцож буй байдлыг дор дор нь шалгах боломжтой.

• Олон янзын багийн нөхцөл байдалд нэгдсэн дүн шинжилгээ хийх боломжтой.

• Үйлчлүүлэгч байгууллагын хэрэгцээнээс хамаарч тохируулга хийх боломжтой.


Оношлогооны ач холбогдол

1. Баг асуудлаа мэдэж авна

Одоогийн багийн үр дүнгийн түвшин ямар байгааг ойлгож мэдэж авснаар асуудал шийдвэрлэх хэрэгцээг ойлгоно.

2. Багийнн асуудлыг шийдвэрлэнэ

Багийн үр дүнг бууруулдаг хүчин зүйлсийг тогтоож шийдвэрлэх арга төлөвлөгөөг олж хэрэгжүүлнэ.

3. Сайн гүйцэтгэлтэй баг бий болгоно

Багийн үр дүнг сайжруулсанаар өндөр түвшний гүйцэтгэлтэй баг бий болгоно.


Оношлогооны хэрэглээ

• Багийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд тухайн багийн асуудал ба өөрчлөх хэрэгцээг мэдэж авна.

• Багийн асуудал шийдвэрлэх воркшоп хийж багийн нөхцөл байдлыг ойлгож авна.

• Багийн ахлагчийн ур чадварыг сайжруулах сургалт хийж оношлогоонд суурилсан баг ийн удирдлагын төлөвлөгөө боловсруулж болно.

• Сайн гүйцэтгэлтэй баг бий болгоход учирч буй саад бэрхшээлийг илрүүлж шинэчлэх төлөвлөгөө боловсруулж болно.

• Байгууллага нийтээр багийн чадавхийг сайжруулах, байгууллагад өөрчлөлт шинэчлэлийг бий болгоход асуудал болж буй зүйлсийг илрүүлэх боломжтой.


Багийн үр дүнгийн оношлогооны бүрэн танилцуулга эндээс татаж авна уу? 

TAI тест ерөнхий танилцуулга энд дарж үзнэ үү? 



Холбоо барих: 70001075 | 80001075 | 90001075

www.mhri.mn | info@mhri.mn | www.facebook.com: Монголын Хүний Нөөцийн Институт 
БАГИЙН ҮР ДҮНГИЙН ОНОШЛОГОО / TES: TEAM EFFECTIVENESS SURVEY
Хавсралт файлын жагсаалт
1. БАГИЙН ҮР ДҮНГИЙН ОНОШЛОГОО / TES: TEAM EFFECTIVENESS SURVEY
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 04 / 26
Хүн өөрийн хүсэл сонирхолдоо нийцсэн мэргэжлийг сонгох нь ажилдаа сэтгэл хангалуун байх, тухайн салбарт амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлдэг тул хүн өөрийгөө таньж мэдэн өөрийн сонирхолд тохирсон мэргэжлийг сонгох хэрэгтэй.
Удирдагч хүний зан төлөв нь түүний үнэт зүйлс, далд үзэл, илүүд үздэг орчин нөхцөл төдийгүй ямар нэг нөхцөл байдалд ажилтнуудтайгаа харилцаж ажил үүрэг гүйцэтгэж буй арга барил, шийдвэр гаргах арга барил гэх мэт маш өргөн хүрээнд манлайлалд нөлөөлж байдаг. Тиймээс удирдагч хүний зан төлвийг таньж мэдэж авах нь манлайллын хувьд маш чухал юм.
- 2020 / 04 / 20
Олон талт оношлогоо нь оношлуулагчтай хамт удаан ажилласан хүмүүсээр үнэлгээ дүгнэлт хийлгүүлдэг оношлогооны нэгэн аргачлал юм. Оношлуулагч өөрөө төдийгүй, дээд удирдлага, хамтран ажиллагч, ажилтан зэрэг олон хүн үнэлгээ хийнэ.
- 2020 / 04 / 20
-2020 / 04 / 20
Аливаа байгууллага гадаад орчин нөхцлийн өөрчлөлтөнд идэвхитэй хариу үйлдэл үзүүлж байнга хөгжиж дэвшихийн тулд төлөвлөгөөтэй, системтэй байгууллагын шинэчлэл байх хэрэгтэй бөгөөд үүнийг хийх гол арга бол байгууллагын оношлогоо юм
-2020 / 04 / 19
Бид танд Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа, үнэлгээний арга зүйгээр байгууллагын үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг бүрэн оношлож, тухайн баг хамт олон болон ажил үүрэгт ажилтны ур чадвар, зан төлөв тохирох, эсэх нарийвчилсан судалгаа, нотолгоонд суурилан хийгддэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
-2020 / 03 / 25
Байгууллагад чадварлаг хүнээс гадна үр дүнтэй баг/хамт олныг бий болгож, хөгжүүлэх нь маш чухал асуудлын нэг. Тэгвэл Хувь хүний баг дахь үүргийн оношлогоо нь / RPT: Role & Personality Test/ багийн гүйцэтгэлтэй холбоотой зан төлвийн 5 онцлог болон багийн дотоод үүргүүдийн талаарх профайлыг үзүүлнэ.
HR Фото