HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
HRM - Манлайлал
- 2021 / 08 / 19
САЙН ЯРЬДАГ УДИРДАГЧ БАЙХЫН НУУЦ
САЙН ЯРЬДАГ УДИРДАГЧ БАЙХЫН НУУЦ
Нууц № 1: Том зүйлийн талаар ярих:
Аливаа мэдэгдэл эсвэл илтгэл нь ямар нэг том санааг агуулж байх хэрэгтэй. Тэр нь тухайн ярьж байгаа хүнээс гадна илүү өргөн хүрээг хамарсан байх учиртай гэсэн үг.
Ерөнхийлөгч Кеннеди орчин үеийн сансрын хөтөлбөрийн талаар танилцуулахдаа дараах хэдхэн үгээр буюу “Бид сар руу явахаар шийдээд байна. Бид энэ арван жил дотор багтан сар руу явж олон зүйлийг хийхийг хүсч байна. Гэхдээ энэ нь амархан учраас бус ... харин хэцүү учраас юм. Яагаад гэвэл бэрхшээл гэдэг бол бидний хүлээж авахад бэлэн, харин зайлсхийхэд бэлэн бус, бас ялж гарах дуртай зүйл юм” гэж хэлсэн байна.
Нууц № 2: Өөрийнхөөрөө байх:
Зарим удирдагчид лаазалчихсан мэт үгс хэлдэг. Хэн ч лаазалчихсан илтгэлд дургүй. Хүмүүс таныг үгээ өөрийнхөөрөө ярихыг сонсоод таныг лидер хүн гэж хардаг. Та өөрийнхөө хувьд үнэн бөгөөд жинхэнэ санагддаг зүйлийн тухай л ярих ёстой.
Аарнолд Зэтчер 9-р сарын 11-ний аймшигт явдлаас хэдэн сарын дараа ихэд хүндэтгэл хүлээсэн юм. Тэрээр тэр талаар дурсан ярихдаа “Анхны ярих гээд ноороглочихсон байсан зүйл маань ерөнхийдөө хүнд аятайхан санагдахын тулд байлаа. Тэгээд бид ‘Байзаарай, бид хүмүүсийн бодож байгаа зүйлсийн тухай ярих хэрэгтэй ш дээ. Тиймээс энэ орны тухай байх ёстой‘ гэж бодсон” гэсэн байна. Тийнхүү Зэтчер болон түүний багийнхан цаг үетэйгээ нийцсэн мэдэгдэл бэлтгэсэн байна. Түүний хэлснээр тэр нь түүний хийж байсан илтгэлүүдээс хамгийн шилдгийнх нь нэг болжээ.
Нууц № 3: Энгийн байх:
Зарим хүмүүс хэлэх үгээ хэтэрхий сүртэй болгох гэж их хичээдэг. Таны зорилго чинь тод байх ёстой, тэгээд таны үг энгийн бөгөөд шууд байх ёстой.
Өндөр технологи бүхий асар том EMC-ийн үндэслэн байгуулагч Рожер Марино Бостоны хойд эргийн дагуух жирийн ажилтнуудын амьдардаг хороолод өссөн бөгөөд Northeastern их сургуулийн хамтарсан ажиллагааны хөтөлбөрт хамрагдаж байжээ.  Тэрээр хэлэхдээ “Их сургуульд сурч байхад багш нарын ярьж байгаа зүйлсийн яг хэлэх гээд байгаа санаа нь ойлгогдохгүй болохоор их уур хүрдэг байдаг байж билээ” гэсэн байна. Энэ туршлагаасаа үүдэн Марино бизнесийн ажилдаа шууд мэдэгддэг байхыг шаарддаг ажээ. “Гүйцэтгэх төлөөлөгч хүн гэдэг бол хүмүүстэй харилцаж, тэднийг А-аас Б рүү, Б-ээс В-рүү хөтөлдөг хүн байх ёстой /үүнийг чаддаг байх/ гэсэн байна.
Нууц № 4: Шууд онилж бууддаг байх:
Хүмүүс удирдагчаасаа хамгийн их хүсдэг зүйл бол үнэнч шударга зан болоод зөв ёс суртахуунтай байдал юм.
Иймээс таны ярьж буй зүйл ямар ч үед үнэнийг л тогшдог байх ёстой. Сонсогчид удирдагч хүн тэдэнд ямар ч үед үнэнийг л хэлдэг байхыг хүсдэг. Үнэнч шударга байдлаараа та нэр хүнд олсон бол энэ нь таныг оргил руу хүргэж чадна.
Салли Кровчик 2001 онд дэгдсэн хамтарсан үйл ажиллагааны маргааны дараа Citigroup-ийн гүйцэтгэх төлөөлөгчөөр томилогдсон билээ. Тэрээр үнэнч шударгаараа нэртэй байсан тул энэ боломжыг хүртжээ. Тэр ч байтугай түүнийг Money сэтгүүл “Шууд онилон буудагч” хэмээн нэрлэж байсан байна.
Нууц № 5: Өөдрөг бодолтой байх:
Удирдагч хүний хувьд та сайн, муу цагуудтай тулгарах болно. Тиймээс та бодит нөхцөл байдлыг найдвартай холбон тэнцвэржүүлж чаддаг байх ёстой.
Удирдлагад байх том шинж чанар бол өөдрөг бодол байдаг. Удирдлагыг тэргүүлэгч хүн юу боломжтой байж болох талаар харж, энэ тухай ярьдаг байх ёстой.
2001 онд Билл Форд Ford Motor Company-ий ерөнхий төлөөлөгч болох тэр үед тус компани хэдэн тэрбум төгрөг алдаж байжээ. Олон нийтийн сэтгэгдэл доогуур, чанарын талаар Ford Motor зэмлэл хүртсээр байсан юм. Гэвч тэрээр тэрхүү гутранги этгээдүүдэд дийлдэхийг зөвшөөрөөгүй байна. “Бид одоо дахиад хөл дээрээ хатуу, цэх зогсох гэж байна. Би үйл ажиллагааны талаар зэмлэлүүдээс залхаж байна.” хэмээн хэвлэлийн бага хурал дээр тэр мэдэгджээ. 20 сарын дотор Форд компанийг бүхэлд нь эргүүлж чадсан бөгөөд эхний улиралд дангаараа 896 сая долларын орлого олсон байна.
Нууц № 6: Ирээдүй рүү хараагаа чиглүүлэх:
Хэцүү цаг үед бид удирдагч нартаа найдвар тавьж, тэдэн рүү хардаг. Найдвар гэдэг нь их хүчтэй зүйл.  Ирээдүй болоод ирээдүйд юуг хийх бололцоотой байна вэ гэдэг дээр хараагаа тавь.
Нью-Йорк хотын дарга Рюди Гвилайни 9-р сарын 11-ний дараа энэ жишээг үзүүлсэн хүн юм. Тэрээр “Бидэнд дэлхий дээрх өөр аль ч оронд байхгүй хамгийн сайн цагдаагийн алба, хамгийн сайн гал хамгаалах алба, хамгийн шилдэг цагдаа нар, хамгийн шилдэг аюулгүйн ажилтнууд байна” гэж хэлжээ. Бүх дэлхий тэр чигээрээ аймшиг, аюулд анхаарлаа хандуулсан байхад харин тэр ирээдүй рүү харж байсан юм.
Рюди “Нью-Йорк хотын хүмүүс дахин бүрэн бүтэн болох болно. Бид энэ нөхцөл байдлаас сэтгэл санаа, улс төр, эдийн засгийн хувьд улам хүчтэй болж, мөн нэг хотын хувьд бие биентэйгээ улам ойр дотно болон гарч ирнэ.” гэжээ.
Нууц № 7: Хиймэл бус байх:
Удирдагч хүнийхээ хувьд та бол бусдаас өөр. Таны нэр цол болон албан тушаал таныг бусдаас тусгаарлаж байдаг. Энэ нь таныг бусадтай холбогдохын тулд жинхэнэ байхыг шаарддаг.
Cape Air-ийн үндэслэгч болоод гүйцэтгэх төлөөлөгч Дан Волф бусадтай дулаан, даруу, жирийн харьцдаг хүн юм. Тэрээр дан ганц бизнемэнээс гадна нисэх хүчний гэрчилгээтэй, мөн механикчаар ажиллаж байсан хүн юм. Хотуудад ажилчидтай уулзалт хийхэд тэр нисэгчидтэй нисэгч хүнийхээ хувьд, механикч хүмүүстэй механикч хүнийхээ хувьд, бизнесмэн хүмүүстэй бизнемэн хүнийхээ хувьд харилцан холбогддог ажээ. “Хүмүүс байгууллагыг нь хэн удирдаж байгааг сонирхож байдаг. Тиймээс тэд үнэхээр таны сэтгэл санаа юу мэдэрч байгааг, ямар зан төрх, үйлдэл үзүүлдэг болохыг, мөн бодол санааг чинь мэдэхийг хүсдэг. Үүнийг та даруухнаар хуваалцаж чадах юм бол тэдэнд зүгээр нэг онгироо механикч бус харин жинхэнэ хүнийг харж байгаа мэт санагдана-ингэхээр та хүмүүстэй жинхэнээр холбогдож болно гэсэн үг” хэмээн тэр өгүүлжээ.
Нууц № 8: Ямар нэг зүйлийн төлөө тууштай зогсох:
Дэлхий дээр өнөөдөр хүмүүсийг хамгийн их урамшуулан зоригжуулдаг зүйл бол цалингийн чек биш, харин ямар нэг том зүйлийн хэсэг нь байх юм.
Ямар нэг зүйлийн төлөө тууштай зогсдог удирдагч хүн бусдын нүдийг булааж байдаг-тэд түүний дэргэд байж түүнийг хэрхэн амжилттайгаар нөлөөлж, үр дүнтэй ажиллаж чаддаг гэдгийг харахыг хүсдэг.
Жүди Жорж нэгэн компаний захирлын ажлаас халагдсаныхаа дараа гэрийн дизайнер тавилгын дэлгүүрүүдийн сүлжээ буюу Domain-ийг үндэслэсэн байна.1998 он гэхэд тэрээр өөрийн бизнесээ хөгжүүлэн 3-аас 250 ажилчидтай, 23 дэлгүүртэй, 50 сая долларын борлуулалттай болтол өргөжүүлжээ. Түүний амжилт ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд түүхэн домог болсон юм. Тэрээр өөрийн зам мөрийг маш сайн тодорхойлж чадсан хүн бөгөөд түүнийг бизнесийн хүмүүстэй уулзалт хийх үед хүмүүс түүнд яг рок од шиг ханддаг. Уулзалт бүр дээр хүмүүс түүнтэй үг солихын тулд дугаарлан зогсдог байна. Жүди хэлэхдээ “Миний зөвлөх хичээл бол: Та ямар нэг зүйлийн төлөө тууштай зогсдог байх ёстой. Харин үүнийг хийхийн тулд та өөрийнхөө ямар нэг чанарыг нээж харуулахад бэлэн байх ёстой.” гэжээ.
Орчуулсан Ч. Сувд
САЙН ЯРЬДАГ УДИРДАГЧ БАЙХЫН НУУЦ
Хүний нөөцийн үндсэн сургалт - 70001075 | 80001075 | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 24
Үр бүтээлтэй СЕО нарын амжилтын нууц нь дараах 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.
Английн яруу найрагч, жүжгийн зохиолч Бэн Жонсон хэлэхдээ “Зүгээр нэг ярих болон сайн ярих нь хоорондоо өөр. Тэнэг хүн яриад л байж болно, харин мэргэн хүн бол хэлж байдаг“ гэжээ.
- 2023 / 09 / 11
Энэхүү мэдээллээрэй бид Diamond collar буюу манлайлагч нь хүний эзэмшвэл зохих таван чанарыг та бүхэндээ танилцуулах болно.
- 2022 / 08 / 22
-2022 / 08 / 18
Зоримог бөгөөд шийдэмгий зан нь өөрөө өөрийгөө ба амьдралаа зориулсан ажил хэргээ мэргэшсэн мэдлэг, чадвараас эхтэй. Хүчирхэг, нөлөөлөгч шилдэг удирдагч болохын тулд дараах ур чадваруудыг төвлөрч анхаараад үзээрэй.
-2022 / 08 / 02
"Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш " гэж үгийг үндэс болгон удирдагч хүнд огт байж болохгүй, анхаарч засаж заларуулах ёстой 10 муу зуршилыг танилцуулж байна.
-2022 / 07 / 02
Сайн удирдагч хүмүүс ихэнхдээ сайн менежерийн чадварыг эзэмшсэн байдаг бол харин менежер болгон сайн удирдагч байж чаддаггүй байна.Тэгэхээр үнэхээр сайн удирдагчидыг менежерүүдээс ялгаж чадвал таны бизнес хөгжиж чадна.
HR Фото