Зөвлөх үйлчилгээ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.50%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.67%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.50%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.33%
MHRI - Хүний нөөцийн үнэлгээний төв
- 2020 / 03 / 25
Хувь хүний баг дахь үүргийн оношлогоо / RPT: Role & Personality Test
Байгууллагад чадварлаг хүнээс гадна үр дүнтэй баг/хамт олныг бий болгож, хөгжүүлэх нь маш чухал асуудлын нэг. Тэгвэл Хувь хүний баг дахь үүргийн оношлогоо нь / RPT: Role & Personality Test/ багийн гүйцэтгэлтэй холбоотой зан төлвийн 5 онцлог болон багийн дотоод үүргүүдийн талаарх профайлыг үзүүлнэ.

TAI Role & Personality Test (RPT) -н хариу тайлан/ репорт нь хувь хүний зан төлвийг зөв буруу гэж дүгнэдэггүй, багийн гишүүдийн зан төлвийн ялгааг таньж харилцан бие биенийхээ өөр гэдгийг хүлээн зөвшөөрч хамтран ажиллахад нь туслахад чиглэсэн болно. 

Оношлогооны онцлог
    • Баг доторх үүргүүдтэй холбоотой хувь хүний зан төлвийн онцлогийн талаарх мэдээллийг өгнө
    • Хувь хүн тус бүрийн багт гүйцэтгэдэг үүргийн талаарх мэдээллийг өгнө
    • Цахим хэлбэрээр явагдах тул маш хялбар бас ойлгомжтой
    • Олон хэл дээр оношлогоо явуулах боломжтой
Оношлогооны ач холбогдол
    1. Хувь хүн тус бүрийн зан төлвийн онцлог болон түүний багш үзүүлдэг нөлөөллийн талаар өөрөө өөрийгөө таньж мэдэхэд туслана
    2. Багийн гишүүн бүрийн багт гүйцэтгэдэг үүрэг мөн хамгийн сайн гүйцэтгэдэг үүргийн талаар мэдээлэл өгнө
    3. Багийн гишүүн хоорондын зан төлвийг онцлог, ялгаа болон багт гүйцэтгэх үүргийнхээ талаар илүү ойлгоход туслана
Оношлогооны хэрэглээ
    • Үүргийг оновчтой болгох
Тухайн багт ямар үүргийг сайн гүйцэтгэдэг болохоо мэдэж авна, багийн гишүүн хооронд ажил үүргийг зөв тодорхойлж хуваарилахад ашиглана.
    • Маргаан зөрчилдөөнийг зохицуулах
Багийн гишүүд хоорондын үл итгэлцлийг арилгаж бие биедээ итгэж хамтран ажиллах арга болгон ашиглана
    • Багийн ажиллагааг сайжруулах
Багийн гишүүдийн зөн төлөв ба үйлдэл, байр байдлыг таньж мэдснээр харилцааг сайжруулахад ашиглана


Оношлогооны танилцуулга
  • Обьект: Багийн ахлагч багийн гишүүд
  • Оролцох арга: Цахим асуулга
  • Асуултын тоо: 75
  • Хугацаа: 20 минут
Оношлогооны дараах сургалт
  • Ур чадвар тодорхойлох workshop
  • Багийн үйл ажиллагааг сайжруулах workshop
  • Баг бүрдүүллэлтийн кейс / Team Building
Хувь хүний баг дахь үүргийн оношлогооны (Role & Personality Test) бүрэн танилцуулга эндээс татаж авна уу?

TAI тест ерөнхий танилцуулга энд дарж үзнэ үү? 



Холбоо барих: 70001075 | 80001075 | 90001075

www.mhri.mn | info@mhri.mn | www.facebook.com: Монголын Хүний Нөөцийн Институт 
Хувь хүний баг дахь үүргийн оношлогоо / RPT: Role & Personality Test
Хавсралт файлын жагсаалт
1. Хувь хүний баг дахь үүргийн оношлогоо / RPT: Role & Personality Test
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 04 / 26
Хүн өөрийн хүсэл сонирхолдоо нийцсэн мэргэжлийг сонгох нь ажилдаа сэтгэл хангалуун байх, тухайн салбарт амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлдэг тул хүн өөрийгөө таньж мэдэн өөрийн сонирхолд тохирсон мэргэжлийг сонгох хэрэгтэй.
Удирдагч хүний зан төлөв нь түүний үнэт зүйлс, далд үзэл, илүүд үздэг орчин нөхцөл төдийгүй ямар нэг нөхцөл байдалд ажилтнуудтайгаа харилцаж ажил үүрэг гүйцэтгэж буй арга барил, шийдвэр гаргах арга барил гэх мэт маш өргөн хүрээнд манлайлалд нөлөөлж байдаг. Тиймээс удирдагч хүний зан төлвийг таньж мэдэж авах нь манлайллын хувьд маш чухал юм.
- 2020 / 04 / 20
Олон талт оношлогоо нь оношлуулагчтай хамт удаан ажилласан хүмүүсээр үнэлгээ дүгнэлт хийлгүүлдэг оношлогооны нэгэн аргачлал юм. Оношлуулагч өөрөө төдийгүй, дээд удирдлага, хамтран ажиллагч, ажилтан зэрэг олон хүн үнэлгээ хийнэ.
- 2020 / 04 / 20
-2020 / 04 / 20
Аливаа байгууллага гадаад орчин нөхцлийн өөрчлөлтөнд идэвхитэй хариу үйлдэл үзүүлж байнга хөгжиж дэвшихийн тулд төлөвлөгөөтэй, системтэй байгууллагын шинэчлэл байх хэрэгтэй бөгөөд үүнийг хийх гол арга бол байгууллагын оношлогоо юм
-2020 / 04 / 19
Бид танд Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа, үнэлгээний арга зүйгээр байгууллагын үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг бүрэн оношлож, тухайн баг хамт олон болон ажил үүрэгт ажилтны ур чадвар, зан төлөв тохирох, эсэх нарийвчилсан судалгаа, нотолгоонд суурилан хийгддэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
-2020 / 03 / 25
Маш олон байгууллага шинэ ажилтан сонгон шалгаруулж авахдаа “Зан төлөв сайтай хүн” авна гэдэг боловч сайн зан төлөв гэж юу болох талаар маш хийсвэр ойлголттой байх тохиолдол их байдаг.
HR Фото