Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.50%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.67%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.50%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.33%
Гишүүдийн булан
- 2021 / 01 / 20
#HR101: ТА ХҮНИЙ НӨӨЦИЙН ШИЛДЭГ МЕНЕЖЕР МӨН ҮҮ? /ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ/

Та хэр сайн "Хүний нөөцийн мэргэжилтэн" бэ? Аль ч салбарт тухайн мэргэжил, мэдлэгийг сайтар эзэмшсэн байхаас гадна тухайн салбарт ажиллах туршлага, зан төлвийн төлөвшлийг чухалчилж үздэг. Энэ удаад #HR101 "Хүний нөөцийн практик дэмжлэг"-н төслийн хүрээнд өөрийн түвшинг тодорхойлох ямар сорилыг танилцуулж байна. Танд амжилт хүсье. 



1. Эхлэх оноо (10 оноо)

(Хэрэв Та менежер, захирал эсвэл дэд захирал зэрэглэлтэй бол автоматаар 10 оноо авна.)


2. Бизнесийн болон санхүүгийн ерөнхий мэдлэг

Өнгөрсөн 6 сарын хугацаанд Та санхүүгийн албаны дарга болон гүйцэтгэх удирдлагатайгаа Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр, түүний хэрэгжилтийн талаар өөрөө санаачлага гаргаж ярилцсан уу?

  • Тийм бол 2 оноо нэм ______

 Та их, дээд сургуульд сурч байхдаа бизнесийн үндсэн болон суурь хичээлүүдэд хамрагдаж байсан уу?        

  • Тийм бол 2 оноо нэм ______

Та MBA зэрэгтэй юу?

  • Тийм бол 2 оноо нэм ______

Та байгууллагийнхаа жил бүрийн Хүний нөөцийн төсвийг гаргаж, дараа нь нэгдсэн төсвийг хэлэлцэх үед өөрийн боловсруулсан төсвөө баталуулдаг уу?

  • Тийм бол 2 оноо нэм ______

Өнгөрсөн жилийн хүний нөөцийн төсөв хүрэлцээтэй байсан уу? 5% )

  • Тийм бол 2 оноо нэм ______

3. Хүний нөөцийн үндсэн мэдлэг

Хүний нөөцийн тусгай сургалтын хүрээнд хүний нөөцийн тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхийг санаачилж байсан уу?

  • Тийм бол оролцсон хөтөлбөр бүртээ 1 оноо өг. ________ (Хамгийн дээд оноо 4 байх ёстой)                   

Та өөрийн одоогийн албан тушаалд томилогдохын өмнө, ажил олгох эсвэл ажилчдын хангамж, тэтгэлэг гэх мэт хүний нөөцийн тодорхой асуудал хариуцсан менежер эсвэл захирлын албан тушаал хашиж байсан уу?

  • Тийм бол албан тушаал бүрт 2 оноо өг. _______ (Хамгийн дээд оноо 4 байх ёстой)                                                                 

4. Байгууллагынхаа тухай таны мэдлэг

Та өнгөрсөн санхүүгийн жилд танай байгууллага ямар орлоготой байсныг хэлж чадах уу?

  • Тийм бол 1 оноо нэм ______

Та өнгөрсөн жилийн танай байгууллагын ашиг (эсвэл алдагдал) ямар байсныг хэлж чадах уу?

  • Тийм бол 1 оноо нэм ______

Та байгууллагынхаа эн тэргүүний гол бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээрийн тус бүрийн харьцангуй орлогыг тодорхойлж чадах уу?

  • Тийм бол 1 оноо нэм ______

Та өөрийн байгууллагын хамгийн том өрсөлдөгчийг тодорхойлж, өөрийн байгууллагын өрсөлдөх байр суурийг тэдгээртэй харьцуулж гаргаж чадах уу?

  • Тийм бол 1 оноо нэм ______

Та удирдах албан тушаалтандаа шууд ажлаа тайлагнадаг уу?

  • Тийм бол 1 оноо нэм ______

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд, та өөрөө санаачилан менежерүүд болон менежментийн түвшний хамтран ажилтнуудынхаа бизнесийн хэрэгцээ шаардлага болон зорилгын талаар илүү ихийг мэдэх уулзалтуудыг хийсэн үү?

  • Тийм бол 3 оноо нэм ______

5. Ажлын туршлага

Та өөрийн харъяаны удирдах албаны хүнийг ажлаас нь халж байсан уу, эсвэл өөр ажил мэргэжлийн талаар илүү мэдлэг чадвартай болохын тулд түр ажлаасаа гарахыг (халагдахыг) зөвшөөрч байсан уу?

  • Тийм бол 2 оноо нэм ______

Та өөрийн одоо ажиллаж байгаа газраасаа гадна үйлдвэрт ямар нэг албан тушаал хашиж байсан уу?

  • Тийм бол 4 оноо нэм ______

Та Хүний нөөцөөс өөр албанд ажиллаж байсан уу? (Жишээ нь: маркетинг, гадаад харилцаа эсвэл санхүү)

  • Тийм бол 4 оноо нэм ______

 6. Олон улсын түвшинд / Олон янзийн соёлын туршлага

Та олон улсын сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан уу?

  • Тийм бол 1 оноо нэм ______

Глобал (дэлхий нийтийн) бизнесийн асуудлыг хөндсөн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан уу?

  • Тийм бол 1 оноо нэм ______

Та гадаад оронд жуулчилж байсан уу?

  • Тийм бол явсан улсуудынхаа тоогоор 1 оноо нэм. ________  (Хамгийн дээд оноо 3 байх ёстой) 

Та хилийн чандад 6 сар түүнээс дээш хугацаагаар ажиллаж байсан уу?

  • Тийм бол 5 оноо нэм ______

7. Зөвлөхүүд                                                                                                                                                                       

Энэ албан тушаалд хүрэх хүртэлх цаг хугацаанд Танд 1 болон түүнээс олон зөвлөгч (Удирдах албан тушаалтан эсвэл хүмүүжүүлэгч) байсан уу?

  • Тийм бол 4 оноо нэм ______

a)      Эсрэг хүйсний хүн

b)      Өөр улс орон эсвэл үндэстэн

c)      Хүний нөөцөөс өөр албанд

  • Тийм гэж хариулсан болгондоо 2 оноо нэм.  ________

8. Ажлын шийдвэрүүд

Та өөртөө тодорхой албан тушаалд ахих зорилго тавьж түүндээ хүрэх гэж мэрийж / чармайж байсан уу?

  • Тийм бол 4 оноо нэм ______

Ажилдаа улам мэргэшиж албан тушаал ахихад тань туслах ур чадвар олгох үйл ажиллагаануудыг өөрөө санаачилж байсан уу?

  • Тийм бол 3 оноо нэм ______

Та өөрийн ажлын өсөж дэвжих боломжийг өргөжүүлэх зорилгоор шууд өөрчлөлтийг хүлээж авсан уу?

  • Тийм бол 3 оноо нэм ______


9. Технологи

Хүний нөөцийн үнэлгээ болон бүтээлч байдлыг сайжруулах технологи (программ, мэдээллийн систем г.м) –ийг хэрэгжүүлэх төслийг Та удирдаж байсан уу?

  • Тийм бол 5 оноо нэм ______

Хүний нөөцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглах технологийг олох ажлын багийн гишүүн байсан уу?

  • Тийм бол 5 оноо нэм ______

Та ажилаа хийж байхдаа өөрөө компьютерээ бүрэн ашиглах чадвартай юу?

  • Тийм бол 1 оноо нэм ______

Та өөрийгөө одоогийн энэ эринд технологийн шинэчлэлтээс хоцордоггүй гэж боддог уу?

  • Тийм бол 1 оноо нэм ______

 

10. Үргэлж суралцах

Та ядаж хоёрын зэрэг бизнесийн/ мэргэжлийн хэвлэл захиалдаг уу? (Цахим хэвлэл байж болно)

  • Тийм бол 2 оноо нэм ______

Хүний нөөцөд хэрэгжүүлсэн одоогийн болон ерөнхий асуудлуудыг Та хэр барьдаг вэ? (Жишээ нь: Эрүүл мэндийн, халамжийн г.м)

  • Тийм бол 2 оноо нэм ______

Та хүний нөөцтэй шууд холбоотой бус сургалтуудад (бүтээлч байдал, статистик г.м) үе үе суудаг уу?

  • Тийм бол 2 оноо нэм ______

Та мэргэжлийн үйл ажиллагаанууд болон хүний нөөцийн удирдах албан тушаалтнуудад зориулсан тусгай хуралдаануудад оролцдог уу? (Төвлөрсөн арга хэмжээ, хурал зөвлөгөөн)

  • Тийм бол 2 оноо нэм ______

Та дуртай зохиолоо унших, музей үзэх эсвэл үзүүлбэртэй урлагийн тоглолт үзэх зэрэг баруун-тархины үйл ажиллагааг хөгжүүлдэг ажиллагаануудад тогтмол оролцдог уу?

  • Тийм бол 2 оноо нэм ______

 

Одоо ямар оноо авсанаа нэгтгэж үзье.

Авсан бүх оноогоо нэмээд нийлбэрийг нь оруул.   ________

 

Асуулгын хуудсаа хараад оноо өгөөгүй хэсэг бүрээсээ дээрх нийлбэр дээрх нийлбэр дүнгээр 10 оноо хас. Хассан тоогоо энд оруул.   ________

Нийлбэр дүнгээр нийт хасалтаа хасаад эцсийн дүнг гарга.  ________

 

  • 85-100 Баяр хүргэе! Та бол Хүний нөөцийн жинхэнэ манлайлагч байна.
  • 70-84 Таны албан тушаалдаа бий болгосон байр суурь тань маш үржил шимтэй юм байна. Та хамгийн шилдэг болох замдаа орсон байна.
  • 55-69 Та гараагаа сайн эхэлсэн байна. 1-2 чухал хэсгүүд дээр Та нэмэлт туршлага хуримтлуулсанаар амжилтанд хүрэх ойрхон байна. Өөрийн зорилгоо тодорхой болго.
  • 40-54 Танд зарим чухал хэсгүүдэд үнэтэй туршлага байна, тэгэхдээ улам илүү болж амжилтанд хүрэхэд Танд нэмэлт туршлагууд зайлшгүй хэрэгтэй. Яг одоо эхлэхийг зөвлөх байна.
  • 0-39 Хүний нөөцийн оргилд хүрэхэд маш хүндэрэлтэй байх болно.

 Эх сурвалж: Монголын Хүний Нөөцийн Институт #MHRI www.MHRI.mn 

#HR101: ТА ХҮНИЙ НӨӨЦИЙН ШИЛДЭГ МЕНЕЖЕР МӨН ҮҮ? /ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ/
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
- 2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #420 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/19-03/08) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/04_240308
- 2024 / 03 / 07
-2024 / 02 / 21
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #419 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2023/01/22-02/16) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/01_240216
-2024 / 02 / 21
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #418 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/01/15-02/02) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/01_240202
-2024 / 02 / 13
Эрхэм харилцагч, төгсөгч, хамтрагч танд төрсөн өдрийн өдрийн мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
HR Фото