Зөвлөх үйлчилгээ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
10.90%
Үнэнч байдал
17.06%
Өрсөлдөх чадвар
19.75%
Бусадтай нийцэх байдал
23.70%
Гадагшаа чанар
0.95%
Ёс суртахуун
21.96%
Өөдрөг үзэл
5.69%
MHRI - Хүний нөөцийн үнэлгээний төв
- 2020 / 04 / 26
Мэргэжлийн чиг баримжаа тодорхойлох тест | CIS: Career Interest Survey

Мэргэжлийн чиг баримжаа, сонирхолыг тодорхойлох тест 

CIS: Career Interest Survey

Хүн өөрийн хүсэл сонирхолдоо нийцсэн мэргэжлийг сонгох нь ажилдаа сэтгэл хангалуун байх, тухайн салбарт амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлдэг тул хүн өөрийгөө таньж мэдэн өөрийн сонирхолд тохирсон мэргэжлийг сонгох хэрэгтэй.


Гэтэл өсвөр насны хүүхдүүдийн зарим нь ирээдүйд ямар хүн болох талаар өөрийн гэсэн төсөөлөлгүй байх эсвэл хийх дуртай зүйлс байдаг боловч энэ нь тухайн хүнд тохирох эсэхийг сайн мэддэггүй.

Энэхүү тест нь өөрийн хүсэл мөрөөдлийг тодорхойлж амжаагүй эсвэл ирээдүйд ямар ажил мэргэжил сонгох тал дээр өөртөө эргэлздэг оюутан сурагчдад туслах зорилгоор боловсруулсан тест бөгөөд хувь хүний сонирхлыг 6 хэлбэрт ангилан түүнд шинжилгээ хийж, тухайн хүний сонирхлын ангилалд тохирох мэргэшил болон мэргэжлийн салбарыг санал болгоно.

Тестийн онцлог:

  • Мэргэжлийн чиг баримжаа ологох, зөвлөх чиглэлээр хамгийн өргөн хэрэглэгддэг John L. Holland – ийн мэргэжил чиг баримжааны онолд үндэслэн зохиогдсон тест юм.
  • Хурдацтай өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахын тулд мэргэжил, карьераа зөв сонгоход туслах үүднээс орчин үед шинээр бий болж буй ажил мэргэжлүүд болон ирээдүйд би йболох ажил мэргэжлүүдийн жагсаалтыг санал болгоно.
  • Мэргэжлийн чиг баримжаа тодорхойлж ажил мэргэжлийн талаар мэдээлэл авахаас гадна танд тохирсон суралцах арга барилын талаарх мэдээллийг ч мөн хүлээн авах болно.

Тестийн үр өгөөж:

  • Өсвөр насныхан болон оюутан залуусд  өөрийн мөн чанарыг таньж мэдэх, өөрийгөө олоход туслана
  • Сургууль, мэргэжил, ангиа сонгоход туслана
  • Ирээдүйн мэргэжил, карьераа олоход туслана

Тестийн хэрэгцээ:

  • Өсвөр насныхан болон оюутан залуус өөрсдийн сонирхлын хэлбэрийг тодорхойлж, сонирхолдоо тохирох мэргэжлийн талаар мэдээлэлтэй болсноор ирээдүйн мэргэжил, карьераа сонгох, түүнд бэлдэхэд ашиглана.
  • Мэргэжил сонголтын зөвлөгөө, сургууль, анги сонголтын зөвлөгөө мэдээлэл өгөх, тухайн сурагч, оюутны онцлогийг тодорхойлоход ашиглана.

Тестийн тайлбар:

  •  Хамрагдах хүрээ: Дунд, ахлах ангийн сурагч, их дээд сургуулийн оюутнууд
  • Судалгааны хэлбэр: Онлайн
  • Асуулт: 120 асуулт
  • Хугацаа: 30 минут

Холбоо барих: 70001075 | 80001075 | 90001075
www.mhri.mn | info@mhri.mn | www.facebook.com: Монголын Хүний Нөөцийн Институт 

Мэргэжлийн чиг баримжаа тодорхойлох тест | CIS: Career Interest Survey
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 04 / 20
Удирдагч хүний зан төлөв нь түүний үнэт зүйлс, далд үзэл, илүүд үздэг орчин нөхцөл төдийгүй ямар нэг нөхцөл байдалд ажилтнуудтайгаа харилцаж ажил үүрэг гүйцэтгэж буй арга барил, шийдвэр гаргах арга барил гэх мэт маш өргөн хүрээнд манлайлалд нөлөөлж байдаг. Тиймээс удирдагч хүний зан төлвийг таньж мэдэж авах нь манлайллын хувьд маш чухал юм.
Олон талт оношлогоо нь оношлуулагчтай хамт удаан ажилласан хүмүүсээр үнэлгээ дүгнэлт хийлгүүлдэг оношлогооны нэгэн аргачлал юм. Оношлуулагч өөрөө төдийгүй, дээд удирдлага, хамтран ажиллагч, ажилтан зэрэг олон хүн үнэлгээ хийнэ.
- 2020 / 04 / 20
Аливаа байгууллага гадаад орчин нөхцлийн өөрчлөлтөнд идэвхитэй хариу үйлдэл үзүүлж байнга хөгжиж дэвшихийн тулд төлөвлөгөөтэй, системтэй байгууллагын шинэчлэл байх хэрэгтэй бөгөөд үүнийг хийх гол арга бол байгууллагын оношлогоо юм
- 2020 / 04 / 20
-2020 / 04 / 19
Бид танд Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа, үнэлгээний арга зүйгээр байгууллагын үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг бүрэн оношлож, тухайн баг хамт олон болон ажил үүрэгт ажилтны ур чадвар, зан төлөв тохирох, эсэх нарийвчилсан судалгаа, нотолгоонд суурилан хийгддэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
-2020 / 03 / 25
Байгууллагад чадварлаг хүнээс гадна үр дүнтэй баг/хамт олныг бий болгож, хөгжүүлэх нь маш чухал асуудлын нэг. Тэгвэл Хувь хүний баг дахь үүргийн оношлогоо нь / RPT: Role & Personality Test/ багийн гүйцэтгэлтэй холбоотой зан төлвийн 5 онцлог болон багийн дотоод үүргүүдийн талаарх профайлыг үзүүлнэ.
-2020 / 03 / 25
Маш олон байгууллага шинэ ажилтан сонгон шалгаруулж авахдаа “Зан төлөв сайтай хүн” авна гэдэг боловч сайн зан төлөв гэж юу болох талаар маш хийсвэр ойлголттой байх тохиолдол их байдаг.
HR Фото