HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM - Бүтээмж
- 2021 / 07 / 08
БҮТЭЭЛЧ ХҮМҮҮСИЙН КАФЕД СУУЖ АЖЛАА ХИЙДЭГ 20 ШАЛТГААН
Кафед ажилаа хийх нь анхаарал сарниулж, төвлөрөхөд хэцүү гэж олон хүн боддог. Үнэхээр. Анхаарал сарниулдаг гэж үү? Харин эсрэгээрээ шүү Найз минь ...  Ингээд танд кафед ажиллахын эерэг талуудыг өөрийн тодорхойлсоноор тоймлон хүргэж байна. Ажлаа кафед хийх 20 шалтгаан


1.    Ажил дээрээ байгаа мэт санагдахгүй.
2.    Өглөөний амтлаг сайхан цай.
3.    Та ажил дээрээ байдаг шигээ бухимдан суухгүй.
4.    Кофены эерэг үйлчилгээг мэдрэх болно.
5.    Та гэртээ ажлын өрөөгүй бол,  ажлаа хийж байхад тань эхнэр /нөхөр/ тань эсвэл өрөөний хамтрагч тань санамсаргүй ч гэсэн саад болох, анхаарлыг тань сарниулах, элдэв зүйлийн талаар ярилцах зэргээр бүтээмжийг тань бууруулдаг. Харин кафед хэн ч танд саад болохгүй.
6.    Таны анхаарал төвлөрнө. Бүтээлч байдал нэмэгдэнэ.
7.    Зөөлөн шинэ талх танд таатай сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй.
8.    Энэ бүх өөрчлөлтүүд таатай орчин ажил, амьдралын тань хэтийн төлөвт тань эерэгээр нөлөөлөх болно. (харилцан сонсох, радио сонсох, намуухан хөгжим, ханын зурагнууд гэх мэт ).
9.    Таны өмнө элдэв хаягдал хөглөрөхгүй (хог үртэсгүй цэвэрхэн ширээ, тусгаарлагч бүхээг гэх мэт).
10.    Та ажлын байран дээрээ бусдад саад болохгүйн тулд нам дуугаар ярих хэрэгтэй байдаг бол энд бүх зүйл өөр
11.    Кафейны ажилтан танд хэрэгтэй бүхнээр үйлчилнэ.
12.    Та ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэн илүү бүтээлч байж чадна.
13.    Гурван каппучиногийн дараа гэхэд л та олон нийтийн нэг хэсэг болсноо мэдрэх болно. 
14.    Хуучинсаг арга барилаас – “Эрч хүчтэй” шинэ арга барилд шилжинэ.
15.    Бодит байдлын нөлөөлөл ч танд мэдрэгдэнэ. Хажуу ширээний хэн нэгэн тантай өөрийн санал бодлыг хуваалцахыг хүснэ. Харин энэ нь танд шинэ ертөнцийг нээж буй хэрэг гэдгийг бүү мартаарай.
16.     Ямар нэгэн нөхцөл байдалд баригдалгүй хэн нэгэнтэй санал бодлоо солилцох, бусдыг сонсох хамгийн таатай орчин. 
17.    Хэрвээ та ажлаа гэртээ хийж байгаа бол, эхнэр/нөхөр тань тавилгын байрлалыг солих эсвэл угаалгын өрөө цэвэрлэх зэргээ танаас асуун, хамтрахыг гуйж ажлын тань бүтээмжийг бууруулна.
18.    Өөр орчин нөхцөл танд уран бүтээлийн урам өгөх болно.
19.    Та кафейд дахин дахин зочилсноор бусад байнгын үйлчлүүлэгчидтэй харилцаа тогтоон, өөрийгөө хөгжүүлэх төдийгүй амьдралын  урам зоригийг мэдрэн бусадтай санал хүсэлтээ хуваалцан, амттангаар дайлан цагийг үр бүтээлтэй сэтгэл хангалуун өнгөрөөх болно. .
20.    Хэрвээ ямар нэгэн зүйл таалагдахгүй бол, энэ бүхнийг зохицуулах нь зөв юм шүү.

Эх сурвалж: HUMAN CAPITAL сэтгүүл
БҮТЭЭЛЧ ХҮМҮҮСИЙН КАФЕД СУУЖ АЖЛАА ХИЙДЭГ 20 ШАЛТГААН
Хүний нөөцийн менежментийн үндсэн сургалт
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 24
Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
- 2024 / 02 / 14
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой.
- 2024 / 02 / 04
-2023 / 10 / 05
Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.
-2023 / 09 / 23
“Хүн-хүн” харилцааг хамардаг мэргэжлийн төрлүүдийг эзэмшихийн тулд менежерт юуны түрүүнд нийгэм доторхи харилцаанд суралцах нь чухал.
-2023 / 09 / 02
Цаг хугацааг эргээд сайн тунгааж харах юм бол бид амьдралынхаа ихэнх хэсэг нь хэрэггүй ба ач холбогдолгүй зүйлс үрсэн байдаг. Мөн багагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зарцуулагдаагүй байдаг.
HR Фото