Зөвлөх үйлчилгээ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
10.90%
Үнэнч байдал
17.06%
Өрсөлдөх чадвар
19.75%
Бусадтай нийцэх байдал
23.70%
Гадагшаа чанар
0.95%
Ёс суртахуун
21.96%
Өөдрөг үзэл
5.69%
MHRI - Хүний нөөцийн үнэлгээний төв
- 2020 / 04 / 20
Байгууллагын эрүүл мэндийн оношлогоо/OHS: Organizational Health Survey


Байгууллагын эрүүл мэндийн оношлогоо | OHS: Organizational Health Survey

Орчин үед байгууллагуудын тулгараад буй орчин нөхцөл нь өмнөх үетэй хариулахын аргагүй хурдан өөрчлөгдөж байгаа бөгөөд маш тодорхойгүй өөрчлөлтүүд биднийг хүлээж байна. 


Ийм нөхцөлд байгууллага хоцрогдсон арга барил, бүтэц зохион байгуулалтаасаа салахгүй, өөрчлөгдөн шинэчлэгдэх гэж хичээхгүй байх аваас өрсөлдөөнд шууд ялагдах болно.


Аливаа  байгууллага гадаад орчин нөхцлийн өөрчлөлтөнд идэвхитэй хариу үйлдэл үзүүлж байнга хөгжиж дэвшихийн тулд төлөвлөгөөтэй, системтэй байгууллагын шинэчлэл байх хэрэгтэй бөгөөд үүнийг хийх гол арга бол байгууллагын оношлогоо юм.


Байгууллагын оношлогоогоор, тухайн байгууллагын гадаад орчин нөхцөл, ерөнхий чиглэл, тогтолцоо, ажилтнуудын ур чадвар, үйл ажиллагааны процесс, байгууллагын соёл гэх мэт олон янзын хүчин зүйлийг оношилж шинжлэн, түүний үр дүнд нийцүүлэн шинэчлэх арга замыг хайж олох боломжтой.


Ажилтнуудын оролцоонд суурилсан байгууллагын оношлогоо, зөвлөмжийг тогтмол явуулсанаар байгууллагыг шинэчлэх үйл ажиллагаа болон өрсөлдөх чадварыг бий болгох суурийг тавьж байгууллагын тасралтгүй хөгжил, байгууллагын соёлын шинэчлэлийн арга төлөвлөгөө боловсруулаад үзээрэй.


 Оношлогооны онцлог:

  • Компьютер, гар утсаар оношлуулах боломжтой
  • Асуулгад оролцож буй байдлыг дор дор нь шалгах боломжтой
  • Олон янзын багийн нөхцөл байдалд нэгдсэн шинжилгээ хийх боломжтой
  • Захиалагч байгууллагын хэрэгцээнээс хамаарч тохируулга хийх боломжтой

Оношлогооны ач холбогдол:

  1.  Байгууллагын давуу ба сул тал, сайжруулах шаардлагатай зүйлсийг нягталж үзнэ
  2. Тухайн байгууллагад шаардлагатай байгаа, хамгийн сайн тохирох өөрчлөлт шинэчлэлийн ерөнхий чигийг гаргах, нарийвчилсан төлөвлгөө гаргана
  3. Байгууллагын дотоод нэгж хоорондын үйл ажиллагаанд дахин бүтцийн өөрчлөлт хийх, байгууллагын шинэчлэлийн хөдөлгөөнд ашиглана
  4. Байгууллагын үйл ажиллагааны хэлбэр, хамтран ажиллах соёлд шинэчлэл хийнэ
  5. Байгууллагын уур амьсгалыг сайжруулах, хамтын хүчин чармайлт бүхий байгууллагын соёлыг бий болгоно
  6. Байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадварыг бий болгоно

Оношлогооны хэрэгцээ:

  • Байгууллага хамт олныг идэвхжүүлэх өөрчлөлтийн хэрэгцээг ойлгуулах
  • Найдвартай менежмент хийхэд саад болох хүчин зүйлсийг илрүүлж шинэчлэх төлөвлөгөө боловсруулахад ашиглах
  • Байгууллагын оношлогоог тогтмол явуулсанаар байгууллагад тасралтгүй шинэчлэл хийх

Оношлогооны танилцуулга:

  •          Объект: Бүх ажилтнууд
  •          Оролцох арга: Цахим асуулга
  •          Асуултын тоо: 150
  •          Хугацаа: 30 минут

Оношлогооны дараах сургалт:

  •          Оношлогооны зөвлөмж
  •          Байгууллага хөгжүүлэлтийн workshop
  •          Appreciative Inquiry Summit
  •          WIAL Group Coaching


Холбоо барих: 70001075 | 80001075 | 90001075
www.mhri.mn | info@mhri.mn | www.facebook.com: Монголын Хүний Нөөцийн Институт 

Байгууллагын эрүүл мэндийн оношлогоо/OHS: Organizational Health Survey
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 04 / 26
Хүн өөрийн хүсэл сонирхолдоо нийцсэн мэргэжлийг сонгох нь ажилдаа сэтгэл хангалуун байх, тухайн салбарт амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлдэг тул хүн өөрийгөө таньж мэдэн өөрийн сонирхолд тохирсон мэргэжлийг сонгох хэрэгтэй.
Удирдагч хүний зан төлөв нь түүний үнэт зүйлс, далд үзэл, илүүд үздэг орчин нөхцөл төдийгүй ямар нэг нөхцөл байдалд ажилтнуудтайгаа харилцаж ажил үүрэг гүйцэтгэж буй арга барил, шийдвэр гаргах арга барил гэх мэт маш өргөн хүрээнд манлайлалд нөлөөлж байдаг. Тиймээс удирдагч хүний зан төлвийг таньж мэдэж авах нь манлайллын хувьд маш чухал юм.
- 2020 / 04 / 20
Олон талт оношлогоо нь оношлуулагчтай хамт удаан ажилласан хүмүүсээр үнэлгээ дүгнэлт хийлгүүлдэг оношлогооны нэгэн аргачлал юм. Оношлуулагч өөрөө төдийгүй, дээд удирдлага, хамтран ажиллагч, ажилтан зэрэг олон хүн үнэлгээ хийнэ.
- 2020 / 04 / 20
-2020 / 04 / 19
Бид танд Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа, үнэлгээний арга зүйгээр байгууллагын үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг бүрэн оношлож, тухайн баг хамт олон болон ажил үүрэгт ажилтны ур чадвар, зан төлөв тохирох, эсэх нарийвчилсан судалгаа, нотолгоонд суурилан хийгддэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
-2020 / 03 / 25
Байгууллагад чадварлаг хүнээс гадна үр дүнтэй баг/хамт олныг бий болгож, хөгжүүлэх нь маш чухал асуудлын нэг. Тэгвэл Хувь хүний баг дахь үүргийн оношлогоо нь / RPT: Role & Personality Test/ багийн гүйцэтгэлтэй холбоотой зан төлвийн 5 онцлог болон багийн дотоод үүргүүдийн талаарх профайлыг үзүүлнэ.
-2020 / 03 / 25
Маш олон байгууллага шинэ ажилтан сонгон шалгаруулж авахдаа “Зан төлөв сайтай хүн” авна гэдэг боловч сайн зан төлөв гэж юу болох талаар маш хийсвэр ойлголттой байх тохиолдол их байдаг.
HR Фото