HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM - Эрүүл мэнд
- 2021 / 03 / 21
ажлын стресс ба ачаалал ихтэй ажил
ОХУ-д хийгдсэн хамгийн стресс ихтэй ажил үүргийг тодорхойлох судалгаанд  бидний хамгийн стесстэй ажил гэж боддог цагдаа сэргийлэх болон хууль сахиулах албаны ажил бус даатгалын салбарын ажил эхний байранд орсон байна. Head Hunter компанийн судалгаагаар даатгалын салбарт ажилладаг хүмүүсийн 79% нь стресст байнга автдаг байна. 

Түүний дараагаар хүний нөөц ба маркетингийн албан тушаалтнууд хамгийн стресс ихтэй ажилтнуудаар (Тус салбарын ажилтнуудын 73% нь өөрийн ажлыг ачаалал ихтэй гэж хариулсан)  шалгарчээ.  Дараагийн стресс ихтэй албан тушаалаар 69%-иар нягтлан бодогчид, хаган нийлүүлэлтийн ажилтнууд тодорчээ. Харин хамгийн стресс багатай ажлаар 53%-иар фитнесс болон гоо сайхны салбарын ажилтнууд,  52%-иар хамгаалагчдын ажил оржээ. 

Судалгаанд оролцогсдын 50% нь хобби буюу сонирхолдоо давхар хөтлөгдөх нь ажлын стрессийг бууруулах хамгийн зөв арга гэж үзсэн бол 1/3 нь стресст оруулж буй асуудлынхаа талаар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах нь стресс тайлах хамгийн сайн арга гэжээ. Мөн 15% нь ажилтай холбоотой стрессийг даван туулахын тулд  ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэдэг гэсэн бол 13% нь согтууруулах ундаа хэрэглэдэг гэжээ. Тус судалгаанд нийт 2669 хүн хамрагдсан юм байна.  

Эх сурвалж: МХНИ-н HUMAN CAPITAL - удирдагчийн сэтгүүл 
ажлын стресс ба ачаалал ихтэй ажил
Эвийг эртнээс Эрдмийг эхнээс нь ... Хүний нөөцийг эхнээс нь
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
- 2024 / 02 / 29
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
- 2023 / 08 / 07
-2022 / 09 / 12
Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.
-2022 / 06 / 25
Стресстэй тэмцэх хамгийн найдвартай арга бол өөр зүйлд сатаарч, нөхцөл байдал, орчноо өөрчлөх явдал юм. Өөрөөр хэлбэл өөртөө анхаарал тавь гэсэн үг.
-2022 / 03 / 18
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
HR Фото