Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
Гишүүдийн булан
- 2020 / 04 / 09
ХЭРҮҮЛ МАРГААНТАЙ ОРЧИНД ЦЭЦЭГ УРГАДАГГҮЙ


Өнгө өнгөөр алаглах цэцэгс бидэнд эрүүл сайхан орчин бэлэглэхээс гадна сэтгэлд дотно сайхан сэтгэгдлийг төрүүлэн зөв энерги ялгаруулж байдаг. Цэцэг агаар чийгшүүлж, орчны дуу чимээг намсгаж, цахилгаан хэрэгслийн хорт туяа, тамхины утааг өөртөө шингээн авч хүчилтөрөгч ялгаруулдаг гэдгийг бид мэднэ.


Эзэн нь цэцгээ хэдий чинээ хайрлана, төдий чинээ сэтгэлийн тэнхээг өгөх сайн энергийг өгдөг байна. Инээд хөгжилтэй айлд цэцэг өдрөөс өдөрт өнгө нэмэн өсдөг. Эзнийх нь ажил алба өөдрөг байвал хугацаанаасаа өмнө дэлбээлдэг. Харин гэрт нь байнга хэрүүл маргаан гарч, ууртай хүмүүс амьдардаг бол цэцэг төдий л сайн ургадаггүй, гундуухан байдаг гэнэ шүү.Гэрийнхээ үүд хавьд өргөст кактус тавьбал муу хэл амыг зайлуулдаг байна.

 Кактус хэт ягаан туяаны энергийг өөртөө шингээж, мөнгө, эд хөрөнгө дууддаг ажээ. Сонирхолтой нь Уданбор архи өгөөд байвал төдий чинээ ургадаг байна. Эрдмийн ундраа, улаан, ягаан сарнай гээд л гэрт өнгө нэмдэг гэгээлэг сайхан цэцгүүд бас байна.

 Энэ олон төрлийн ааш зантай, увидастай цэцгүүдээ сайхан ургуулна гээд өдөр бүр услаад байх нь буруу гэнэ шүү.

Долоо хоногт хоёр удаа жижигхэн цорготой шүршүүрээр навчинд ус хүргэлгүй усалдаг аж. Ус нь тасалгааны температураас дулаан байх ёстой бөгөөд хүйтэн ус ургалтыг зогсоож, үндсийг ялзруулж мэднэ. Мөн крантны усаа нэг хонуулаад цэцгээ усалж байгаарай.

Зуны хэт халуун наранд хатаж, түлэгдэхээс сэргийлэх хэрэгтэй. Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14 хоногт нэг удаа бордож бай. Бордохдоо усалсны дараа 40-50 минут болоод бордоогоо хийгээрэй. Зориулалтын бордооноос гадна мах угаасан ус, нунтагласан өндөгний хальс дэвтээсэн ус ургамалд сайн тэжээл болдог гэнэ. Таны цэцэгс мэдрэлийн систем, харааны нервийг сайжруулж, тоос шороо, дуу чимээг багасгаж халуун дулаан энерги ялгаруулж та цэцэгсийн тансаг үнэр, тааламжтай өнгөнд нүд сэтгэлээ баясгах болно.

 

ХЭРҮҮЛ МАРГААНТАЙ ОРЧИНД ЦЭЦЭГ УРГАДАГГҮЙ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото