Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
HR видео
- 2021 / 03 / 27
Вакцин хийлгэсний дараа #Covid19-н талаар таны мэдвэл зохих зүйлс
Вакцин хийлгэсний дараа #Covid19-н талаар таны мэдвэл зохих зүйлс:
1. Вакцин хийлгэсэн ч Covid19 - н халдвар авах уу?
 - Вакцин нь вирусын эсрэг таны дархлааг нэмэгдүүлдэг боловч халдвар авах магадлал алга болохгүй. Харин вирусын улмаас хүндээр өвчлөх эрсдэл бараг үгүй болно. 

Жишээ нь: Pfizer/BioTech вакцин 95%-н үрдүнтэй гэдэг нь түүнийг тариулсан хүмүүсийн 95% нь халдвараас болж өвчлөхгүй гэсэн үг юм. 

Харин үлдсэн 5% нь өвдлөө ч эмнэлэгт хэвтэхээр хүнд өвчлөх эрсдэл тун бага байх юм.  (Эх сурвалж: New England  Journal of Medicine)

2.  Вакцин хийлгэсэн ч вирусын халдвар тараах боломжтой юу?
- Халдвар авсан тохиолдолд вакцин нь вирусын тархалтыг бүрэн зогсоож чадахгүй. Гэхдээ таны ам, хамраар дамжин "гадагшлах" вирусын тоог багасгаж, халдвар тараах хугацааг богиносгоно. 

Таны биед байгаа цөөн вирус нь халдвар тараах бараг боломжгүй тул та бусдад аюул багатай болно. Бага ч болов эрсдэл байх учраас вакцин хийлгэсэн ч гэсэн хүмүүс заавал маскаа зүүж, зайгаа барих хэрэгтэй.  (Эх сурвалж: Scientific American)

3. Вирусын шинэ хувилбаруудаас эдгээр вакцин хамгаалж чадах уу?
-  Шинэ хувилбаруудаас хамгаалах чадвартай. Гэхдээ тэр бүр бүрэн хэмжээгээр хамгаалахгүй. Тухайлбал, Oxford/ Astra Zeneca вакцин нь Их Британий шинэ хувилбарын вирусын ноцтой халдварын 75%-г злгсоох чадвартай юм.  Одоогоор эм үйлдвэрлэгчид вакцинын "Update" хийх, вирусын шинэ хувилбаруудтай тэмцэх арга замыг хайх зэргээр ажиллаж байна. 

Өргөн хүрээнд дархлаажуулалт хийснээр хүнд өвчлөл болон эндэгдлийн тоог даруй бууруулж, вирус цаашид өөрчлөгдөн хувирах боломжийг хумих юм.

ТА COVID19 -н ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРАГДСАН УУ?  











Вакцин хийлгэсний дараа #Covid19-н талаар таны мэдвэл зохих зүйлс
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 10 / 22
Монголын Хүний Нөөцийн Институтийн Ерөнхий захирал Д.Бартанбаатар МҮОНРТ-н "Өглөө" хөтөлбөрт зочиноор оролцлоо.
Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ НЬ ТӨСӨЛ - “НАДАД АСУУЛТ БАЙНА” подкаст Д.Бартанбаатар: Ажилдаа, мэргэжилдээ дурлаж чадвал та гэрэлтэж чадна Ажил олгогчид ажил горилогчдоос Зөөлөн ур чадвар (soft skill) гэж юу вэ, ажил олгогчийн тавьж буй шаардлагад өөрийгөө хэрхэн бэлтгэх, ажил хөдөлмөр эрхлэхэд яагаад зөвхөн эзэмшсэн мэргэжил бус зөөлөн ур чадвар (soft skill) шаардлагатай байгаа, зөөлөн ур чадварыг хэрхэн хөгжүүлэх тухай Хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Д.Бартанбаатартай хийсэн сонирхолтой ярилцлагыг дэлгэрүүлэн үзээрэй.
- 2022 / 07 / 20
Монголын минь ирээдүй болсон хүүхэд залуусдаа гэрэл гэгээтэй өөдрөг бүхнийг хүсэн ерөөе! #MHRI
- 2022 / 06 / 02
-2022 / 05 / 25
БНХАУ-ын 200 гаруй Их дээд сургуулиудад зөвшөөрөгдсөн Олон Улсын Англи хэлний түвшин тогтоох шалгалтанд хамрагдаж шалгалтын онооноосоо хамааран 50-100% тэтгэлэг авах боломжийг танилцуулж байна.
-2021 / 01 / 15
Монгол улс хөдөлмөрийн харилцааг анх 1925 онд "Аливаа хүчин үнэлэгчдийн дүрэм"-ээр зохицуулж, хөдөлмөрийн харилцааны эрх зүйн үндсийг тавьж байсан бөгөөд цаг үеийн шаардлагаар 1930, 1933, 1934, 1941, 1973, 1991, 1999 онд тус тус шинэчлэн баталжээ.
-2021 / 01 / 09
Х.Болорчулуун: Компани компани дамжин ажилладаг хүмүүст хариуцлага байдаггүй Ц.Мөнх-Оргил: Ажилтан ажлаас гарахдаа 1 жилийн хугацаанд "үл өрсөлдөх", "өрсөлдөх байгууллагад ажиллахгүй"
HR Фото