HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
HRM - Манлайлал
- 2021 / 06 / 22
Менежер ямар үүрэгтэй вэ?

Менежер – энэ бол нэр хүндтэй бахархам сайхан албан тушаал. Чихнээ дасал болсон энэ үгний нарийн утга агуулгыг бид тэр бүр бүрэн гүйцэд ойлгодог билүү. Тэгэхээр бага ч болов мэдээлэл өгөхийг хичээлээ.


Өнөөдөр бараг хүн бүр л өөрсдийгөө менежер хэмээн цоллодог болсон цаг үе л дээ. Ачигч гэхэд ачаа зөөгч менежер, цэвэрлэгч - үйлчлэгч бол талбайн менежер. Уг нь болохгүй юу байхав гэж хэлэх нэгэн гарах л байх.


Гэтэл уг чанартаа менежер гэдэг нь мэргэжлийн өндөр төвшний удирдан зохион байгуулагч болохоос биш яавч хэн нэгэн гүйцэтгэгчийг “өөд татсан” чимэг гуншин биш юм.


Менежер гэдэг үгийн оносон тодорхойлолтыг мэдэхийн тулд гарын доорх англи – монгол толь бичгийг сөхье. Энд менежер гэдэг нь эдийн засгийн үйл явцыг удирдан зохион байгуулагч, эзэн хэмээн тайлбарлажээ. Энэ мэргэжил Америк оронд үүссэн. Харин манайд 15 жилийн өмнөөс л хэрэглэгдэх болсон нь үнэн. Гэхдээ ч цоо шинэ ойлголт биш гэдгийг бид бүгд л мэднэ.


Менежер ямар үүрэгтэй вэ?

  • Санхүүгийн өндөр үр ашигтай төсөл хийж түүнийгээ хэрэгжүүлэх
  • Зоримог, оновчтой шийдвэрийг богино хугацаанд гаргах, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх
  • Өндөр ур чадавхитай, нарийн мэргэжлийн хүмүүсийг нэгтгэн үр ашигтай ажиллуулах нөхцөлийг бүрэлдүүлж зохион байгуулах. Тэдний хоорондын ажлын уялдаа холбоог оновчтой болгох.


Ийм үүрэг хариуцлагыг хүлээсэн менежер хүн удирдах туршлагаас гадна хууль эрх зүйн өндөр мэдлэгэтэй, зохих түвшний сэтгэл зүйч, дээр нь зах зээлийг хянах чадамжтай байх шаардлагатай. За бас цаг тутам шинийг эрэлхийлж сурч боловсрох эрмэлзэлтэй, бусаддаа ажлын шинэ арга барил, технологийн ололтыг зааж сургах чадвартай байх нь хамгаас чухал юм байна.


Та оросын киног ялангуяа хуучны зөвлөлтийн киног үзэж сонирхдог байсан бол Ильф ба Петров нарийн зохиолыг нь бичсэн алдарт “12 сандал” хэмээх инээдмийн киног үзсэн л байгаа. Түүний гол баатар Остап Бендер маш чадварлаг менежер. Түүний мөнгө олох, шинэ санааг хормын төдийд сэтгэж олоод бусдад итгүүлж, хамтран бизнес төлөвлөгөө боловсруулж буй нь үнэхээр гайхамшиг шүү.


Би менежер болмоор л байна. Харин юунаас эхлэх вэ?

Юуны өмнө өөрөөсөө эхэл. Та өөжрийнхөө яг юунд сонирхолтой, ямар туршлага хуримтлуулсан, чадавхи боломж зэргээ нягталж нэг сайн үзсэний дараа хүнтэй, хүний нөөцтэй ажиллах, үйлдвэрлэлийн үйл явцыг удирдах эсвэл санхүү төлөвлөлтөн дээр чадах нь уу гэдгээ сонго.


Та өөрийнхөө чадал чансааг шударгаар тодорхойлохын тулд юуны түрүүнд мэргэжлийн сэтгэл судлаачид хандах хэрэгтэй. Түүнтэй хийсэн ярилцлагын дараа таны сонирхол, чадавхи чиг хандлагын түвшин тодрох болно. Хэрэв шалгуур үзүүлэлтийг давж чадвал та менежер болчихлоо хэмээн “онгирох” хэрэггүй. Харин цаашдаа менежер болохын төлөө сурах зөвшөөрлөө авчихлаа л гэж бод.


Амаргүй хүнд замыг туулна

Та суралцаж байх хугацаандаа олон найз нөхөдтэй болох хэрэгтэй. Таны дэргэд тохой зэрэгцүүлэн сурч буй хүн чинь ирээдүйд танд ажил олгох ч юм билүү, хэн мэдэх билээ дээ.


Ер нь нэр хүндтэй том компани, байгуулагууд танил талаа харж ажилд авдаг нь нууц биш. Тэгэхээр “арын хаалгаар” менежер болчиход амархан ч ажил нураагч нэгэн болчихоод халагдах үед ямар ч танил туслахгүй гэдгийг санаарай.


Ажилд авчих “монцгор” танил байхгүй гээд гутраад хэрэггүй. Зарим нэг компани байгуулагдахдаа зориуд “шинэковууд”-ыг ажилд авах дуртай байдаг. Учир нь өрсдийн бодлого, орчин, сонирхолд нийцүүлэн “хүмүүжүүлэх”-эд илүү хялбар байдаг бололтой.


Эцэст нь удирдах ажлын дадал туршлагагүй хүнийг өндөр түвшний менежерийн албанд шууд томилно гэдэг “санахын гарз”. Туршлагагүй хүнийг ажиллуулж эрсдэлд орох сонирхол хэнд ч байхгүй нь мэдээж. Ямар ч сонины ажлын зар дээр “ ….. с доошгүй жил ажилласан менежерийг ажилд авна” гэж байдгийг анзаарсан биз дээ. Тиймээс танд ажлын дадлага туршлага үгүй бол доод түвшнээс эхлэж ажиллахаас бүү шантар. Ингэж л сайн мененжер болох суурь чинь тавигдах юм.


Нэр төр ямар үнээр олдох вэ?

Та менежер. Ажлын таньанхны өдөрэхэлж байна гэж бодье. Шинэ албан газар, шинэ хүмүүс. Бүгд таныг хүлээсэн харцаар ажиглана. Хөдөлгөөн бүрийг чинь сонжино. Жижиг компанид жижиг асуудал, харин томд том л асуудал байдаг. Танай шинэ хамт олон дотор 20 – 30 жил ажилчихсан хамт олондоо нэр хүндтэй “хөгшин бурхи”ч бий, таныг ирэхээс өмнөхөн ажилд орсон ч албан ёсны биш “лидер” буюу нууц ноёнтон ч бас байх. Элдэв ааш араншин, нэр хүндтэй хүмүүстэй хэрхэн зөв харилцах вэ?


Юуны өмнө хамт олныхоо сонирхлыг судал. Тэдний нөөц бололцоог нээж өг. Ингэсэн тохиолдолд ажил үүргийн хуваарилалтыг зөв оновчтой хийж чадна. Ингэж чадвал таны нэр хүнд өснө. Хамт олны дунд дулаан уур амьсгал, итгэлцлэл үүснэ.


Ажилтандаа даалгавар захирамж өгөхдөө тэднээс эцсийн бүлэгт ямар үр дүн хүсч буйгаа тодорхой сайн ойлгуул. Үүний тулд үр дүнд хүрэх арга замыг нь хүртэл нарийвчлан хэлэхээсээ ч битгий залхуур.


Гэхдээ ажилтнууддаа шинэ арга барил, технологи зааж сургах гээд эцэст нь ажлын ачааллыг өөр дээрээ үүрчихдэг алдаанаас зайлс хий. Таны энэ хэт их хичээл зүтгэлийг хэн ч үнэлэхгүй. Харин ч бүр эсрэгээр нь овжин гээч нь ашиглах болно.


Удирдах албан тушаалтны зайлшгүй баримтлах ёстой зарчим бол шудрага ёсыг алхам тутамдаа мөрдөх. Сайн ажилтныг “тэнгэрт гартал” нь магтан сайшаахаас бүү цааргал. Харин алдаа гаргасан ажилтантайгаа хамт олны дунд бус ганцаарчилан уулзаж ярилцах хэрэгтэй.


Менежер хүний хамгийн том дайсан бол эрх мэдэл. Та эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад байвал хамт олныхоо өмнө үнэ цэнээ алдаж эхэлнэ. Хамт олондоо хайхрамжгүй “ чулуудсан” нэг л муу үг тэдний дунд элдэв хов үүсгэх “үр” болон цацагдана. Хэрвээ танай ажилтнуудын ажлын бүтээмж буураад эхэлбэл хамгийн түрүүнд та өөрийгөө л буруутга. “Загас толгойноосоо өмхийрдэг” гэсэн нэг үг байдаг даа. 





Менежер ямар үүрэгтэй вэ?
Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны сургалт - 90001075 | 80001075 | 70001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 24
Үр бүтээлтэй СЕО нарын амжилтын нууц нь дараах 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.
Английн яруу найрагч, жүжгийн зохиолч Бэн Жонсон хэлэхдээ “Зүгээр нэг ярих болон сайн ярих нь хоорондоо өөр. Тэнэг хүн яриад л байж болно, харин мэргэн хүн бол хэлж байдаг“ гэжээ.
- 2023 / 09 / 11
Энэхүү мэдээллээрэй бид Diamond collar буюу манлайлагч нь хүний эзэмшвэл зохих таван чанарыг та бүхэндээ танилцуулах болно.
- 2022 / 08 / 22
-2022 / 08 / 18
Зоримог бөгөөд шийдэмгий зан нь өөрөө өөрийгөө ба амьдралаа зориулсан ажил хэргээ мэргэшсэн мэдлэг, чадвараас эхтэй. Хүчирхэг, нөлөөлөгч шилдэг удирдагч болохын тулд дараах ур чадваруудыг төвлөрч анхаараад үзээрэй.
-2022 / 08 / 02
"Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш " гэж үгийг үндэс болгон удирдагч хүнд огт байж болохгүй, анхаарч засаж заларуулах ёстой 10 муу зуршилыг танилцуулж байна.
-2022 / 07 / 02
Сайн удирдагч хүмүүс ихэнхдээ сайн менежерийн чадварыг эзэмшсэн байдаг бол харин менежер болгон сайн удирдагч байж чаддаггүй байна.Тэгэхээр үнэхээр сайн удирдагчидыг менежерүүдээс ялгаж чадвал таны бизнес хөгжиж чадна.
HR Фото