HRM / ХНМ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.74%
Үнэнч байдал
19.48%
Өрсөлдөх чадвар
19.39%
Бусадтай нийцэх байдал
23.74%
Гадагшаа чанар
0.63%
Ёс суртахуун
21.14%
Өөдрөг үзэл
5.88%
HRM- Сургалт хөгжил
- 2021 / 06 / 23
Үйл ажиллагаанд суурилсан сургалт гэж юу вэ?

Үйл ажиллагаанд суурилсан сургалт нь баг болон байгууллагын манлайлалын стратегитэй адилаар асуулдыг шийдвэрлэдэг хүчтэй зэвсэг юм. Олон улсын хүний нөөцийн менежментийн мэргэжилтнүүд үйл ажиллагаанд суурилсан сургалтаар дамжуулан хөгжиж буй байгууллагын соёлоос олон давуу талууд болон ашгийг хурдацтай хүлээн авч, амжилтанд хүрч байна.

Үйл ажиллагаанд суурилсан сургалтын үндсэн шаардлагуудад шийдвэрлэхүйц тулгамдсан асуудал,  хоорондоо ялгаатай 4-8 хүнээс бүрдсэн бүлэг, шаардагдах харилцан хамаарлын үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, суралцах үүрэг болон үйл ажиллагаанд сууриласан сургалтын дасгалжуулалт зэрэг багтана.

  1. Асуудал / төсөл, сорилт, боломж, асуудлууд болон үүрэг даалгавар

Үйл ажиллагаанд чиглэсэн сургалт нь байгууллага, баг болон ажилтнуудад чухал ач холбогдол өгөхуйц асуудал, төсөл, сорилт болон үүрэг даалгаварт төвлөрдөг. Энэ нь багийг нэгтгэх болон хувь хүн, баг, байгууллагын ур чадварыг хөгжүүлж тэдэнд мэдлэг олгодог. Баг нь байгууллагаас гарсан тухайлсан нэг асуудал эсвэл бие даасан гишүүдээс танилцуулсан олон талт асуудлууд дээр төвлөрдө.

2. Үйл ажиллагаанд суурилсан сургалтын баг болон бүлэг

Үйл ажиллагаанд суурилсан сургалтын гол цөм хэсэг нь бүлэг болон баг юм. Эдгээр нь байгууллагын өөр өөр салбар хэлтэс, үзэл баримтлал, туршлагатай 4-8 хүнээс бүрдсэн бүлэг байна. Тиймээс олон янзын шинэлэг үзэл санаануудыг дэвшүүлж чаддаг. Бүлэг нь сайн дурын болон томилогдсон бүлэг гэж ангилагддаг бөгөөд өөр өөр чиглэл хариуцсан хэлтэсүүд ба янз бүрийн мэргэжлийн бие даасан гишүүд багтдаг.

3. Үйл явц / Үр дүнтэй асуултууд болон үр ашигтай, анхааралтай байдал/

Үйл ажиллагаанд суурилсан сургалтын үйл явц нь үзэл баримтлал ба үзэл бодол нэгтгэхэд үр дүнтэй асуултууд болон үр ашигтай, анхааралтай сонсох чадвар дээр үндэслэгддэг. Энэ нь зөв асуулт нь зөв хариултаас илүү үр дүнтэй юм. Мөн Үйл ажиллагаанд суурилсан сургалт нь нэг зүйлийг мэдэхгүй байх нь нөгөө зүйлийг мэдэж байгаатай адил гэж үздэг. Үйл ажиллагаанд суурилсан сургалт нь асуудалд чиглэсэн үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл эхлээд асуулт тавьдаг ба үүгээрээ асуудлынхаа мөн чанарыг таньдаг, боломжит асуудал шийлвэрлэх арга замуудыг тодорхойлдог, эцсийн дүнд асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Асуултуудыг багууд, бүлгүүд боловсруулдаг ба багийн гишүүдийн хоорондын харилцан үзэл бодлоо солилцох, өмнө нь хэрэгжиж байсан жишээ туршлагууд, шийнийг санаачлах болон үр дүнгээс суралцдаг.

4. Асуудалд хариу үйлдэл үзүүлэх

Үйл ажиллагаанд суурилсан сургалт бүлгээс асуудал руу чиглэсэн үйл ажиллагаа шаарддаг. Үйл ажиллагаанд суурилсан бүлгийн гишүүд нь өөрсдөө бие даан шийдвэр гаргах болон үйл ажиллагаа явуулах эрх мэдэлтэй байхыг шаарддаг. Хэрвээ эрч хүч, шинэ санаачлага, үүрэг амлалтаа хэрхэн биелүүлэх талаарх зөвлөгөөг зөвхөн бүлэг гаргадаг. Асуудлыг шийдвэрлэх хариу үйлдэл хэрэгжихээс өмнө ямарч зөв утга ба бодит байдлаар суралцах зүйл байж болохгүй. Үүнээс хэзээ ч ямар нэг санаа , хэрэгжиж эхлэхээс өмнө түүнийг үр дүнтэй гэж тайлбарлах боломжгүй гэсэн үг. Үйл ажиллагаанаас суралцах нь илүү үр дүнтэй. Учир нь асуудлыг цар хүрээ, онцлог болон түүний талаарх ойлголтуудыг суралцагчдад хүргэдэг. Үйл ажиллагаанд суурилсан сургалтын эхний алхам нь асуудлаа болон гол зорилгоо тодорхойлохоос эхэлдэг ба хариу үйлдэл болон стратегийг болосруулан хэрэгжүүлдэг.

5.  Үүрэг амлалтаас суралцах

Байгууллагын ямар нэг асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх нь үр ашгийг авч ирдэг. Маш удаан хугацааны дараа олон төрлийн ашиг тусыг бүлгээс болон гишүүн тус бүрээс олж авдаг ба хэрхэн гишүүдийн үйл ажиллагаа нь байгууллагад хэрэгжиж байгаагаар нь тодорхойлогдоно. Үйл ажиллагаанд суурилсан сургалт нь байгууллагад стратегийн ашиг тусыг нэмэгдүүлдэг ба аливаа асуудлыг танин мэдэж түүнийг шийдвэрлэх маш хурдтай тактикыг боловсруулах боломж олгодог. Түүнчлэн Үйл ажиллагаанд суурилсан сургалтын үйл явц нь бүлгийг болон хувь хүмүүсийг сургах, хөгжүүлэх зорилготой. Хамгийн сонирхолтой нь бүлгийн гишүүд болон бүлэг нь маш хурдан, илүү сайн шийдвэрүүдийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чаддаг байна.

6.  Үйл ажиллагаанд суурилсан сургалтыг дасгалжуулах нь

Бүлэг нь чухал ач холбогдолтой үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд, өөрөөр хэлбэл тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж байгаа тохиолдолд түүнийг аль болох эерэгээр шийдвэрлэж чадахуйц “дасгалжуулагч”-н зөвлөгөө маш чухал. Үйл ажиллагаанд суурилсан сургалтын дасгалжуулагч нь бүлгийн гишүүдэд хэрхэн асуудлаас суралцах, шийдвэрлэх, гишүүд өөр хоорондоо хариу үйлдэл хийх, өөрсдийн ажлаа төлөвлөх ба түүнийгээ хэрхэн гүйцэтгэхийг зөвлөдөг. Дасгалжуулагч нь бүлэг юун дээр анхааралаа хандуулах шаардлагатай байгаад тусалдаг. Жишээ нь: Бүлэг хэрхэн зорилгодоо хүрэх болон хүндрэлүүдийг олж харах, ямар үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр туслалцаа үзүүлдэг. Дасгалжуулагчийн үүрэг нь багийн болон бүлгийн гишүүдэд ирэх боломжтой. Магадгүй өмнө нь уг бүлэгт тодорхой хугацаанд харъяалагдаж байсан хүн дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэж болно.



Үйл ажиллагаанд суурилсан сургалт
HR Pro - Хүний нөөцийн чиг үүргүүдээр мэргэшүүлэх сургалт - 70001075 | 80001075 | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 05 / 19
Сургуульд заадаггүй дараах чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай.
Facilitation гэдэг ажлыг хялбарчлах, мөн нь (ажиллагаа, үйл явц зэргийг) түргэсгэх гэсэн утгатай, аливаа нэг төвийг сахисан байр суурьнаас хэсэг бүлэг хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа буюу процесст оролцон тухайн үйл ажиллагааны зорилгыг амжилттай биелүүлэх ажиллагааг түргэсгэн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлдлийг хэлнэ.
- 2022 / 05 / 11
Танай байгууллагад сургалт хөгжлийн санаачилга бүрэн гүйцэд хэрэгжиж чадахгүй байна уу? Энэ тохиолдол зөвхөн сургалтын загвар бус гүйцэтгэл дээр төвлөрөх хэрэгтэй.
- 2022 / 04 / 12
-2021 / 03 / 20
Судалгаанд хамрагдсан ажилтнуудын 67% нь боловсролын түвшин тэдний карьерт эерэгээр нөлөөлсөн гэдэгт бүрэн итгэлтэй байхад 48% нь одоогийн хийж байгаа ажилд нь боловсролын зэрэг огт нөлөөлөөгүй гэж мэдэгджээ.
-2020 / 02 / 22
Бүтээлчээр сэтгэн шинэ сэдлүүд үүсгэсний үр дүнд дэлхий дээрхи бүх дэвшилттэй эд зүйлс, технологи, тээвэр холбоо гээд л тоо томшгүй олон зүйл бий болсон. Шинэ нээлт хийх шинийг санаачлах нь бүтээлч сэтгэлгээний үр дүн билээ. Тийм ч учраас энэ ертөнц бүх хүнийг бүтээлч сэтгэлгээтэй байхыг шаардах боллоо.
-2020 / 02 / 06
Хүн төрөлхтний бараг 80 хувь нь тогтмол ямар нэгэн зорилго тавьдаг ч төдийлөн хүрч чаддаггүй. “Би одоохондоо бэлэн биш байна. Дараа долоо хоног, дараа сараас эхлэе” хэмээн хойшлуулсаар л байдаг. Заримдаа бидэнд зорилгодоо хүрэх анхны алхмыг хийхэд хүртэл зориг дутдаг. Товчхондоо бид залхууралдаа дийлдэж, шалтаг тоочсоор байдаг юм. Ингээд та бүхэнд залхууралтай тэмцэх Японы шилдэг аргыг хүргэе.
HR Фото