Гишүүнчлэл
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.49%
Үнэнч байдал
19.77%
Өрсөлдөх чадвар
20.08%
Бусадтай нийцэх байдал
23.74%
Гадагшаа чанар
0.58%
Ёс суртахуун
20.56%
Өөдрөг үзэл
5.78%
Гишүүдийн булан
- 2021 / 01 / 14
УХААЛАГ АЖИЛЛАХЫН ТУЛД УХААЛАГ АЖИЛТАН БАЙХ ШААРДЛАГАТАЙ


Дэлхий нийтээр Smart буюу ухаалаг байхыг шаардсан энэ цаг үед БНСУ-н  бизнес сургалтын ертөнцөд ихээхэн сайшаагдаж буй нэгэн хөтөлбөрийг та бүхэнд танилцуулъя.



Өдгөө маш олон компани “Work Smart” хөтөлбөрийг компанидаа хэрэгжүүлж байгаа хэдий ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа гэнэ. Нэг үгээр хэлбэл хөтөлбөрийг ном журмын дагуу хэрэгжүүлж байгаа ч ажилтнуудын оюун санаа, сэтгэл зүрх, ур чадвар нь ухаалаг байж чадахгүй байна гэсэн үг. Тэгвэл  одоо ”Work Smart – Smart People гэсэн шинэ сургалтын хөтөлбөр бий болоод байгаа юм байна.


Бүтээлч сэтгэлгээ, уян хатан чанар илүү үнэлэгдэх болсон бизнесийн ертөнцөд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд компани, аж ахуйн нэгжүүд Work Smart хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон бөгөөд энэхүү хөтөлбөрийн зорилго нь ажилтнуудын ажиллах арга барилыг сайжруулах, хандлагыг өөрчлөх, байгууллагын соёлыг шинэчлэх үүднээс байгууллага хувь хүн хоёрын хамтын хүчинд тулгуурлан хөгжлийг бүтээхэд оршино. Гэтэл хөтөлбөр хангалттай үр дүнд хүрч чадахгүй байгаагийн шалтгаан нь юунд оршиж байна вэ?


Ухаалаг ажиллах нөхцөл байдлыг бүрдүүлэх


Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нэгэн компанийн ажилтан ийнхүү ярьж байна: “Манай компани Work Smart хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч хийж байгаа ажил маань огтхон ч өөрчлөгдөөгүй. Мэдээж ажиллах орчин нөхцөл бага зэрэг өөрчлөгдөж эмх цэгцтэй, ойлгомжтой болсон ч дээд албан тушаалтнуудын ая талыг засах шаардлагатай нөхцөл байдал одоо чхэвээрэй, ажлын арга барил ч өөрчлөгдсөнгүй. Үүнийг ухаалаг ажиллагаа гэж хэлж болохгүй болов уу”.


Энэ мэтчилэн байгууллагууд ухаалаг ажиллах тогтолцоог бий болгосон ч ажилтнуудынхаа ажлын арга барилыг сайжруулж чадаагүй, ухаалаг ажиллах байгууллагын соёлыг бий болгож чадаагүй байхад хөтөлбөр ердөө л нүглийн нүдийг гурилаар хуурсан хэрэг болоод байна. Иймээс тус хөтөлбөрийг хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр зэхэж буй байгууллагууд манай ажилтнууд үнэхээр “Work Smart” буюу ухаалаг ажиллахын мөн чанарыг зөв ойлгож байна уу, хэрэгжилтэнд сэтгэлээсээ хандаж өөрчлөлт гаргаж чадаж байна уу гэдгийг дахин нэг нягтлах хэрэгтэй. Мөн ажилдаа үнэ цэнтэй хандаж байна уу, үнэ цэнийг өөрөө бий болгож байна уу, хамтын ажиллагааны үнэ цэнийг эрхэмлэсэн байгууллагын соёлыг бүрдүүлж чадаж байна уу, ажил амьдралаа хэрхэн зөв зохицуулж байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй.


Ажилтнуудынхаа чадварыг зөв тодорхойлох

Та ухаалаг ажиллаж чадаж байна уу?

Work Smart – ийг сайжруулах зорилгоор боловсруулсан Work SmartSmart People сургалтын эхний алхам бол хувь хүний аливааг хүлээж авах чадварыг тодорхойлохоос эхэлдэг. Дээр дурдсанаар тогтолцоог нь бий болгосон ч ажилтнуудаас мэдэгдэхүйц үр дүн гарахгүй байгаа шалтгааныг тухайн хүний хүлээн авч хэрэгжүүлэх чадвараас хайх шаардлагатай болж байна. Угтаа бол ухаалаг ажиллана гэдэг нь ямар нэгэн тогтолцоо, орчноос шалтгаалдаг бус үүнийг хүлээн авч сайжруулан хэрэгжүүлж буй тухайн ажилтан болон байгууллагын соёлоос хамаардаг билээ. 


Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Smart People буюу ухаалаг ажилтнуудын оюуны чадамж болон чадвар ямар түвшинд байх ёстойг бүрэн ойлгож өөрийнхөө түвшинг харьцуулан шалгаж үзнэ. Ухаалаг (Smart) гэж ямар байхыг хэлж байгаа, яагаад ухаалаг байх хэрэгтэй гээд олон жишээтэй танилцана. Мөн ухаалаг үеийнхний ажил мэргэжлийн тухай ойлголтуудтай танилцаж ухаалаг байхыг шаардаж буй тэдгээр ажлыг гүйцэтгэхэд шаардагдах чадварууд болох цаг ашиглалт, зорилгын менежмент зэргийг судалж үр бүтээлтэй ажиллахад суралцана. Мөн ухаалаг арга барилыг мэдэж авсанаар хэрхэн бүтээлч чадварыг бий болгож болохыг сурах нь давуу талыг бий болгоно.  


Ухаалаг ажиллахын мөн чанарыг судалсаны дараа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нууц аргуудад суралцах болно. Ухаалаг үеийнхнийг тодорхойлдог шинийг сэдэх, санаачлах чадварыг хэрхэн бий болгох, түүгээр дамжуулан ажлын бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх дадлыг эзэмшиж аливаа асуудалд логиктой хандах, бүтээлчээр хандах чадвараа дээшлүүлж чадна.


Тэгвэл байгууллагын хэмжээнд ямар чадваруудыг бий болгох шаардлагатай вэ? Байгууллагыг бүрдүүлэгч гишүүдийн харилцааны үндсэн дээр хамтын оюуны чадамжийг бэхжүүлсэнээр мэдлэгийг бүтээж түүнийгээ хуваалцдаг Learning organization –ийг бий болгож хамтын хүчин чармайлтыг бататгах аргуудаас суралцана. Цаашлаад биезнесийн өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулах, хамтын оюуны чадамжийг хэрхэн ашиглах гэх мэт сургалтууд үргэлжлэнэ.


Харин хөтөлбөрийн сүүлийн шатанд жинхэнэ ухаалаг ажилтан болохын тулд ажлыг үр дүнтэй гүйцэтгэх механизмыг бүрэн ойлгож түүнийгээ ажилдаа хэрэгжүүлэхийн тулд өөрөө өөртөө нарийн төлөвлөгөө, хуваарь гаргана. Үүний үр дүнд та тус хөтөлбөрийн жирийн нэг оролцогч бу жинхэнэ ухаалгаар хэрэгжүүлэгч, байлдан дагуулагч ажилтан болж чадна.


Өөрийн оюуны чадамжид тохирсан аргаар өөрийгөө хөгжүүлэх нь


Work Smart –Smart People хөтөлбөрийн давуу тал бол байгууллага болон хувь хүний чадамжийг ерөнхийд нь тогтоон шинжилж, тохирсон арга замаар хангах явдал юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа байгууллагын тогтолцоо, дотоод бүтэц, зохион байгуулалт, ажилтнуудын мэдлэг чадварыг судалж тухайн байгууллагын соёлд тохируулан сургалтын агуулгыг боловсруулж арга замыг тодорхой болгодог.


Хөтөлбөрийн явцад ухаалаг арга хэрэгслийг ашиглан асуудал шийдвэрлэх даалгавруудыг өгөх бөгөөд тэдгээр нь шууд аарийн байгууллага дээр, ажил дээрээ хэрэгжүүлэх боломжтой гэдэг нь онцлог. Зөөврийн компьютер, Smart pad, Smart Phone – ашигладаг Work Smart программ болон эпликейшныг ашиглах багаар ажиллах чадварыг хөгжүүлэх даалгавруудыг өгч дадлагажуулна.


Ухаалаг ажиллахын тулд ухаалаг ажилтан байх шаардлагатай



Эх сурвалж: МХНИ-н #HumanCapital Удирдагчийн сэтгүүл 

УХААЛАГ АЖИЛЛАХЫН ТУЛД УХААЛАГ АЖИЛТАН БАЙХ ШААРДЛАГАТАЙ
EVIDENCE-BASED CONSULTING | НОТОЛГООНД СУУРИЛСАН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ МОНГОЛД ...
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 09 / 11
Монголын Хүний Нөөцийн Институтийн гишүүд дэмжигчдийн "Нэмэлт мэдээлэл"-н картыг дараахь зааврын дагуу идэвхжүүлж ашиглана.
Жижиг бизнесүүдэд тохирсон улам бүр түгээмэл болж буй нэг хувилбар нь хүний нөөцийн үүрэг хариуцлагыг Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх явдал байдаг. Эдгээр компани нь нэг их нэмэгдэл зардалгүйгээр янз бүрийн туслах үйл ажиллагаа явуулдаг хүний нөөцөөр мэргэжсэн байгууллага байдаг.
- 2021 / 06 / 26
“Манлайлал болон Удирдлагын институт”-ын мэдээллээр Их Британийн менежерүүдийн 72% нь ажилтнууд өөрсдийн алдаагаа нуухын тулд худал хэлж, мөн тооны хүмүүс хамтран ажиллагсдаа ажлаа аргацаасан байдлаар хийж, шаардлага хангахгүй гүйцэтгэж байна гэж мэдүүлдэг аж.
- 2021 / 04 / 14
-2021 / 01 / 20
Та хэр сайн "Хүний нөөцийн мэргэжилтэн" бэ? Аль ч салбарт тухайн мэргэжил, мэдлэгийг сайтар эзэмшсэн байхаас гадна тухайн салбарт ажиллах туршлага, зан төлвийн төлөвшлийг чухалчилж үздэг. Энэ удаад #HR101 "Хүний нөөцийн практик дэмжлэг"-н төслийн хүрээнд өөрийн түвшинг тодорхойлох ямар сорилыг танилцуулж байна. Танд амжилт хүсье.
-2021 / 01 / 12
Жендэрийн эрх тэгш байдалд ахиц гаргахад эрэгтэйчүүдийн оролцоо чухал. Гэвч хожил зөвхөн нэг талд үйлчилдэг гэх буруу ойлголтоос болж эрэгтэйчүүд эл асуудлаас хойш суух нь элбэг. Жендэрийн эрх тэгш байдал гэхээр юун түрүүнд эмэгтэйчүүдтэй олзоо хуваах нь, аливаа эх үүсвэрээ золих хэрэг гарах нь гэсэн бодол төрдөг нь нууц биш.
-2021 / 01 / 10
Энэхүү жагсаалтанд орсон мэргэжлүүд салбартаа олон эмэгтэй ажилтнуудтай, цалин хангамж өндөртэйгээс гадна өсөж дэвших боломж өндөртэй юм” гэжээ. Тус судалгааны байгууллагын үзэж байгаар “Эмэгтэйчүүдэд хамгийн ээлтэй ажлын байр”-дад дараахь ажил, албан тушаалууд оржээ.
HR Фото