HR plus карт
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.52%
Үнэнч байдал
19.46%
Өрсөлдөх чадвар
20.44%
Бусадтай нийцэх байдал
24.16%
Гадагшаа чанар
0.61%
Ёс суртахуун
20.13%
Өөдрөг үзэл
5.67%
HR Plus | Нэгтгэл
- 2021 / 07 / 31
Багаар ажиллахын ач холбогдол
Багаар ажиллах нь ярвигтай нөхцөл байдлыг шийдвэрлэхэд шаардлагатай уян хатан байдлыг бий болгохоос гадна мотивац, суралцах үйл, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх бөгөөд эдгээр нь эргээд гүйцэтгэлийг сайжруулдаг байна. Багийн ажлын гүйцэтгэл нь бие даан ажиллаж буй хувь хүмүүсийнхээ хэзээд хол илүү байдаг ажээ. Дэлхийн улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй улсын болоод хувийн байгууллагууд гол төлөв эдийн засгийн учир шалтгаанаар бүхий л түвшинд ажиллаж буй хүн хүчнийхээ тоог цөөлж байгаагаас үлдсэн хүмүүс нь ажил хөдөлмөрөө илүү шуурхай хийж гүйцэтгэх шаардлагатай болдог ажээ.

Түүнчлэн үүний улмаас үлдсэн хүмүүст хоорондоо нягт хамтран ажиллаж, асуудлыг илүү уян хатан шийдвэрлэх шаардлага тулгардаг байна. Ийм нөхцөлд багийн үйл ажиллагаа явуулах нь дараах олон талын ач холбогдолтой ажээ.

Зарим нэг тун ярвигтай чухал асуудлыг зөвхөн багийн хүчин чармайлтаар шийдэхээс өөр аргагүй болсон.

  • Асуудлыг хамтын хүч чармайлтаар шийддэг тул багаар ажиллаж гаргасан шийдэл хувь хүний гаргах шийдлээс илүү шуурхай байдаг.
  • Сайн санлайлал болоод багаар ажиллах арга нь хувь хүний мотивацийг дээшлүүлдэг.
  • Багаар гаргасан шийдвэр нь ихэнхдээ ганц нэг хувь хүний гаргасан шийдвэрээс илүү сайн байдаг.
  • Багаараа гаргасан санал нь хэн нэгэн хувь хүний гаргасан саналаас илүү их жин татдаг.
  • Багаар ажиллах нь багийн гишүүдийн ур чадвар, туршлагыг бүгдийн өмнө “нээж” өгөх нөөцийг илүү үр ашигтай ашиглаж, шинэлэг шийдлийг бий болгоно.
Багаар ажиллах нь байгууллагын доторх харилцаа, мэдээлэл хуваалцах явдлыг эрчимжүүлж, хувь хүмүүс болоод нэгжүүдийн хоорондох хамтын ажиллагааг өгсгөдөг байна.Ажилчдын дунд өөриймсөг хандлага, аливааг эзэмшиж байгаагаа ухамсарлах сэтгэхүй, мөн хариуцлага өсөн нэмэгдэж байдаг нь 2-р бүлэгт өгүүлсэн хүмүүсийн мотивацийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өндөр гүйцэтгэл бүхий багийн хувьд:

  • Зорилго нь нийтлэг, эрч хүч нь төвлөрсөн, зорилт гь тодорхой, үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байдаг тул бүтээмж нэмэгдэнэ.
  • Аливаад шуурхай хандана.
  • Илүү уян хатан болж, өөрчлөлтөд дасан зохицох чадвартай болно.
  • Асуудал шийдвэрлэх, шинэ санаа гаргах, бүтээлчээр сэтгэх үйл явц нь эрс сайжирна.
  • Багийн доторх болон гаднах харилцаа холбоо нь сайжирна.
Баг бүрдүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн нөхцөлд ил шидэт хам үйлдэл /синержи/ үр нөлөө бий болох хэдий ч төлөвлөлт, менежерийн цаг зав, сургалт зэрэгиасуудал нэлээд хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг байнга санах хэрэгтэй.Гэвч ямар ч өндөр гүйцэтгэл байхгүй “баг”-ийн илүүдэлд автсан байгууллага олон байдаг.Хүмүүс ихэнхдээ мэдээлэл наймаалцах, өөрсдийн ажлын талаар ярилцах, эсвэл бусад хүмүүс өөрийг нь сонсохгүй байгаа талаар гомдоллох гэж хурал цуглаанд оролцдог байна.Хэрвээ ингэдэг бол үүнийг баг гэж нэрлэх аргагүй юм.

Багаар ажиллахын ач холбогдол
Хүний нөөцийн менежментийн үндсэн сургалт - 70001075 | 80001075 | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 08 / 20
Ухамсартай, хариуцлагатай, үр бүтээлтэй удирдах ажилтан болох 8-н зуршлыг танилцуулж байна.
АНУ-н компаниудын талаас илүү хувь нь стресс менежментийн сургалт болон ажилчдыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг ба эдгээр нь ажилчдыг ажлын хүнд хэцүү нөхцөл байдлуудыг даван туулах чадварыг сайжруулах зорилготой байдаг.
- 2021 / 08 / 14
Борлуулалтын менежер нь компанийн борлуулалтын борлуулалтын төлөөлөгчдийн багийг ахлан ажиллана. Таны үүрэг бол компанийн худалдаа, хөрөнгө оруулалтын салбарыг зохион байгуулан ажиллах.
- 2021 / 08 / 12
-2021 / 08 / 12
Худалдаа хариуцсан захирал нь худалдааны шинэ боломж, сувгуудийг хайх замаар бизнесийн үйл ажиллагаанд итгэмжлэлийг хэрэгжүүлнэ.
-2021 / 07 / 30
Байгууллагын зорилгод хүрэх нь худалдаа хариуцсан захирлын үүрэг. Тэд мэргэжлийн түвшинд ажиллан их хэмжээний ашиг орлого олон компанийн орлогын хэмжээг нэмэгдүүлнэ.
-2021 / 07 / 28
Карьерийн төлөвлөгөөгөөр албан тушаалын өсөлт хийхэд чиглэсэн, ур чадвар туршлагыг дээшлүүлэх зорилго бүхий үйл явцыг төлөвлөнө.
HR Фото