Гишүүнчлэл
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.49%
Үнэнч байдал
19.77%
Өрсөлдөх чадвар
20.08%
Бусадтай нийцэх байдал
23.74%
Гадагшаа чанар
0.58%
Ёс суртахуун
20.56%
Өөдрөг үзэл
5.78%
Гишүүдийн булан
- 2021 / 06 / 26
ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДЛАА ГАДНЫ БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ
Жижиг бизнесүүдэд тохирсон улам бүр түгээмэл болж буй нэг хувилбар нь хүний нөөцийн үүрэг хариуцлагыг Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх явдал байдаг. Эдгээр компани нь нэг их нэмэгдэл зардалгүйгээр янз бүрийн туслах үйл ажиллагаа явуулдаг хүний нөөцөөр мэргэжсэн байгууллага байдаг. Тэдгээр байгууллага нь засгийн газрын дүрэм журмын хэрэгжилт, ажил олгогчийн хариуцлагын менежмент, цалин хөлсний сан, ажил эрхлэлтийн удирдлага, ажилд бүртгэх, сургалт, хөгжил зэрэг хүний нөөцийн чиглэлийн төрөл бүрийн үйлчилгээг үзүүлдэг.

Эдгээр үйлчилгээг үзүүлэхийн тулд, Мэргэжлийн байгууллага тухайн бизнес болон түүний ажилтнуудтай хамтын хөдөлмөрийн харилцаанд орох ёстой. Энэхүү гэрээт харилцааны дагуу Мэргэжлийн байгууллага ажил олгогчийн олон үүрэг хариуцлага, эрсдэлийг өөртөө хүлээн авах, хуваалцах боломжтой болдог. Мэргэжлийн ажил олгогч байгууллага ажил эрхлэлтийн удирдлагын үүргийг хариуцаж, бизнесийн эзэнд ашгаа нэмэгдүүлэх үр бүтээлтэй арга зам дээр төвлөрөх цаг зав өгдөг.

Мэргэжлийн  байгууллагын үйлчилгээ

Мэргэжлийн байгууллагын үйлчилгээ нь хүний нөөцийн төрөл бүрийн үүргийг хамардаг:
    • Тэтгэлэг тусламжийн менежмент - Мэргэжлийн ажил олгогч байгууллагууд гол ажилтнуудыг татаж, барьж байх урамшуулал болох тэтгэлэг тусламжийн тогтвортой төлөвлөгөөг өрсөлдөхүйц түвшинд бэлтгэхийн тулд масштабтай эдийн засгийг хэрэглэдэг. Энэ нь жижиг бизнест эрүүл мэнд, шүд, хараа, хөдөлмөрийн чадвараа алдах, амь насны даатгал, боловсролын нөхөн төлбөр, ажилтанд туслах төлөвлөгөө зэрэг төлж чадахааргүй байсан тэтгэлэг тусламж санал болгох боломж өгдөг.
    • Засгийн газрын дүрэм журмыг дагаж мөрдөх - Мэргэжлийн ажил олгогч байгууллага нь засгийн газрын байнга өөрчлөгддөг ажил эрхлэлттэй холбоотой дүрэм журмын өөрчлөлтийн талаар мэдэж байхад таны бизнест тусална.
    • Ажил олгогчийн хариуцлагын менежмент - Мэргэжлийн ажил олгогч байгууллага нь таны ажил олгогчийн үүргийг үр дүнтэй хариуцаж ажилласнаар таны үнэт бизнест учрах эрсдэл, хариуцлагыг багасгадаг. Мэргэжлийн ажил олгогч байгууллага нь ажилчдын нөхөн олговор, нэхэмжлэлийн шийдвэр, аюулгүй байдлын хяналт, бодлого боловсруулалт, ажилгүйдлийн нэхэмжлэл, ажилтны гарын авлага, боловсон хүчний удирдамж, цуцлах тусламж зэрэг маш олон зүйлд тусалж чадна.
    • Цалин хөлсний сан ба ажил эрхлэлтийн удирдлага - Мэргэжлийн ажил олгогч байгууллага нь цалин хөлсний сан, цалингийн татвар, цалингийн суутгал, улирлын тайлан, ажил эрхлэлтийн шалгалт, хүний нөөцийн удирдлагын тайлангийн үүргийг хууль ёсоор хариуцаж чадна. Эдгээр үүрэг хариуцлагыг гүйцэтгүүлэхэд Мэргэжлийн  байгууллагыг ашигласнаар та бизнестээ илүү их цаг зарцуулах боломжтой болно.
    • Ажилд авах, сонгох - Мэргэжлийн ажил олгогч олон байгууллага ажлын байрны тодорхойлолт хийж, зар бичиж, тавьж, товч намтрыг хянан үзэж, ажилд орохыг хүсэгчдийг сорьж, тэдэнтэй ярилцлага хийж, шалгалт явуулж чадна.
    • Сургалт ба хөгжил - Мэргэжлийн сайн байгууллага танай сургалтын хэрэгцээг шинжилж, ажилтны гүйцэтгэл, бүтээмжийг дээшлүүлэхэд тохирох сургалтаар хангаж чадна.
Бизнестээ тохирох Мэргэжлийн байгууллага сонгох

Аливаа гадны байгууллагыг хөлслөх гэрээтэй адил, таны бизнесийн хэрэгцээнд нийцэх байгууллага олохын тулд хэд хэдэн Мэргэжлийн байгууллагыг харгалзан үзэх хэрэгтэй. Таны анхаарах хүчин зүйлүүдэд дараах зүйлс орно:
    • Хэр үнэтэй байх вэ? Мэргэжлийн байгууллага ямар үйлчилгээ санал болгодог, эдгээр үйлчилгээ нь үндсэн үнэд багтдаг эсвэл нэмэлт зардал гэж тооцогддогийн аль нь болохыг тогтоо.
    • Тухайн Мэргэжлийн байгууллага санхүүгийн хувьд хүчтэй юү? Тоймлон үзэж байгаа компаниудынхаа чадвар, чадавхийг шалга. Тэдний санхүү нь зохих ёсоороо байна уу? Банкаа сонгохтой адилаар Мэргэжлийн байгууллагаа сонго. Та хамт ажиллахад найдвартай санагдах тогтвортой, сайн ажиллагаатай компани хайх хэрэгтэй.
    • Итгэлтэй байдлыг тогтоо. Мэргэжлийн байгууллага энэ бизнесийг маш удаан эрхэлсэн үү? Тэд нэр хүндтэй юү? Тэднийг энэ салбарт яаж үнэлдэг вэ?
    • Худалдан авагчдад зориулсан үйлчилгээний талаар асуултууд тавь. Тэдний үйлчилгээ хэрхэн хэрэгждэг вэ? Танд асуух зүйл байвал хэн танд туслах вэ? Хэрэв тэдэнд худалдан авагчдад зориулсан үйлчилгээний судалгааны үр дүн байвал түүнийг нь авч үз.
    • Тэд технологийн ямар чадваруудтай вэ? Өнөөдөр технологи Америкт бизнес хийхэд хамгийн чухал зүйлүүдийн нэг болсон. Тэд хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг уу? Танд таатай цагтаа тэдэнтэй харилцах боломж өгдөг интернетийн чадвар тэдэнд бий юү?
    • Одоогийн болон урьд өмнөх үйлчлүүлэгчдээс нь тухайн байгууллагын талаар асуу. Мэргэжлийн ажил олгогч байгууллага бүрийн сайн болон сул талыг мэдэж ав.

American Express Company. All Rights Reserved.
Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны сургалт - 90001075 | 80001075 | 70001075
ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДЛАА ГАДНЫ БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ
Нотолгоо оношлогоонд суурилсан зөвлөх үйлчилгээ | 90001075 | 80001075 | 70001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 09 / 11
Монголын Хүний Нөөцийн Институтийн гишүүд дэмжигчдийн "Нэмэлт мэдээлэл"-н картыг дараахь зааврын дагуу идэвхжүүлж ашиглана.
“Манлайлал болон Удирдлагын институт”-ын мэдээллээр Их Британийн менежерүүдийн 72% нь ажилтнууд өөрсдийн алдаагаа нуухын тулд худал хэлж, мөн тооны хүмүүс хамтран ажиллагсдаа ажлаа аргацаасан байдлаар хийж, шаардлага хангахгүй гүйцэтгэж байна гэж мэдүүлдэг аж.
- 2021 / 04 / 14
Та хэр сайн "Хүний нөөцийн мэргэжилтэн" бэ? Аль ч салбарт тухайн мэргэжил, мэдлэгийг сайтар эзэмшсэн байхаас гадна тухайн салбарт ажиллах туршлага, зан төлвийн төлөвшлийг чухалчилж үздэг. Энэ удаад #HR101 "Хүний нөөцийн практик дэмжлэг"-н төслийн хүрээнд өөрийн түвшинг тодорхойлох ямар сорилыг танилцуулж байна. Танд амжилт хүсье.
- 2021 / 01 / 20
-2021 / 01 / 14
Манай ажилтнууд үнэхээр “Work Smart” буюу ухаалаг ажиллахын мөн чанарыг зөв ойлгож байна уу, хэрэгжилтэнд сэтгэлээсээ хандаж өөрчлөлт гаргаж чадаж байна уу гэдгийг дахин нэг нягтлах хэрэгтэй. Мөн ажилдаа үнэ цэнтэй хандаж байна уу, үнэ цэнийг өөрөө бий болгож байна уу, хамтын ажиллагааны үнэ цэнийг эрхэмлэсэн байгууллагын соёлыг бүрдүүлж чадаж байна уу, ажил амьдралаа хэрхэн зөв зохицуулж байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй.
-2021 / 01 / 12
Жендэрийн эрх тэгш байдалд ахиц гаргахад эрэгтэйчүүдийн оролцоо чухал. Гэвч хожил зөвхөн нэг талд үйлчилдэг гэх буруу ойлголтоос болж эрэгтэйчүүд эл асуудлаас хойш суух нь элбэг. Жендэрийн эрх тэгш байдал гэхээр юун түрүүнд эмэгтэйчүүдтэй олзоо хуваах нь, аливаа эх үүсвэрээ золих хэрэг гарах нь гэсэн бодол төрдөг нь нууц биш.
-2021 / 01 / 10
Энэхүү жагсаалтанд орсон мэргэжлүүд салбартаа олон эмэгтэй ажилтнуудтай, цалин хангамж өндөртэйгээс гадна өсөж дэвших боломж өндөртэй юм” гэжээ. Тус судалгааны байгууллагын үзэж байгаар “Эмэгтэйчүүдэд хамгийн ээлтэй ажлын байр”-дад дараахь ажил, албан тушаалууд оржээ.
HR Фото