Гишүүнчлэл
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
10.90%
Үнэнч байдал
17.06%
Өрсөлдөх чадвар
19.75%
Бусадтай нийцэх байдал
23.70%
Гадагшаа чанар
0.95%
Ёс суртахуун
21.96%
Өөдрөг үзэл
5.69%
Гишүүдийн булан
- 2020 / 04 / 09
ХЭРҮҮЛ МАРГААНТАЙ ОРЧИНД ЦЭЦЭГ УРГАДАГГҮЙ


Өнгө өнгөөр алаглах цэцэгс бидэнд эрүүл сайхан орчин бэлэглэхээс гадна сэтгэлд дотно сайхан сэтгэгдлийг төрүүлэн зөв энерги ялгаруулж байдаг. Цэцэг агаар чийгшүүлж, орчны дуу чимээг намсгаж, цахилгаан хэрэгслийн хорт туяа, тамхины утааг өөртөө шингээн авч хүчилтөрөгч ялгаруулдаг гэдгийг бид мэднэ.


Эзэн нь цэцгээ хэдий чинээ хайрлана, төдий чинээ сэтгэлийн тэнхээг өгөх сайн энергийг өгдөг байна. Инээд хөгжилтэй айлд цэцэг өдрөөс өдөрт өнгө нэмэн өсдөг. Эзнийх нь ажил алба өөдрөг байвал хугацаанаасаа өмнө дэлбээлдэг. Харин гэрт нь байнга хэрүүл маргаан гарч, ууртай хүмүүс амьдардаг бол цэцэг төдий л сайн ургадаггүй, гундуухан байдаг гэнэ шүү.Гэрийнхээ үүд хавьд өргөст кактус тавьбал муу хэл амыг зайлуулдаг байна.

 Кактус хэт ягаан туяаны энергийг өөртөө шингээж, мөнгө, эд хөрөнгө дууддаг ажээ. Сонирхолтой нь Уданбор архи өгөөд байвал төдий чинээ ургадаг байна. Эрдмийн ундраа, улаан, ягаан сарнай гээд л гэрт өнгө нэмдэг гэгээлэг сайхан цэцгүүд бас байна.

 Энэ олон төрлийн ааш зантай, увидастай цэцгүүдээ сайхан ургуулна гээд өдөр бүр услаад байх нь буруу гэнэ шүү.

Долоо хоногт хоёр удаа жижигхэн цорготой шүршүүрээр навчинд ус хүргэлгүй усалдаг аж. Ус нь тасалгааны температураас дулаан байх ёстой бөгөөд хүйтэн ус ургалтыг зогсоож, үндсийг ялзруулж мэднэ. Мөн крантны усаа нэг хонуулаад цэцгээ усалж байгаарай.

Зуны хэт халуун наранд хатаж, түлэгдэхээс сэргийлэх хэрэгтэй. Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14 хоногт нэг удаа бордож бай. Бордохдоо усалсны дараа 40-50 минут болоод бордоогоо хийгээрэй. Зориулалтын бордооноос гадна мах угаасан ус, нунтагласан өндөгний хальс дэвтээсэн ус ургамалд сайн тэжээл болдог гэнэ. Таны цэцэгс мэдрэлийн систем, харааны нервийг сайжруулж, тоос шороо, дуу чимээг багасгаж халуун дулаан энерги ялгаруулж та цэцэгсийн тансаг үнэр, тааламжтай өнгөнд нүд сэтгэлээ баясгах болно.

 

ХЭРҮҮЛ МАРГААНТАЙ ОРЧИНД ЦЭЦЭГ УРГАДАГГҮЙ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 07 / 25
Бизнес уналтанд орж байгаа бизнесийн эзэд юунд ч юм найдаж, хамгийн түрүүнд “сайн” ажилтан авахаа л урьтал болгодог. Гэтэл тэрхүү шинэ ажил­тан байгууллагын үйл ажиллагаа, зах зээлийн онцлог зэрэгтэй танилцах гэсээр байтал багагүй хугацаа зарцуулагдана. Харин энэ хугацаанд бизнес нь улам дордсоор л байдаг. Тэгвэл бид хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?
Харвардын их сургуулийн профессор Стив Жардин манай гарагийн "Урам зориг хүсэл тэмүүлэлд хөтлөгч хамгийн хүчирхэг үгс"-н судалгааг танилцуулжээ
- 2020 / 06 / 06
Бизнесийн ямар ч салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн бизнес эрхлэгчид зайлшгүй бизнесийн нэгж хэсэг бүрдээ ёс зүйн дүрмийг боловсруулан ажилчид бүрээр мөрдүүлж байх хэрэгтэй.
- 2020 / 03 / 29
-2020 / 03 / 17
Хүний нөөцийн удирдлагын – (HRM Online) эрчимжүүлсэн зайны сургалтын элсэх хүсэлт
-2020 / 03 / 16
Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Гэртээ шинэхэн цэцэг тавьж болно. Эсвэл цонхныхоо хөшгийг шинэчлэх ч юм уу, ширээн дээрээ гоёмсог бүтээлэг тавиад үз. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
-2020 / 03 / 12
Хүн бүхний дотор унтаастай эрч хүч, амжилт нуугдаж байдаг тул та түүнийгээ яг одоо сэрээгээрэй. Амжилт хүсье.
HR Фото