HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.21%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.68%
HRM - Бүтээмж
- 2022 / 04 / 10
НЯГТ ХАРИЛЦАА НЬ БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ БУУРУУЛДАГ

Байгууллага жил бүр спорт өдөрлөг, асуудал шийдвэрлэх, шинэ санаачлага гаргах арга хэмжээ зохион байгуулж, салбарын тэргүүлэгчдийн илтгэл сонсох гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулж болно.

Хэрвээ байнга арга хэмжээ зохиох нь хангалтгүй бол байгууллага өөрөө нягт харилцааг бий болгох хэрэгтэй. Энгийн нэг хөтөлбөр ашиглан ажил дээр хөл хөдөлгөөн бий болгох нь удаан үргэлжлэх боломжгүй. 


Тэр нь бидний үйл ажиллагааны нэг хэсэг болж, компани зоригтой, нээлттэй, итгэлцэл гэсэн үнэ цэнийг харуулдаг байх хэрэгтэй. Үүнийг соёл бүрдүүлэх хэрэгсэл гэж нэрлэдэг.


Ажилтнуудтай нягт харилцаа бий болгох нь байгууллагын ажлын байрны бүтээмжийг тогтмол байлгахад тун чухал. Байгууллагууд ажилчдадаа үзэл бодлоо хэлэх гарц нээж өгөхөөс авахуулаад тэднийг сэдэлжүүлэх ажилд оролцох гээд энэ бүхнийг нэгдмэл байдлаар авч үзэх хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.


Нягт харилцааны дайсан болох ажлын байрны цухалдлыг үгүй болгоё

Нягт харилцаа гэдэг нь хүсэн хүлээснээс илүү хол явах гүүр болж байдаг. Тэр утгаарааа нягт харилцаа нь багийн удирдагчдад бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг бий болгож байдаг. Менежментийн онолд дурдсанаар бизнесийн хувьд ажилтнуудтайгаа нягт харилцаатай байх хэрэгтэйг тусгадаг ба тэдний оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй арга замыг хайж байдаг.


Санхүүгийн бус хүчин зүйл болох ажилчдад сэдэл төрүүлэх нь нягт харилцаанд чухал нөлөөтэй. Харилцаа талаас нь авч үзвэл дэлхий даяар ажилчидтай хүндэтгэлтэй хандах нь хамгийн чухал хүчин зүйл юм. Үүний дараа ажил амьдралын тэнцвэртэй байдал, ажлын төрөл, хамтран ажиллагсдын чанар, удирдлагын чанар зэрэг хүчин зүйлүүд орсон байна.


Ажилчидтайгаа нягт харилцах нь ажлын бүрэн мэдрэмжийг харуулдаг бөгөөд тантай яаж харьцаж байгаа нь, ямар ажил хийдэг нь, хамтран ажилагсад, дарга нар болон ажлын орчин чинь танд ямар санагддаг вэ? зэрэг зүйл чухал үүрэгтэй.


Цалин хөлс, шагнал урамшуулал зэрэг санхүүгийн хүчин зүйлүүд нь ажилтанг тогтооход чухал үүрэгтэй ч бусад хүчин зүйлүүдийг бодож үзэх хэрэгтэй. Санхүүгийн эх сурвалж хязгаарлагдмал тохиолдолд байгууллага эдгээр санхүүгийн бус хүчин зүйлүүдийг ашиглан ажилчдын гүйцэтгэл, чин үнэнч байдлыг нэмэгдүүлэх болно.


Нягт харилцаа.  Компаниуд ажилтнуудаа сэдэлжүүлж, тэдэнтэй нягт харилцаатай байснаар бүтээмж өндөртэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Нягт харилцаа гэдэг нь байгууллагын хувьд сардаа нэг баг бүрдүүлэлтийн сургалт явуулдаг, мөн ажилтнуудаа сэдэлжүүллээ гээд түүнд найдах явдал биш юм. Энэ бол ажлын уйл явцыг бүхэлд нь харж, ажилчдыг сэдэлжүүлэх үйл ажиллагаа явуулахыг хэлж байгаа юм.


Зарим байгууллагын хувьд байгууллага ажилчдын нягт харилцааны тал дээр бүхэлд нь харах хандлага бизнесийн чухал хэсэг гэж үздэг. Энэ бол сайн ажил, эрсдэлтэй алхам хийх эрх чөлөө, давуу тал дээрээ төвлөрөх чадвар, карьер болон дасгалжуулалтын дэмжлэг, бүтээлч ажлын байр, хүмүүсийг хооронд нь холбож өгөх нягт харилцааны үйл ажиллагаа болон тэдний хувийн сонирхлыг дэмжих зэрэг үйлдлийн нэгдэл юм.


Маш олон байгууллага ажлын байрны нягт харилцааг дэмжиж, ажилчдаа сэдэлжүүлэх зорилготой, янз бүрийн үйл ажиллагаа явуулж, жил бүр нягт харилцааны судалгаа хийж, байгууллагад ажилтнуудын харилцаа ямар түвшинд байгааr тодруулахаас гадна, бизнесийн үйл ажиллагааны аль хэсгийг сайжруулах боломжтойг тодорхойлдог байна.


Хурдан хөгжиж буй байгууллагын хувьд, ажилтнуудаа барьж тогтоох нь нэн чухал. Ажилчдын нягт харилцаа нь ажилтны халаа сэлгээг тогтоох хамгийн сайн арга юм. Байгууллагууд ажлын байран дээрх сургалт, албан ёсны сургалт, баг бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, гайхалтай ажлын орчин бүрдүүлэх, төрсөн өдрөөр амруулах зэрэг янз бүрийн аргаар багуудтайгаа харилцдаг.


Мөн ажилтнуудад янз бүрийн зорилго тавьж хувийн зорилт, хүслийг нь хянаж, тэднийг амжилтанд хүргэхэд тусалдаг байна. Түүнчлэн ажилтан бүрийн ажлын хэв маягийг үнэлэхийн тулд зөөврийн дискний судалгаа хийдэг бөгөөд энэ багаж нь багийнханд хувийн зан ааш, багийн гишүүдийн тодорхой үүргийг гүйцэтгэх үед гарах харилцааг ойлгоход нэмэр болдог байна.


Ажилчидтайгаа дотно харилц Нэг арга хэмжээ бүх хүнд таарахгүйг бизнесийнхэн мэддэг учир янз бүрийн ажилчидтай өөр өөрөөр аргалж харьцан, сэдэлжүүлдэг. Тиймээс танай ажилчид аль төрөлд нь багтадгийг харуулах санаа өгье.


Маш сайн нягт харилцаатай: Хоорондоо нягт харилцаатай хувийн болон төрийн байгууллагын сонирхол нь нэгдсэн бүлэг ажилчид юм. Тэд байгууллагын амжилтанд хувь нэмэр оруулж, ажлаасаа маш их сэтгэл ханамж авдаг.


Нягт харилцаатай: Байгууллагын өндөр гүйцэтгэлтэй чухал бүлэг. Ажилдаа тодорхой хэмжээгээр сэтгэл хангалуун байдаг. Тиймээс байгууллагын зүгээс тэдэнд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэднийг ажилд нь үлдээхэд, мөн уруу татахад хялбар бөгөөд бүрэн нягт харилцаатай болоход тун ойрхон байдаг хүмүүс.


Шинэ ажилтнууд: Тэд байгууллагад шинээр орж ирсэн бөгөөд өөрсдийн аргаа олж, компанидаа яаж хувь нэмэр оруулахаа шийдэж байгаа. Тиймээс тэднийг энэ хязгаарлагдмал бүсээс нь гаргаж, нээгдэх бүрэн бололцоог нь нээж, бүтээмжийг нь ихэсгэх хэрэгтэй. Тэднийг жирх”-тэй зүйрлэж болох бөгөөд тэд маш их хөдөлмөрлөж байгаа ч дугуй эргүүлэхээс өөр зүйл хийдэггүй.


Тэд чухал бус ажил хийж, байгууллагад бага хувь нэмэр оруулдаг. Хэрэв байгууллага тэдний учрыг олохгүй бол бусад хөдөлмөрч ажилтнуудын дургуй хурч эхэлдэг талтай.


Сэтгэлтэй боловч "цэнэггуй" ажилчид: Юманд бодитой ханддаг боловч магадгүй ядарсан ажилчид энэ ангилалд ордог. Тэд өөрийн төлөвлөсөн амжилт, сэтгэл ханамжинд хүрч чаддаггүй. Тэд гүйцэтгэх удирдлага муу шийдвэр гаргасан эсвэл хамтран ажиллагсад ажлаа хийхгуй байна гэж ил тод хэлдэг. Тэд нэг бол ажлаасаа гарч эсвэл илүү бага ажил хийдэг болно.


Нягт харилцаагуй: Энэ бүлэг ажилчид байгууллагын эн тэргүүний зорилтоос хамгийн их холдсон, өөрсдийгөө байгууллагад тийм ч чухал биш гэж боддог, ажлаасаа хүссэн зүйлээ авч чаддаггүй хүмүүс. Тэд юманд үл итгэсэн байдалтай хандаж, сөрөг байдлыг өөгшүүлдэг. Тэдэнд зааж сургаж, тэдэнтэй нягт харилцах боломжгүй бол тэднийг явуулах нь бусдад ч тэдэнд ч ашигтай юм.


Дээрх тодорхойлолтуудаас харахад байгууллагууд зорилгоо хагас жилд нэг хянаж, захирлууд ажилтан бүр жаргалтай, нягт харилцаатай, сэдэлжсэн байгаа эсэх талаар ярилцаарай. Хэрэв ямар нэг асуудал шийдэх хэрэгтэй бол хамтдаа шийдлийг нь олоорой.



Ажилчдыг татан оролцуулах

Ажлын байрны дадлыг сайжруулахаас гадна байгууллагууд хүлээн авалтаас эхлээд, баг бүрдүүлэлтийн хөтөлбөр гээд ажилтнуудаа сэдэлжүүлэх, багийн ажиллагааг дэмжих үйл ажиллагаа явуулдаг.

Нээлттэй ярилцлага, хариу сэтгэгдлийг бий болгосон компанийн соёлтой байснаар сайн санааг хүндэлж, ажилчид чөлөөтэй шинэ зүйл санаачлах боломжтой болдог. Мөн хөгжилдөхийн хажуугаар сурч боловсрох боломж олгодог нь ажлын салшгүй нэг хэсэг болдог. Компани жил бүр спорт өдөрлөг, асуудал шийдвэрлэх, шинэ санаачилга гаргах арга хэмжээ зохион байгуулж, салбарын тэргүүлэгчдийн илтгэлийг сонсох гэх мэт олон сонирхолтой уйл ажиллагаа явуулж болно. Хэрвээ зөвхөн арга хэмжээ зохиох нь хангалтгүй бол байгууллага өөрөө нягт харилцааг бий болгох хэрэгтэй.


Энгийн нэг хөтөлбөр ашиглан ажил дээр хөл хөдөлгөөн бий болгох нь удаан үргэлжлэх боломжгүй. Тэр нь бидний уйл ажиллагааны нэг хэсэг болж, компани зоригтой, нээлттэй, итгэлцэл гэсэн үнэ цэнийг харуулдаг байх хэрэгтэй. Үүнийг соёл бүрдүүлэх хэрэгсэл гэж нэрлэдэг.


Зарим байгууллагын хувьд нягт харилцааны тувшин хамгийн энгийн зүйлээс эхэлдэг бөгөөд суудлын байрлал хуртэл үүнд нөлөөлдөг байна. Тиймээс цоглог, бужигнасан, идэвхтэй орчин бүрдүүлэх зорилгоор офиссынхоо зохион байгуулалттай хийх хэрэгтэй.


Багийн гишүүн бүрийг өөртөө итгэлтэй, хоорондоо таарамжтай байхад энэ зохион байгуулалт хэрэгтэй юм. Жишээлбэл: Сар бүрийн сүүлийн даваа гарагт ажилтан бүрт ямар нэг зүйл өгч болно. Сууний шэйк ч юм уу. Ингэснээр даваа гараг ирлээ гэсэн гунигт бодлоос ажилчид сална. Түүнчлэн уламжлалт баяруудаас гадна сар бүр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг комисстой болж болно. Энэ тохиолдолд багийн гишүүд оройн хоол идэж, тоглолт жүжиг үзэж, хамтдаа янз бүрийн тоглоом тоглох болно. Гэхдээ нягт харилцаа, сэдэлжүүлэлт зөвхөн багийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй.


Хамгийн гол нь багийнхан сонирхож, чин сэтгэлээсээ хийх ажлыг л тэдэнд даалгахыг хичээгээрэй. Хэрэв тэдэнд тохирохгүй ажил бол тэд чөлөөтэй татгалзах боломжийг олгох нь зөв. Аз жаргал дээр суурилсан удаан хугацааны өсөлт, тогтоон барилтыг бий болгох хэрэгтэй.


Үгээ хэл Ажилтнуудтай нягт харилцаатай байна гэдэг нь нэг арга хэмжээ зохион байгуулаад, ажилтнуудыг нэг тоглоомын дараа санаа авна гэж найдаж болохгүй. Байгууллагууд тэдний хэрэглэж буй янз бүрийн сэдэлжүүлэлт үр өгөөж байгаа эсэхийг харах хэрэгтэй болно.


Мэргэжилтнүүд ажил олгогчид ажилтнуудаа бизнесээ сайжруулах шинэ санаагаа чөлөөтэй хэлэх боломж олгож байх хэрэгтэй гэж байнга хэлдэг. Ажилтнууд компанийнхаа нягт харилцааг өөрсдөө ч хөгжүүлэх боломжтой юм.


Харин удирдлагууд ямар нэг зүйл хийхдээ байгууллагын үнэ цэнийг агуулж байх талаас нь дэмжиж өгөх ёстой. Учир нь ажилчид олон нийтээс санал асуулга авч, фэйсбүүкийг зэрэг цахим мэдээллийн хэрэгсэл ашиглан бодол санаагаа, санал зөвлөгөөгөө чөлөөтэй хуваалцдаг. Заримдаа ажилчдын хувьд сошиалаар байнга холбогдож, хоорондоо санал бодлоо хуваалцах нь байгууллагын том давуу тал ч болдог. Мөн жилдээ нэг удаа төлөвлөлтийн өдөр товлож, өнгөрсөн жилийн ололт амжилтаа ярилцаж, цаашид амжилтаа ахиулахын тулд ямар арга хэмжээ хийх ёстой талаар ярилцах нь үр дүнтэй.


Эцэст нь энэ бүхэн бол амаар ярих төдий зүйл биш. Ажилчдынхаа хариу сэтгэгдэл санал хүсэлтийг нь авч, хэрэв зөв санал бол түүнийг нь биелүүлэхийн тулд чадлаараа хичээх нь танай байгууллагад үр дүн авч ирнэ. Үүний дараа байгууллагад ямар арга хэмжээ хамт олны эерэг хандлагыг дэмжих нь илүү тодорхой болж эхлэнэ.

 


Эх сурвалж: Монголын Хүний Нөөцийн Институт | #HumanCapital сэтгүүл 1310-19/10P34
НЯГТ ХАРИЛЦАА НЬ БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ БУУРУУЛДАГ
Хүний нөөцийн ахисан түвшний сургалт | 90001075 80001075 70001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 02 / 14
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой.
- 2024 / 02 / 04
Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.
- 2023 / 10 / 05
-2023 / 09 / 23
“Хүн-хүн” харилцааг хамардаг мэргэжлийн төрлүүдийг эзэмшихийн тулд менежерт юуны түрүүнд нийгэм доторхи харилцаанд суралцах нь чухал.
-2023 / 09 / 02
Цаг хугацааг эргээд сайн тунгааж харах юм бол бид амьдралынхаа ихэнх хэсэг нь хэрэггүй ба ач холбогдолгүй зүйлс үрсэн байдаг. Мөн багагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зарцуулагдаагүй байдаг.
-2023 / 08 / 29
Ажиглалт судалгааны замаар тухайн албан тушаалын байршил, зорилго чиг үүрэг, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, эрх мэдэл, тавигдах шаардлагын талаар баримт мэдээлэл цуглуулах үйл явцыг ажлын агуулгын шинжилгээ гэнэ.
HR Фото