Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.73%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.09%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.73%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.45%
Гишүүдийн булан
- 2020 / 07 / 25
уналтанд орж БАЙГАА БИЗНЕСИЙГ АВРАХ 9 дүрэм
Бизнес уналтанд орж байгаа бизнесийн эзэд юунд ч юм найдаж, хамгийн түрүүнд “сайн” ажилтан авахаа л урьтал болгодог. Гэтэл тэрхүү шинэ ажил­тан байгууллагын үйл ажиллагаа, зах зээлийн онцлог зэрэгтэй танилцах гэсээр байтал багагүй хугацаа зарцуулагдана. Харин энэ хугацаанд бизнес нь улам дордсоор л байдаг. Тэгвэл бид хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1. Бусдын санаа бодлыг сонсох. 

Юун түрүүн захирлуудын зөв­лө­лийг яаралтай хуралдуулах нь зүйтэй. Мөн бизнесийн зөвлөгөө өгөгч мэргэ­жилтнүүд болон өөрийн компанийн нөлөө бүхий ажилтнуудыг ч орол­цуу­лах шаардлагатай. Учир нь тэд халуун цэг дээр нь ажиллаж байгаа хүмүү­сийн хувьд манай компани яагаад уналтад оров, яагаад борлуулалт буурав, юунаас болж хэрэглэгчдээ алдав зэрэг хэрэг­цээт мэдээллийг өгөхөөс гадна яаж энэ хүнд байдлаас гарч болох вэ гэдэг талаар үнэтэй санаануудыг хэлж өгөх болно.


Энэ уулзалтын заримыг та коридорт тамхи татаж байхдаа, үдийн хоол хамт идэхдээ, үдэш шар айраг уунгаа… гээд л хаана ч хийж болно. Учир нь ширээний ард, албан ёсны байдалтай болмогц ажилтнууд биеэ барьж, нээлттэй байж чадахгүй, үг хэлэхээсээ эмээх болно.

 

2. Шинэ бизнес төлөвлөгөө хийх

Дараа нь та мэргэжлийн хүмүүс болон ажилтнуудынхаа санаануудыг харгалзаж тусгасан бизнесийн шинэ төлөвлөгөө бичих шаардлагатай. Энд бүх зүйлийг тооцсон байна шүү. Ирээдүйд учирч болох эрсдэл, аюул, түүнийг хэрхэн тойрч болох зэргээр сайнтай, муутай нь хамт бичих шаардлагатай. Энэ төлөвлөгөө нь ажилтнууд болон удирдлагын баг, хөрөнгө оруулагчдад компани ирээдүйд хэрхэн ажиллах вэ гэдгийн талаар ойлголт өгөхөд оршино. Мөн энд ажилтнууд, хөрөнгө оруулагчид, удирдлагууд компанийхаа ирээдүйн хувь заяаны төлөө юу хийж болох тухай, тэднээс юу хүсэж байгаагаа маш тодорхой зааж өгвөл зохино.

 

3. Хөндлөнгийн харилцагч байгууллагуудтай уулзах

Нэгэнт төлөвлөгөөний эхний хувилбарыг гаргасан бол та хөндлөнгийн хүмүүстэй уулзаж, зөвлөлдөх нь зүйтэй. Үүнд харилцагч банк, даатгалын компани, бэлтгэн нийлүүлэгч компаниуд чинь орно. Бизнес юунаас болж унаж эхэлсэн, энэ хүндрэлийг даван туулахын тулд тэдний зүгээс ямар тусламж хэрэгтэй байгаа талаар хүсэлтээ шууд хэл. Жишээ нь банкнаас тодорхой хугацаатай¬гаар цалингийн зээл авах, бэлтгэн нийлүүлэгчээс дараа төлөх болзолтойгоор түүхий эд авах, эсвэл тээврийн зардлыг тодорхой хугацаанд бэлтгэн нийлүүлэгч хариуцах гэх мэт олон асуудлыг зохицуулж болно. Нэгэнт л танай компани тэдний харилцагч, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байвал тэдэнд л хэрэгтэй учир танд тус болж юуны магад.

 

4. Татвараас хөнгөлөгдөх

Татварын зөвлөхтэй уулз. Бодит байдал ямар байгааг танилцуул. Мөн юу хүсэж байгаагаа шуу хэл. “Энэ бизнес унаж байгаа учир босгох шаардлагатай байна. Бидний тооцоогоор нэг жил хагасын дараа эргээд хөл дээрээ босно. Тэр болтол татвараа тэд хүртэл хувиар багасгах боломжтой юу” гэж шууд л харьц. Гэхдээ мэдээж эрх мэдэлтэй удирдлагуудтай нь харьцах шүү дээ.

 

5. Ажилтнуудтайгаа уулзах, зөвлөгөө өгөх

Ажилтнуудаа байгууллага дээр хийгдэх гэж байгаа өөрчлөлтүүдээ маш сайн ойлгуулах хэрэгтэй. Юунаас болж алдсан, одоо цаашид ямар зах зээл дээр хэрхэн ажиллах гэж байгаа, байгууллагад ямар шинэ өөрчлөлтүүдийг оруулсан гэдгийн талаар. Өөрийн хүчийг та тэдний хурдтай нийцүүлж байж л хөгжих тул тэдний алдаа, цаашид ажиллах шинэ дүрэм журмыг мөн танилцуулах хэрэгтэй.

 

6. Шаардлагагүй, үр ашиггүй зардлуудыг илрүүлж, бууруулах

Ашиглагддаггүй том өрөө, талбайг бусдад хөлслүүлэх, эсвэл цахилгаан дулааныг нь хаалгуулах, унаа, утас зэрэг хангамжийн зардлуудыг бууруулах, зардал их гаргадаг тоног төхөөрөмж, унаа машиныг түр хугацаанд битүүмжлэх, эсвэл өндөр өртөгтэй түрээсийн байрнаас гарах гэх мэт. Энэ тактик бол сүүлийн арав гаруй жилд тун амжилттай хэрэглэгдэж байгаа арга юм.

 

7. Цомхон бүтцээр ажиллах

Зөвхөн чадварлаг, хурдтай, хүчтэй ажилтнуудаа авч үлдэх буюу орон тооны цомхотгол хийх. Хамгийн гол нь бизнес цааш амьд үлдэхийн тулд ингэхээс өөр аргагүй болсон гэдгээ тэдэнд ойлгуулаарай. Эсвэл тэдгээр ажилтнуудад урт хугацааны цалингүй чөлөө өгч, бизнес хөл дээрээ боссоны дараа эргээд ажилд авах болно гэдгээ хэлж, холбоо барих утас хаягийг нь авч үлдэж болно шүү дээ.

 

8. Ашиггүй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зогсоох

Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн тус бүрийн эдийн засгийн тооцоо, шинжилгээг нарийвчлан хийгээрэй. Ямар бүтээгдэхүүнээс хэдэн төгрөгийн орлого олдог, хэдийг зарцуулдаг, тогтмол зардал нь хэд, хувьсах зардал нь хэд гардаг, цаашид тус бүтээгдэхүүний үнэ зах зээл дээр өсөх хандлагатай байна уу, үгүй юу, түүхий эдийн үнэ өсөх үү, үгүй юу гэдгээ тус бүрт нь таамаглаж, өндөр зардал зарцуулдаг хэрнээ ашиг бага өгдөг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зогсоох хэрэгтэй. Гагцхүү хамгийн өндөр үр ашиг бүхий, мөн өөрсдийн хамгийн сайн хийж чаддаг бүтээгдэхүүнээ л авч үлдээрэй.

 

9. Шинэ ирээдүйн төлөө ажиллах

Ингээд та багагүй зүйлийг хийж амжуулаа. Одоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ямар зах зээл дээр хэрхэн ажиллах, юун дээрээ анхаарах, хэн нь юуг хариуцах зэргийг тусгасан нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах үлдлээ. Та аль болох үр ашигтай, ирээдүйг чиглэн ажиллах ёстой. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи зэргийг нэвтрүүлж түүгээрээ зах зээл дээр давамгайлагч болохыг хичээ. Унаж байгаа бизнест энэ л хамгийн чухал алхам болно.

УНАЛТАНД ОРЖ БАЙГАА БИЗНЕСИЙГ АВРАХ 9 ДҮРЭМ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
- 2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #420 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/19-03/08) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/04_240308
- 2024 / 03 / 07
-2024 / 02 / 21
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #419 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2023/01/22-02/16) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/01_240216
-2024 / 02 / 21
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #418 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/01/15-02/02) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/01_240202
-2024 / 02 / 13
Эрхэм харилцагч, төгсөгч, хамтрагч танд төрсөн өдрийн өдрийн мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
HR Фото