HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
HR Plus | Нэгтгэл
- 2022 / 05 / 02
HR Plus: Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Олон улсын Ажил, мэргэжлийн Стандарт Ангилал (ISCO-88), түүний дагуу манай улсын Үндэсний Ажил, мэргэжлийн Ангилал, Тодорхойлолт ) нь 10 үндсэн бүлэг, 43 дэд бүлэг, 153 бага бүлэг, 421 нэгж бүлгээс бүрдэнэ.
Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт-08-ыг ҮАМАТ-88 ЭНД ДАРЖ орж үзээрэй. (Хандах эрх шаардахгүй | Нээлттэй мэдээлэл)


Ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг үзэх, татаж авах, ажил, мэргэжил, индекс/кодоор хайх боломжтой.
 

Зорилго: Олон улсын Ажил, мэргэжлийн Стандарт Ангилал (ISCO-88), түүний дагуу манай улсын Үндэсний Ажил, мэргэжлийн Ангилал, Тодорхойлолт (ҮАМАТ-88) гарч хэрэглээнд нэвтрэн багагүй хугацаа өнгөрлөө.

Энэ хугацаанд эдгээр баримт бичгийн суурь зарчим, ач холбогдол, үндсэн бүтцийг ноцтой хөндсөн технологийн хувьсал гараагүй хэдий боловч, хөдөлмөрийн ертөнцөд улс орон бүрийн ажил, мэргэжлийн агуулга, нэр төрөлд бас ч нэлээд өөрчлөлт гарсан нь тэдгээрийг харьцуулж судлах, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсролын чиглэлээр улс хооронд хамтран ажиллах, ажиллах хүч харилцан илгээх зэрэг, тэрчлэн адил агуулгатай ажил, мэргэжлээр мэдээлэл солилцоход бэрхшээл учруулах болсон учир Олон улсын Ажил, мэргэжлийн Стандарт Ангилал-88 (ISCO-88)-ыг шинэчлэн гаргаж ҮАМАТ-08-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Үндэсний ажил, мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолт батлах тухай” 16 дугаар тушаалаар батлан мөрдүүлсэн билээ.

“ҮАМАТ-08”-ын үндсэн зорилго нь дээр дурдсан хэрэгцээ, шаардлагыг ханган биелүүлэхэд чиглэсэн гурван зорилтыг агуулж байгаа болно.

    • Мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажиллах хүчийг олон улсын хэмжээнд зөвшөөрөгдөх, хөрвөх түвшинд бэлтгэх, баталгаажуулах үүднээс орчин үеийн технологийн хувьслын агуулга, процесст дүйсэн нэр, агуулгаар ажил, мэргэжлийг ангилах
    • Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт, хамгааллын холбогдолтой мэдээлэл цуглуулах, боловсруулах, шийдвэр гаргах шатуудад мэдээллийн бодит чанарыг хангах, олон улсын хэмжээнд судалж, харьцуулах боломжийг дээшлүүлэх
    • Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг үнэн бодитой, чанартай явуулах үндсэн нэг үзүүлэлт болохын хувьд үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт чухал үүрэгтэй юм.

Олон Улсын Ажил, мэргэжлийн стандарт ангилал /ISCO-08/ нь 2008 онд шинэчлэгдэн батлагдсан. Монгол Улсын Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт /ҮАМАТ-08/ нь ISCO-08-ын үндсэн бүтцийг авч, нэгж бүлгийн ажил, мэргэжлийн ангиллыг үндэсний индекс/кодоор баяжуулан 2010 онд батлагдсан.

ҮАМАТ-08 батлагдсанаас хойш 2017-2021 онд нийт 548 ажил, мэргэжлээр салбарын яам, мэргэжлийн холбоодтой хамтран нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн. Ажил, мэргэжлийн бүх нэмэлт, өөрчлөлтийг цахим хувилбарт орууллаа. 

Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг улс орны хэмжээний дараах томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэглэдэг. 

Тухайлбал: 
    • Хүн ам, орон сууцны тооллогыг чанартай явуулах; 
    • Хөдөлмөр эрхлэлтийн статистик, судалгаа шинжилгээнд;
    • Ажиллах хүчний бүртгэл, хадгалалт, харьцуулалтад шаардлагатай мэдээллийн эргэлтийг хангах үүрэг бүхий хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системд;
    • Хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг шинжлэх, ажлын байр ба мэргэжлийн боловсрол, сургалтын прогноз – хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад;
    • Ажлын байрны шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай жишиг ажлын байр, холбогдох ажлын байрыг тодорхойлоход.

Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт - 08 | НЭВТРЭХ
Олон улсын стандарт Ажил мэргэжлийн ангилал | НЭВТРЭХ

(Хандах эрх шаардахгүй | Нээлттэй мэдээлэл)

HR Plus: Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 01 / 22
Гэрээний зорилго: Талууд энэ гэрээнд нийцүүлэн шинжлэх ухаан, техникийн үйл ажиллагааны хүрээнд төсөл хэрэгжүүлэх, шинэ техник, технологи зохион бүтээх, өөрсдийн тус тусын дүрмэнд болон эдийн засгийн сонирхолд нийцсэн аж ахуйн нийтлэг зорилтыг хангахын тулд хамтарсан үйл ажиллагаа явуулах зорилготой.
Албан тушаалын зорилго: Орчуулагч нь, бичсэн материалыг, нэг болон түүнээс олон суурь хэлнээс зорилтот хэл рүү, орчуулсан хувилбар нь анхны утгыг аль болох тодорхой илэрхийлэхээр, хөрвүүлнэ. Зорилтот хэл нь орчуулагчын эх хэл байна.
- 2023 / 10 / 07
Албан тушаалын зорилго: Маркетингийн менежер нь боломжит худалдан авагчдыг татах, одоо байгаа үйлчлүүлэгчдийг хадгалахын тулд бүхэл бүтэн байгууллагын (эсвэл байгууллагын бизнесийн чиглэл, брэндүүдийн) стратегийн маркетингийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй.
- 2023 / 10 / 04
-2023 / 09 / 30
Албан тушаалын зорилго: Байгууллагын хүний нөөцийн чиг үүргийн үндсэн фунцуудыг хэрэгжүүлэх
-2023 / 09 / 25
Албан тушаалын зорилго: Байгууллагын болон салбар нэгжүүдийн олон улсын байгууллагуудтай харилцах гадаад харилцаа болон олон улсаас бараа захиалж ачуулах захиалгын асуудлыг хариуцаж ажиллана.
-2023 / 09 / 22
Албан тушаалын зорилго: Хүний нөөцийн функцуудыг бүрэн системтэйгээр хэвшүүлэх, хамгийн шилдэг боловсон хүчнийг сонгох, ажиллагсдын бүтээмжтэй сэтгэл хангалуун ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай ажлуудыг бодлоготойгоор зохицуулах, байгууллагын дотоод соёлыг төлөвшүүлэх
HR Фото