HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.77%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.50%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.39%
Байгууллагын соёл
- 2022 / 04 / 23
Байгууллагын coëл - Хүчтэй ба сул соёл

Байгууллагын coëлд тухайн байгууллагын ерөнхий унэт зүйлс, баримтлах узэл, нормууд багтдаг бөгөөд эдгээр нь ажилтанууд ба байгууллагыг нэгдмэл болгодог. 

Байгууллагын соёл ажилтнуудыг хөгжүүлж, байгууллагаасаа суралцах боломжийг олгож байдаг. 


Мөн байгууллагад өрнөж байгаа бүх үйл явцад хариуцлага хүлээлгэдэг, харилцаанч ач холбогдлыг мэдрүүлдэг, байгууллагын тогтвортой байдал, ажлын хяналт ба нэгдмэл зорилго, чиглэлийн ундэс суурь болж байдаг юм. Т. Дилом ба А. Кеннеди (T.Deal & A.Kennedy, corporate Cultures, the Rites and Rituals of Corporate Life, 1988) нарын хэлснээр: Хүчтэй соёлыг дараахь бүрэлдэхүүн хэсгүүд бий болгоно. Үүнд:

  • Байгууллагын философи нь нэгтгэх чадвартай байх;
  • Байгууллагын эрхэм зорилго эрч хүчтэй, тодорхой байх;
  • Бусдад итгэдэг ба өөртөө итгүүлж чаддаг манлайлагчтай байх;
  • Харилцааны сувгууд сайн хөгжсөн, дээд удирдлагадаа хүрэх зам нээлттэй байх;
  • Ажилтнууд болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлд онцгой анхаарал тавьдаг;
  • Хэрэглэгч болон үйлчилгээндээ онцгой анхаарал тавьдаг;
  • Бүх ажилтнууд нь сэтгэл ханамжтай, байгууллага дотор өрнөж буй үйл явцад хамааралтай
  • Бүгд дагаж мөрддөг дэв жаяг, журам ёслол, заншилтай байх;
  • Ажилтнууд хийж буй ажилдаа болон ирээдүйн албан тушаал ахих явдалдаа сэтгэл ханамжтай байх;
  • Хийж гүйцэтгэсэн ажилдаа, нийтийн үйлсэд оруулсан хүч хөдөлмөр болон авсан шагнал урамшуулалдаа сэтгэл хангалуун байх зэрэг орно.

Сайн менежменттэй байх, өөрөөр хэлбэл менежерүүд өөрсдийн албан тасалгаандаа зүгээр суух биш, харин үргэлж ил тод нээлттэй ажиллахад бэлэн байна.

Сул соёлын шинж тэмдгүүд:

  •  Байгууллагын “манлайлагчид” тархсан, нэгдмэл санаатай бус;
  • Дагаж мөрддөг дүрэм, журам байхгүй;
  • Эрхэмлэх үнэт зүйлсүүд болон тогтсон үзэл баримтлал тодорхой бус;
  • Дотогшоо чиглэсэн богино хугацаат стратегитэй;
  • Хувь хүмүүс болон булгүүд хоорондоо зөрчил маргаантай; 
  • Багаар ажиллах чадваргүй, ажилтанууд байгууллагадаа хамааралтай байх тухай ойлголт байхгүй.

Дүгнэж хэлэхэд дараах нөхцөлд байгууллагын соёл үр дүнтэй байна. Үүнд:

  • Байгууллагын зорилго тодорхой байна;
  • Дээд удирдлага шинэ соёлыг идэвхитэйгээр дэмждэг, өөрчлөлт хийх шаардлагыг ухамсарласан байх;
  • Соёлд гарч байгаа өөрчлөлтүүдийг хамгийн түрүүнд удирдлага өөрсдийн үйл хөдлөл, ажил хэргээрээ илэрхийлдэг байх;
  • Соёлын өөрчлөлтүүд нь байгууллага дахь бүхий л нэгж, хэсгүүдээр дэмжигддэг байх; 
  • Нэгдмэл санаатай, зорилготой багууд үүсдэг зэрэг нөхцлүүд болно

Байгууллагын coëл - Хүчтэй ба сул соёл
Стратегийн хүний нөөцийн удирдлагаар мэргэших - Хүний нөөцийн ахисан түвшний сургалт | 9000-1075 8000-1075 700-1075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 08
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
- 2023 / 10 / 01
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
- 2023 / 07 / 26
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
-2022 / 11 / 07
Үйл ажиллагааны ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
-2022 / 11 / 07
Үйлчилгээний болон нийт ажилтнуудад ажлын байранд хориглох зүйлс ба шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
HR Фото