HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
HRM - Компанийн засаглал
- 2021 / 07 / 20
КОМПАНИИН ЗАСАГЛАЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?
Компанийг удирдлага менежментээр хангаж, хяналт хэрэгжүүлэхэд мөрдлөгө болгох цогц vйл ажиллагаа гэж товчоор хэлэх аж. Өөрөөр хэлбэл, компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага болон хөрөнгө оруулах замаар ашиг олох зорилготой хувьцаа эзэмшигч, байгууллага, хувь хvмүүсийн хоорондын харилцаа юм. 

Компанийн засаглал нь компани зорилгодоо хүрэх хариуцлагыг ТУЗ-д хүлээлгэж, компани өөрөө хууль журамд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг баталгаажуулна.

Компанийн засаглалын тогтолцоо нь өрсөлдөөнт зах зээлийн эдийн засгийн цөм болсон компаниуд үйл ажиллагаа явуулах үндэс суурийг тавьж өгдөг байгууллага, хууль, журам, гэрээ, хэм хэмжээ зэргийн цогц бvрдлээс хамаардаг. Эдгээр нь компанийн дотоод журам мөрдөгдөж, удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх явдлыг баталгаажуулдаг.

Компанийн засаглалын зарчим Компанийн засаглал нь хувьцаа эзэмшигчид хувьцаагаар гэрчлэгдсэн эрхээ хэрэгжүүлэх бодитой боломж олгохуйц байна. Компанийн засаглал нь нэр төрлийн, ижил тооны хувьцаа эзэмшигчид адил тэгш байх зарчмыг хангасан байна. 

Компанийн засаглал нь ТУЗ-д дараахь боломжийг олгосон байна. Үүнд:
- Компанийн үйл ажиллагааг стратеги удирдлагаар хангах
- Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг хянах
- Хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө тайлагнах Компанийн засаглал нь гүйцэтгэх удирдлагын зүгээс үйл ажиллагаагаа компанийн ашиг сонрхолд нийцүvлэн зөв зохистой, шударга явуулах
боломжоор хангасан байна.

 Гүйцэтгэх удирдлага нь компанийн ТУЗ болон хувьцаа эзэмшичдэд ажлаа тайлагнана. Компанийн засаглал нь хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад шаардагдах мэдээллvvдийг цаг тухайд нь үнэ зөв, бүрэн хүргэх боломжийг бүрдүүлсэн байна. 

Компанийн санхүүгийн байдал

Эдийн засгийн үзүүлэлтvүд Өмчлөлийн болон удирдлагын бутэц Компанийн засаглал нь зээлдүүлэгчид, компанийн ажиллагсад зэрэг оролцогч талуудын хууль тогтоомжид заасан эрхийн компанийн хөрөнгө, хувьцаа болон бусад үнэт цаасны үнэ цэнийг өсгөх, шинэ ажлын байр нэмэг-дүvлэх зорилгын үүднээс авч үзсэн байх ёстой. 

Компанийн засаглалын хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхол, хууль ёсны эрхийг хамгаалахын тулд компанийн үйл ажиллагаанд хяналт тавих системийг бүрдvүлэх ёстой. Жич: Компанийн сайн засаг-лалын нэгдсэн загвар байдаггүй гэдгийг анхаарах хэрэгтэй.


Нотолгоонд суурилсан зөвлөх үйлчилгээ - 70001075 | 80001075 | 90001075
КОМПАНИИН ЗАСАГЛАЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 03 / 06
Амжилттай яваа хүмүүс, дундаж түвшнийхэн хоёрын хооронд ямар ямар сэтгэлгээний зөрүү байдаг талаар өнөөдөр танилцуулъя. Энэ л сэтгэлгээ сонирхогч (amateur), мэргэжилтэн (professional) хоёрын ялгаа болдог гэхэд буруудахгүй юм.
Хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, тэдгээртэй адил тэгш харьцах зарчим, мэдээллийн ил тод байдал, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг хариуцлагын тогтолцоо болон компанийн удирдлагын зүй зохистой бүтэц суурийг бүрдүүлэх гэсэн гол зарчимд компанийн засаглал тулгуурладаг.
- 2021 / 06 / 25
Д.Батжаргал (Доктор, профессор СЭЗДС-н захирал, Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн ТУЗ-ийн дарга) Монгол оронд менежментийн орчин үеийн сэтгэлгээ төлөвших үйл явцад ерөнхийлсөн дүн шинжилгээ хийж, байгууллагын менежментийн чадамжийг тодорхойлогч зангилаа асуудалд та бүгдийн анхаарлыг хандуулахыг хүсэж байна.
- 2013 / 04 / 27
HR Фото