Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.51%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.56%
HR Фото мэдээ
- 2022 / 03 / 25
МХНИ: ХАВАЙН БРИГАМ ЯНГИЙН ИХ СУРГУУЛЬ (BRIGHAM YOUNG UNIVERSITY HAWAII) - Г ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Америкийн Нэгдсэн Улсын Хавай муж бол аялал жуулчлалын нутаг билээ. Жил бүр 10 сая гаруй жуулчин дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг. Найман үндсэн арлаас бүрдсэн уг мужийн төв нь Оаху арал ба уг арлын хойд хэсэг нь далайн том давалгаагаар алдартай. Тэгвэл арлын хойд хэсгийн Лаэй хэмээх хотноо Хавайн арлын шилдэг их сургуулиудын нэг болох Бригам Янгийн их сургууль (БЯИС) байрладаг. 

АНУ-ын хамгийн үзэсгэлэнтэй кампустай сургуулиудын нэг. Мэдээж далайн эргийн хажууд сурна гэдэг бол сайхан. АНУ-ын хамгийн олон гадаад оюутнуудтай сургууль буюу дэлхийн 70 гаруй улсын оюутнууд энд суралцдаг.

Уг их сургуульд 2022 оны байдлаар 70 гаруй Монгол оюутнууд санхүү, маркетинг, нягтлан бодох бүртгэл, олон улсын худалдаа, хүний нөөц, Англи хэлний багш, төрийн бус байгууллагын удирдлага, аялал жуулчлалын менежмент, компьютерийн шинжлэх ухаан зэрэг олон чиглэлээр амжилттай суралцаж байна. 

БЯИС жил бүрийн 3-р сарын эхний 7 хоногт Asia-Pacific Career Conference (APCC) буюу Ази-Номхон далайн ажлын байрны чуулганыг зохион байгуулдаг. Энэхүү ажлын байрны чуулганд ажил олгогч нар дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцох ба тус сургуулийн төгсөгчдийг өөрийн байгууллагад элсүүлэхээр уралддаг.

Энэ жил ковидын улмаас зөвхөн дотоодын буюу АНУ-ын компаниудыг урьсан юм. Нийт 60 гаруй компаний оролцсноос Google, Twitter, Pepsi, Adobe, Domo, Meta, Salesforce, Facebook, Target, doTERRA, Chick-fil-a, FBI гээд олон томоохон байгууллагууд байв. Нийт 3 өдрийн үйл ажиллагааны үеэр ажил олгогчид өөрсдийн ажлын байрны үзэсгэлэнг гаргаж, оюутнуудын хүссэн асуултанд хариулан, товч намтрыг нь авч, ажлын ярилцлаганд ордог. 

Оюутнууд өөрсдийн хийдэг сонирхолтой клуб, болон сайн дурын ажлуудаа ажил олгогч нарт бяцхан үзэсгэлэн хэлбэрээр танилцуулна. Мөн тодорхой цагуудад  ажил олгогч нар оюутнуудын сонирхсон сэдвээр уулзаж, ярилцан, ажилд хэрхэн орох, компанийн танилцуулга, амжилтын түүх зэрэг олон сэдвээр сургалтууд өгч зөвлөдөг. Ажил олгогчид голдуу уг сургуулийн дэргэдэх Marriott-ийн зочид буудалд тухлан, Хавайн хамгийн том аялал жуулчлалын төв болох Полинезийн соёлын төвөөр зочлон, их сургуулийн кампустай танилцаж, Оаху арлаар аялан хэдэн өдрийг зугаатай өнгөрүүлдэг.

Уг сургуулийн оюутнууд Полинезийн соёлын төвд ихээр ажиллаж ажлын туршлага олдог бөгөөд 7 хоногийн 20 цагийн ажил хийдэг. Нийт ажилчдын 90% нь БЯИС-ийн оюутнууд байдаг. Уг соёлын төвд өдөр бүр 2,500 орчим жуулчин ирдэг. Төгсөгчдөө чанартай байлгаж, ажлын туршлага олгох уг сургуулийн бодлогын хүрээнд Полинезийн соёлын төвтэй хамтран ийнхүү ажиллаж, сурах орчинг бүрдүүлжээ.

2000 оны эхээр Монголын хамгийн анхны Майкрософтын ажилтнууд уг сургуулиас төгссөн байдаг. Одоо ч гэсэн Майкрософтод ажилладаг. Үүнээс хойш нийт 300 гаруй Монгол залуус уг сургуулийг төгсөн гарчээ. 

2023 оны 3-р сард дээр дурдагсан ажлын байрны үзэсгэлэн болох бөгөөд дотоодын болон олон улсын илүү олон компани, байгууллагуудыг сургуулиас хамруулахыг зорьж байгаа юм. 

Монголоос ч гэсэн олон компани, байгууллагууд оролцож, өөрсдийн ажиллах хүчийг эндээс сонгоно гэж найдаж байна. Өнгөрсөн удаагийн үйл ажиллагаануудад Монголын Вагнер Ази, Хаан банк, Хас банк, Говь, Оюунлаг сургууль гээд олон байгууллагууд оролцож байсан туршлагатай.

Цаашид Монголоос сурах оюутнуудын тоо их байж, Монгол улсын ирээдүйн чадварлаг боловсон хүчин их байх бизээ. Монголын олон компаниуд зөвхөн Хавай бус дэлхийн өнцөг булан бүрд байгаа Монгол залуустай очиж уулзан, эх орондоо урих аваас Монголын олон компани, байгууллагууд чадварлаг ажилтнуудаар тасрахгүй байх болов уу. 

Сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд илгээсэн Бригам Янгийн их сургууль (БЯИС) - н профессор С.Цэрэнням танд баярлалаа.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 03 / 11
Эерэг хандлагаар багийн үйл ажиллагааг сайжруулах нь | Харилцаа хандлагын багц сургалт зохион байгуулагдлаа.
Хүний нөөцийн удирдлагын мэргэшүүлэх (MHRI/Level-B) түвшний үндсэн сургалтын суралцагчид хөтөлбөрөө бүрэн дүүргэж сертификатаа гардан авлаа.
- 2023 / 12 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтийн гишүүн болон дэмжигч ТОП ААН-дийн төлөөлөл БНСУ-д жил бүр уламжлал олон зохион байгууллагддаг Global HR Forum (GHRF)-д амжилттай оролцлоо.
- 2023 / 11 / 30
-2023 / 05 / 05
Экологид ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, хэрэглээнд зохимжтой баглаа боодлын шийдэлийг иргэддээ санал болгодог Мултипак ХХК-н удирдлагын баг хамт олонд сургалт семинар зохион байгууллаа.
-2023 / 02 / 10
Үндэсний Статистикийн Хорооны алба нэгжийн удирдлагуудад "Баг, багийн ажиллагаа | Байгууллагын соёл, түүний төлөвшил агуулгаар сургалт зохион байгууллагдлаа.
-2023 / 05 / 13
МХНИ - н "Хөгжлийн Нууцаас Суралцъя" туршлага судлах тусгай хөтөлбөрт хөгжлийн аялал "Токиогийн Бизнес Боломж" - (東京ビジネスチャンス) инновацийн экспо арга хэмжээний хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
HR Фото