HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM - Сэтгэл зүй
- 2021 / 05 / 01
ЗӨРЧИЛ БА ЗӨРӨЛДӨӨН ГЭЖ ЮУ ВЭ?

Аливаа нэг талын тодорхой үйл ажиллагаагаар нөгөө талын эрх ашиг, байр суурь, хөндөгдсөний улмаас харилцаанд зөрчил үүсэхийг хэлнэ.  Харилцан 2 талуудын харилцаан дээр асуудал үүсэхийг зөрчил гэнэ.

Эрдэмтэдийн тодорхойлолт:

Ф. Е. Василюк: “Зөрчил гэдэг нь ямар нэг зүйл нөгөөтэйгөө аль нэг байдлаар мөргөлдөхийг хэлнэ" гэж хэлсэн байна.



А. Г. Здравомыслов: “Зөрчил нь хүмүүсийн нийгэм дэх харилцан үйлчлэлийн маш чухал тал, нийгмийн эд эс юм. Энэ нь нийгмийн амьдралын бодитой болон байж болох субьектын хоорондын харилцааны хэлбэр  бөгөөд тэр тохиолдолд тэдний сэдэл нь эсрэг тэсрэг үнэт зүйлс, хэм хэмжээ, сонирхол, хэрэгцээгээр өдөөгдөж байдаг” хэмээн илүү тодорхой хэлжээ.

 Р. Дарендорф: “Бүрдэл хэсгүүдийн хооронд нь бодит болон хийсвэр  эсрэг тэсрэг хандлага үүсч байгаа бүхий л харилцааг хэлнэ.

 Б. И. Хасан:  “Зөрчил гэдэг нь харилцан үйлчлэлийн үед урьдын хэв шинжээ хадгалж чадахгүй оролдлогууд бие биендээ нөлөөлж, бие биенээ орлож, улмаар тусгай зохион байгуулалт шаардагдахыг хэлнэ.

 

Зөрчил нь хөгжлийн уг сурвалж бөгөөд зайлшгүй байх үзэгдэл хэмээн үздэг онол  байхад зөрчлийг бүрэн үгүйсгэж, зөрчлийн аливаа илрэлийг “алдаа” гэж тайлбарлахын зэрэгцээ  зөрчлийг үгүйсгэдэггүй, түүнийг хүмүүс идэвхитэй, ухамсартай үйл ажиллагаагаар зохицуулан шийдвэрлэж болно гэж таниулдаг онол ч бас байдаг.

Зөрчил нь гэдэг нь хүчтэй эсвэл ухаантай гэдгээ харуулах талбар биш харин зохицол, ойлголцол, хамтын ажиллагааны шинэ арга замыг “эрж хайдаг” харилцааны онцгой ертөнц юм.

Зөрчилтэй ижил төстэй үзэгдлүүдийг шууд зөрчил хэмээн тодорхойлох боломжгүй юм. Зөрчлийн тухай ойлголтыг зарим шинжлэх ухааны мэргэжилтэнгүүд өөр өөрийн агуулгаар авч үзсэн байдаг.

Үүнд: Эдийг засагчид - өрсөлдөөн Сэтгэл судлаачид -  хүндрэл бэрхшээл, сэтгэл санааны хямрал  Нийгэм судлаачид - шүүмжлэл, сөрөг хүчин гэх зэрэг ойлголтоор орлуулдаг байна

Зөрчил үүсэх шалтгаан:

 

    * Үзэл бодлын зөрөө

    * Үл ойлголцол

    * Үл итгэлцэл

    * Хүсэл, сонирхол, тэмүүлэл

    * Зорилго

    * Байр суурь

    * Дарамт

    * Атаархал гэх мэт шалтгаануудыг нэрлэж болно.

Зөрчил үүсэх үйл явц:

    * Санал бодол зөрөлдөөн үүсэн бий болох үе

    * Маргаантай нөхцөл байдлыг ухамсарлах үе

    * Маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг оролдох үе

    * Зөрчлийн өмнөх үе

    * Зөрчил дундаа орох үе

    * Зөрчил эрс хурцадах үе

    * Талуудын сөргөлдөх үе тэнцвэржих үе

    * Зөрчил бүрэн шийдэгдэх үе

    * Зан үйл алхам алхамаар хэвэндээ орох үе

    * Зан үйл эргэж хэвийн бадалдаа бүрэн орох үе

 

Зөрчлийн чиг үүргүүд:

    * Эрүүлжүүлэх

    * Уялдаа холбоо, харилцаа хамааралыг  зөв оновчтой болгох

    * Хэвшүүлэх

    * Нэр төрийг сэргээх

    * Боломжийг бүрдүүлэх

    * Бие даасан байдлыг хангах

    * Зохион байгуулах

    * Үр дүнтнй хамтран ажиллах урвдчилсан нөхцөл бүрдүүлэх

 

Зөрчлийн үзэгдэл маш өргөн хүрээг хамардаг. Энпээс үндэслэн эрдэмтэн судлаачид зөрчлийг сэтгэл зүй, зан үйлийн талаас  нь ахуйн, мэргэжлийн, нийгэс-улс төрийн гэсэн 3 үндсэн хүрээнд хувааж үзсэн байна.

Харин удирдлагын сэтгэл судлалд зөрчлийг гол төлөв зорилгын, танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн гэсэн 3 үндсэн чиглэлд хувааж үздэг байна.

Зөрчилдөж буй талуудын зан үйлийг:

 

   1. Хувь хүн хоорондын 

   2. Бүлэг хоорондын  

   3. Нэгдэл хамтлагийн  хоорондын 

   4. Дотоод болон бүтэц зохион байгууламжуудын хоорондын 

   5. Хөдөлмөрийн хувиараар бий болсон салбаруудын хоорондын 

   6. Төрийн байгууламжын хоорондын 

   7. Соёл иргэншил болон соёл хоорондын зөрчил гэж ангилсан байна.

 

Зөрчлийн бүтцэд дараах зүйлүүдийг хамааруулан үзнэ.

Үүнд:

 

   1. Зөрчилдөгч талууд

   2. Зөрчлийн нөхцөл байдал

   3. Зөрчлийн эх үүсвэр, шалтгаан

   4. Зөрчилдөгч талуудын үйлдэл

   5. Зөрчлийн эцсийн үр дагавар

 

Зарим судлаачид зөрчлийг бие хүний дотоод, нийгмийн, амьтны ертөнцийн гэж 3 том бүлэг болгон ангилахыг санал болгодог байна. Эндээс харахад  зөрчил гэдэг ойлголт нь янз бүрийн түвшний  маш өргөн цар хүрээтэй үзэгдлийг хамардаг  гэсэн ойлголт гарч ирж байна. /Үүнд: ямар нэг үзэгдэл, үйл явцын хооронд, амьтад хооронд г.м/

Л. Козерийн үзэл санаанд зөрчлийн үүргийг:

 

    * Нийгмийн зохицол, эв найрамдал бол тогтолцооны янз бүрийн байдлаар хэлхэгдэн холбогдсон бүрдэл хэсгүүд юм.

    * Нийгмийн аль ч тогцолцоонд янз бүрийн байдлаар хэлхэгдэн холбогдсон бүрдэл хэсэгүүдийн тэнцвэрт байдал нь алдагдах, үл ойлголцох, сонирхолын зөрчил зэрэг хэлбэрээр илэрч байна.

    * Тогцолцооны бүрдэл хэсгүүд дэх үйл явц, Тэдгээрийн хоорондын хамаарал тодорхой нөхцөлд нэгдлийг хадаглах, өөрчлөх, өсгсөн нэмэгдүүлэх юмуу бууруулах зэргээр нөлөөлж нөлөөлж, тогтолцооны дасан зохицох боломжийг хангаж байдаг.

    * Тэрчлэн тогцолцоог эвдэж устгадаг гэж үздэг олон төрлийн үйл явц           тухайлбал, хүч хэрэглэх, үзэл санааны хүчтэй зөрчилдөөн, гажуудал, зөрчил зэрэг нь тодорхой нөхцөл нэгдлийг бүрдүүлж өгдөг.

 

Та зөрчил маргаанд дуртай юу? гэж асуухад эрүүл ухаантай хэн ч дуртай гэж хариулахгүй нь лав. Гэвч хамгийн харамсалтай нь  хүн өдөр бүр эвгүй харилцаа, харилцан үл ойлголцолд орж байдаг. Хэдийгээр зөрчил  маргаан нь харилцан адилгүй төвшинд, янз бүрийн хэлбэрээр илэрдэг ч хамгийн эхний буруутан нь би өөрөө байдаг. Заримдаа бид бэрхшээл хэцүүг давж чадахгүйгээсээ болж уурлах, бухимдах, өөрийгөө үзэн ядах, амь насаа хөнөөх хүртэл үйлдэлд хүрдэг. Хүний дотоод зөрчил нь ихэнхдээ хоёр хүний зөрчилт харилцаанд хүргэдэг.


#MHRI #HR101 #HRClubMongolia #HRMongolia #HRBlogMongolia

ЗӨРЧИЛ БА ЗӨРӨЛДӨӨН ГЭЖ ЮУ ВЭ?
Эвийг эртнээс Эрдмийг эхнээс нь ... Хүний нөөцийг эхнээс нь
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 05 / 24
Ам худал ярьдаг ч бие худал ярьдаггүй. Худал ярьж байгаа хүний байгаа байр байдал нь түүнийг барьж өгдөг. Худал ярьж байгааг нь яаж мэдэх вэ?
Хүмүүс сэтгэл санаа амар амгалан бол бие эрүүл гэж ярилцдаг нь жирийн нэг үг бишээ. Сэтгэлийн хямрал гэж үг бидний өдөр тутмын ярианд түгээмэл хэрэглэгдэх болжээ.
- 2022 / 03 / 23
Хүмүүс өөрсдийн үйл ажиллагааг амжилттай болгохын тулд янз бүрийн мэдээллийн эх сурвалжтай танилцаж өөрийн амжилтын талаар бусадтай хэлэлцэн гарсан үр дүнд хариуцлага хүлээх чадвартай байдаг.
- 2022 / 03 / 17
-2022 / 03 / 12
Та ямар өнгийн хувцас, цүнх, нүдний шилний гэр сонгох нь тухайн үеийн тохиолдлоос хамааралтай байдаг гэж боддог уу? Үнэндээ тийм биш юм. Таны дуртай өнгө таны зан төлвийг тодорхойлох нэг хэмжүүр байдаг.
-2021 / 08 / 14
АНУ-н компаниудын талаас илүү хувь нь стресс менежментийн сургалт болон ажилчдыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг ба эдгээр нь ажилчдыг ажлын хүнд хэцүү нөхцөл байдлуудыг даван туулах чадварыг сайжруулах зорилготой байдаг.
-2021 / 07 / 14
Өөрийн сонирхол, зан төрх, авьяас, боломжинд тохирсон ажил олох нь их амьдралд хөл тавьж байгаа хүн болгоны хийх шаардлагатай болдог хамгийн хариуцлагатай шийдвэр байдаг. Гэхдээ сэтгэлдээ таарсан, өсөх боломжтой ажилд орсноор бүх зүйл шийдэгдчихгүй. Үр өгөөжтэй, харилцан ойлголцсон ажлын харьцаа тогтоож, түүнээ алдалгүй явах нь дараагийн зорилт юм.
HR Фото