HRM / ХНМ
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.97%
Үнэнч байдал
19.52%
Өрсөлдөх чадвар
19.65%
Бусадтай нийцэх байдал
23.42%
Гадагшаа чанар
0.62%
Ёс суртахуун
21.29%
Өөдрөг үзэл
5.54%
Байгууллагын соёл
- 2022 / 04 / 25
Харилцааны ур чадвар

Харилцаа холбоо гэдэг нь "communis" буюу "хуваалцах" гэсэн үгнээс гаралтай бөгөөд бодол болон мэдээллээр дамжуулан мэдээллийг солилцох үйл явц юм. Харилцааны гол хэрэгсэл нь хэл юм. Аливаа харилцаанд хүн ярьж, бичиж эсвэл биеээрээ буюу үйл хөдлөлөөрөө ч орж болдог. 


Харин нөгөө талын харилцагч нь сонсогч эсвэл уншигч байдаг. Ямар ч байгууллагад ажилчид ажлын цагийн 75 хувийг бусадтай харьцах, харилцан үйлчлэхэд зарцуулдаг.


Байгууллагын албан хаагчид дунд өөр өөр зан чанар, хариллцааны чадвар муу зэрэг ажилчид байдгаас хүмүүс хоорондын харилцааг хөндсөн асуудлууд тулгарах нь элбэг. Албан хаагчид хоорондоо хэрхэн харилцаж буйгаас шалтгаалж ажлын байранд стресс бий болох, ажлаасаа авах сэтгэл ханамж дутагдах зэрэг өөрчлөлтүүд бий болдог байна.

САЙН ХАРИЛЦАА ХОЛБОО ГЭЖ ЮУ ВЭ?

Ерөнхийдөө нүүр тулсан харилцааны хувьд:

  •          Харилцан яриаг таслахгүйгээр 100% анхаарал төвлөрүүлэн сонсох
  •          Бусдын хүссэн мэдээллийг ойлгомжтой хэлж өгөх
  •          Мэдээллийг тавилгуй үгүйсгэлгүй асуултад хариу өгөх эсвэл
  •          Сонсож ойлгосон зүйлээ ойлгохоос илүү шалгаж, дүгнэлт хийх
  •          Бусдын үзэл бодол, шашин шүтэх эрхийг хүндлэх

 

Эцэст нь бусдад эерэгээр нөлөөлж юуг хэрхэн, яаж хэлж байгаагаа цаг ямагт бод.

АШИГ ТУС: Сайн харилцаа чадсанаар:

  •         Холбоог хэрэгжүүлж, урт удаан үргэллжлэх харилцаа холбоог үүсгэнэ. Энэ нь итгэлцэл, харилцан хүндлэлийг бий болгоно. Сайн харилцаа зөрчилдөөн. Дайсагналыг багасгаж эерэг байдлыг бий болгож орчин тойрондоо хамтын багийг бүрдүүлж чаддаг.
  •         Ажлын байран дахь зөрчилдөөнтэй холбоотой асуудлыг хялбархан зохицуулж, хувь хүн болон багийн үйл ажиллагааг сайжруулна.
  •         Ажлын сэтгэл ханамж өснө. Сайн харилцаатай ажилчид ажлын стресс бага байна

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ

Үйлчилгээний харилцаа гэдэг нь худалдаа хийхээс өмнө, худалдаа хийх явцад, худалдаа хийсний дараа үйлчлүүлэгчидэд үзүүлэх үйлчилгээ юм. Ихэвчлэн жижиг дэлгүүрүүдэд бараа буцаагдах худалдан авагч нар бараандаа сэтгэл ханамжгүй байх тохиолдлууд их байдаг. Үүнд үйлчлүүлэгчдийн зан чанарт тохируулж хариу үйлдэл хийж чадах ажилтан л амжилтад хүрдэг. Үйлчилгээний соёл нь байгууллагын орлогыг нэмэх гол үүрэг юм. Үйлчилгээний соёл нь дэс дараалал бүхий хөгжлийн нэгэн хэсэг юм.

Үйлчигээний соёлын байгууллагын үйлчлүүлэгч, албан хаагч, худалдагч нарын харилцаанд хөгжлийн гол загвар болж байна. Үйлчилээний соёлд ажилтан үйлчлүүлэгч хоёрын зайн алслалт чухал нөлөө үзүүлнэ. Үйлчлүүлэгч ажилтан хоёрын хооронд 70-80 см байвал тохиромжтой. 

Хоёр тал нүүр нүүрээ харж, нүдээрээ холбоо тогтоон харилцах нь харилцаанд чухал нөлөөгг бас үзүүлдэг. Мөн харилцааны соёл нь үйлчлүүлэгчтэй харьцаж буй үйлдэл, дохио зангаа, нүүрний хувиралаас шалтгаалдаг. 

Туршлагатай ажилтнууд үйлчлүүлэгчтэй харьцхаасаа өмнө хэрхэн харилцахаа мэддэг бөгөөд үгэн болон үгэн бус үйлдлээрээ тэднийг татдаг байна. Үйлчилгээний соёлын хувьд жижиг зүйл гэж байхгүй. 

Нүүрний хувирал, дохио зангаа, дуу хоолойны өнгө, ярианы давтамж, хувцаслалт чухал гэдгийг үйлчилгээний ажилтан бүр санаж байх хэрэгтэй.


Эх сурвалж: Монголын Хүний Нөөцийн Институт | #HumanCapital сэтгүүл 13/11-P34-35


Харилцааны ур чадвар
Байгууллагын захилгат сургалт | 9000-1075 8000-1075 7000-1075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 08 / 20
Менежерүүд сайн ажилтныг тогтвортой ажиллуулах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүний борлуулалт, бусад ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын ажил төлөвлөлт зэрэгт маш сайн нөлөөтэй байдаг гэдэгтэй санал нийлдэг.. Хэрэв менежерүүд эдгээр шалтгаануудыг сайн мэддэг юм бол яагаад шилдэг ажилтнууд ажлаасаа гарах нөхцөл байдал үүсдэг вэ?
Байгууллагын coëлд тухайн байгууллагын ерөнхий унэт зүйлс, баримтлах узэл, нормууд багтдаг бөгөөд эдгээр нь ажилтанууд ба байгууллагыг нэгдмэл болгодог.
- 2022 / 04 / 23
Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандарт батлагдлаа.
- 2022 / 04 / 13
-2022 / 03 / 31
Ёс зүйн кодыг бид ёс зүйн дүрэм гэж нэрлэдэг. Ихэнх оронд “код” гэдэг үгийг орчуулахгүй хэрэглэж байна. Манай улсад төрийн болон ТББ, аж ахуйн нэгжүүд ёс зүйн кодгүй байх нь нийтлэг үзэгдэл.
-2022 / 03 / 06
Хүн ажилдаа өөрийгөө дайчлах байдал нь соёлын гол цөм болж байдаг учраас сайтар төлөвлөж бэлтгэсэн асуултууд бүхий судалгаа авах нь соёлыг байгууллагадаа бий болгож бэхжүүлэх үр нөлөө бүхий алхам юм.
-2021 / 07 / 18
Бизнесийн харилцаа харилцаа тасралтгүй хөгжиж байгаа хэдий ч цахим шуудан буюу И-Майл ашиглалт ажил хэргийн үндсэн хэрэгсэл хэвээр байна. Цаашид ч байх буй за. Харин сүүлийн үед эзнээсээ илүү ухаантай утас гэдэг шиг албан харилцаанд ашиглаж байгаа И-Мэйл бичих соёл Монголчуудын маань хувьд асуудалтай байна.
HR Фото