HRM / ХНМ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.66%
Үнэнч байдал
19.24%
Өрсөлдөх чадвар
20.63%
Бусадтай нийцэх байдал
24.58%
Гадагшаа чанар
0.73%
Ёс суртахуун
19.46%
Өөдрөг үзэл
5.71%
HRM - Манлайлал
- 2021 / 01 / 16
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ УДИРДАГЧ БАЙХ 10 ЗАРЧИМ

Бизнест шилдэг эмэгтэй удирдагч нар олон болж тэр тусмаа хүний нөөцийн салбарт ихэнх нь эмэгтэйчүүд ажилладагтай холбоотойгоор энэ удаад шилдэг эмэгтэй удирдагч нарын анхаарвал зохих 10 зарчимыг танилцуулж байна. Та амжилт хүсье.


1. Юуны өмнө бусдын үгийг сонсож сурах нь удирдагч хүний заавал эзэмших чанар.

2. Хүмүүстэй ямагт сайн харьцаатай байж, ялихгүй гэмээр зүйлийг өршөөж уян хатан байж сураарай.

3. Хувийн шинж чанартай харьцааг бүү үүсгэ. Инээд эхлэхээр л хов, жив, элдэв яриа тасрахаа болино.

4. Ажилтнуудынхаа зовлон жаргалыг ойлгодог, хүлээн авах чадвартай бай. Ингэж чаддаггүй, сэтгэл гаргаж чаддаггүй удирдлагаас сайн боловсон хүчин үргэх нь бий.

5. Ажилтнуудтайгаа эн тэнцүү, тэгш зарчмаар харьц. Хэн нэгнийг нь онцгойлон илүү үзэх эсхүл ялгаварлах ч юм уу сонин харьцааг тэвч. Мэдээж сайн ажилласныг нь шагнаж урамшуулахаас бусад тохиолдолд.

6. Таны ааш араншингаас олон зүйл шалтгаална. Ажлын амжилт, цэцэглэн хөгжих зэрэг олон хүчин зүйл удирдагч эмэгтэйн уян хатан чанар ухаалаг байдал шаардлагатай тохиолдолд буулт хийх чадвар гэх мэт зан чанараас хамаарна.

7. Хувийн амьдралд тань тохиосон таагүй зүйлийг ажил дээрээ бүү авчир. Эерэг сөрөг сэтгэл хөдлөлийг гаргах хэрэггүй.

8. Ажил хэрэгч хувцаслах хэрэгтэй ч хүн сүрдмээр "хатуу" дэг жаягийг баримтлах нь илүүц юм.

9. Хүнийг шударга бусаар зэмлэхгүй байж гэмээ нь чадвартай боловсон хүчнээ хайрлах болно.

10. Таны ажилд нөхөр, найз, ээж гээд зөвлөгч нар мундахгүй. Тэр бүгдийн үгээр ажлаа явуулах хэрэггүй. Өөрийн бодолтой байх нь чухал.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ УДИРДАГЧ БАЙХ 10 ЗАРЧИМ
Мэргэжлээрэй ялгарах нь таны сонголт - www.MHRI.mn
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2020 / 03 / 08
Олонхи улс оронд эмэгтэйчүүд эрчүүдийн адил эрх эдлэх болсон. Гэхдээ эмэгтэй хүн эрчүүдээс илүү эрх үүрэг хүлээж хүнд ачаа үүрдэг. Тиймээс эмэгтэй удирдагч байна гэдэг амаргүй даваа. Сайн удирдагч байхад чухал шаардлагатай зарим зүйлийн талаархи зөвлөгөөг хүргэе.
HR Фото