Зөвлөх үйлчилгээ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
10.90%
Үнэнч байдал
17.06%
Өрсөлдөх чадвар
19.75%
Бусадтай нийцэх байдал
23.70%
Гадагшаа чанар
0.95%
Ёс суртахуун
21.96%
Өөдрөг үзэл
5.69%
MHRI - Хүний нөөцийн үнэлгээний төв
- 2020 / 04 / 20
МАНЛАЙЛАЛЫН ОЛОН ТАЛТ ОНОШЛОГОО | TAI 360 Survey


Манлайлалын олон талт оношлогоо | TAI 360 Survey

Нэг дарга эсвэл нэг ажилтантайгаа удаан хугацаанд хамт ажиллахад нөгөө хүнийхээ харц, үйл хөдлөлөөс л юу хийх гэж буйг нь мэддэг болдог. Энэ нь хэн нэгэнтэй удаан хамт байх тусам түүний зан чанар, чадвар, сайн муу талын талаар оновчтой дүгнэлт хийж чаддаг болсныг илэрхийлнэ.

Олон талт оношлогоо нь оношлуулагчтай хамт удаан ажилласан хүмүүсээр үнэлгээ дүгнэлт хийлгүүлдэг оношлогооны нэгэн аргачлал юм. Оношлуулагч өөрөө төдийгүй, дээд удирдлага, хамтран ажиллагч, ажилтан зэрэг олон хүн үнэлгээ хийнэ. Тиймээс олон талт үнэлгээгээр дамжуулан тухайн хүний одоогийн дүр зургийг бодитоор тодорхойлох боломжтой бөгөөд оношлуулагч нь ажлын харилцаатай тэдгээр хүмүүсийн чин сэтгэлийн зөвлөмжөөр дамжуулан өөрийн давуу ба сул тал, хөгжүүлэх шаардлагатай чадвар зэргээ мэдэж авах болно.

 

Оношлогооны онцлог:

  • Тэнцвэртэй, өргөн хүрээний ур чадварын модель буюу удирдагч хүнд байх ёстой 4 ангилалын 30 гаруй ур чадвараар оношилно.
  • Ажиглах боломжтой үйлдэлд суурилсан асуулт буюу ажлын орчинд оновчтой зөв илэрдэг удирдагч хүний гаргадаг үйлдлүүдээс бүрдсэн асуултуудаас бүрдсэн.
  • Нарийвчилсан мэдээлэл бүхий дээд зэрэглэлийн хариу тайлан буюу зөвхөн тоон мэдээллээр илэрхийлэгдээгүй, нүдэнд буухуйц ойлгомжтой мэдээлэлтэй.
  • Оношлогоотой нягт холбоотой, үр дүнтэй сургалтын хөтөлбөр буюу нарийвчлан боловсруулсан, дадлага ажил бүхий төрөл бүрийн workshop болон бусад аргачлал бүхий сургалтаар хангана.
  • Захиалагчийн хэрэгцээнд нийцүүлэн тохируулах боломжтой, нөхцөл байдалд нь тохируулан шинэ оношлогоо боловсруулан гаргах боломжтой.

Оношлогооны ач холбогдол:

  1. Тоон болон чанарын үнэлгээгээр дамжуулан удирдах ажилтнуудын манлайллын давуу ба сул талыг олж мэднэ
  2. Дадлагад суурилсан сургалтаар үргэлжилдэг тул манлайлал бодитоор сайжруулна
  3. Байгууллаг нийтийн манлайллын түвшинг шалгах боломжтой
  4. Удирдах ажилтан бэлтгэхэд анхаарах зүйлийг олж илрүүлнэ.

 

Оношлогооны хэрэглээ:

  • Манлайллын үнэлгээ
  • Байгууллагын удирдах ажилтнуудын манлайллын түвшинг тогтоож, зөвлөмж өгөх
  • Манлайллын оношлогоо
  • Удирдагч өөрөө манлаллын ур чадварыг хөгжүүлэх хэрэгцээг ойлгоход дэмжлэг үзүүлэх
  • Манлайллын сургалт
  • Манлайллын сургалтын төлөвлөгөө боловсруулахад суурь материал болгон ашиглах

 

Оношлогооны танилцуулга:

  • Объект: Удирдах ажилтан
  • Оролцох арга: Цахим асуулга
  • Асуултын тоо: сонгох асуулт 39 + Нээлттэй асуулт 2
  • Хугацаа: 20 минут

 

Оношлогооны дараах сургалт:

  • Leadership Workshop
  • Leadership Coaching
  • WAIL Group Coaching

 



Холбоо барих: 70001075 | 80001075 | 90001075

www.mhri.mn | info@mhri.mn | www.facebook.com: Монголын Хүний Нөөцийн Институт 

МАНЛАЙЛАЛЫН ОЛОН ТАЛТ ОНОШЛОГОО | TAI 360 Survey
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 04 / 26
Хүн өөрийн хүсэл сонирхолдоо нийцсэн мэргэжлийг сонгох нь ажилдаа сэтгэл хангалуун байх, тухайн салбарт амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлдэг тул хүн өөрийгөө таньж мэдэн өөрийн сонирхолд тохирсон мэргэжлийг сонгох хэрэгтэй.
Удирдагч хүний зан төлөв нь түүний үнэт зүйлс, далд үзэл, илүүд үздэг орчин нөхцөл төдийгүй ямар нэг нөхцөл байдалд ажилтнуудтайгаа харилцаж ажил үүрэг гүйцэтгэж буй арга барил, шийдвэр гаргах арга барил гэх мэт маш өргөн хүрээнд манлайлалд нөлөөлж байдаг. Тиймээс удирдагч хүний зан төлвийг таньж мэдэж авах нь манлайллын хувьд маш чухал юм.
- 2020 / 04 / 20
Аливаа байгууллага гадаад орчин нөхцлийн өөрчлөлтөнд идэвхитэй хариу үйлдэл үзүүлж байнга хөгжиж дэвшихийн тулд төлөвлөгөөтэй, системтэй байгууллагын шинэчлэл байх хэрэгтэй бөгөөд үүнийг хийх гол арга бол байгууллагын оношлогоо юм
- 2020 / 04 / 20
-2020 / 04 / 19
Бид танд Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа, үнэлгээний арга зүйгээр байгууллагын үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг бүрэн оношлож, тухайн баг хамт олон болон ажил үүрэгт ажилтны ур чадвар, зан төлөв тохирох, эсэх нарийвчилсан судалгаа, нотолгоонд суурилан хийгддэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
-2020 / 03 / 25
Байгууллагад чадварлаг хүнээс гадна үр дүнтэй баг/хамт олныг бий болгож, хөгжүүлэх нь маш чухал асуудлын нэг. Тэгвэл Хувь хүний баг дахь үүргийн оношлогоо нь / RPT: Role & Personality Test/ багийн гүйцэтгэлтэй холбоотой зан төлвийн 5 онцлог болон багийн дотоод үүргүүдийн талаарх профайлыг үзүүлнэ.
-2020 / 03 / 25
Маш олон байгууллага шинэ ажилтан сонгон шалгаруулж авахдаа “Зан төлөв сайтай хүн” авна гэдэг боловч сайн зан төлөв гэж юу болох талаар маш хийсвэр ойлголттой байх тохиолдол их байдаг.
HR Фото