HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.73%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.09%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.73%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.45%
HRM - Бүтээмж
- 2022 / 05 / 24
БАЙГУУЛЛАГЫН КОУЧ-МЕНЕЖМЕНТ


Коучинг гэдэг ойлголтыг хүмүүс олон янзаар тайлбарладаг учир бид энэхүү нийтлэлээр коучингийн тодорхойлолт болоод  практикийн талаар  тодорхой ойлголт өгөхийг хичээлээ.Мэргэжил нэгт  нөхдүүдийн нийтлэлүүд болон илтгэлүүдэд коучинг (Coaching) - ийг ихэвчлэн бизнесийн ертөнцийг аврах  эмчилгээ гэж тусгадаг. 




Гэвч эрүүл сэтгэдэг хэнч бид бүх өвчинд таарсан эмчилгээ байдаггүй гэдгийг  мэддэг бөгөөд цор ганц төгс төгөлдөр эмчилгээ тулгасан иймэрхүү төрлийн саналд  нууц занга оршдог гэж үздэг.  Хамгийн түрүүнд коучинг өөрөө, мөн түүний дотор менежментийн  нэгэн хэв маяг болсон ч гэсэн тодорхой нөхцөл байдалд тодорхой зорилтуудыг  шийдэхэд чиглэгдсэн байдаг гэдгийг тэмдэглэх ёстой.

 

Нийтлэлдээ бид коучингийг зөвлөгөө өгөх хэв маяг бус харин түүнийг удирдлагын хэв маяг хэмээн авч үзэн арай хялбар байдлаар коуч-менежмент хэмээн нэрлэлээ.


Юунаас эхлэх вэ?

 

"Гэвч үүнийг урьд өмнө нь хэн ч хийж байгаагүй шүү дээ! Үүнд л бидний цорын ганц боломж оршиж байгаа юм ” ~ Matrix

 

Коучинг бол эмчилгээ биш

 

Гэвч эрүүл сэтгэдэг хүмүүсийн хувьд бид бүх өвчинд таарсан эмчилгээ байдаггүй гэдгийг  мэддэг бөгөөд иймэрхүү төрлийн саналд  нууц занга оршдог гэж үздэг.

 

Хамгийн түрүүнд коучинг өөрөө, мөн түүний дотор менежментийн  нэгэн хэв маяг болсон ч гэсэн тодорхой нөхцөл байдалд тодорхой зорилтуудыг  шийдэхэд чиглэгдсэн байдаг гэдгийг тэмдэглэх ёстой.

 

Коуч –менежмент


Ингэхэд ер нь энэхүү аргын учир утга юунд оршиж байна вэ? Товчоор хариулахад коуч-менежментийн гол утга учир нь зааварчилгаа болон бодлого шийдвэрлэхийн оронд асуудал дэвшүүлэхэд оршдог. Менежер зааварчилгаа өгөхийн оронд асуудаг, ингээд л гүйцээ.

 

Үнэн хэрэг дээрээ коуч-менежмент бол бидний аль эртнээс мэддэг байсан манлайллын ардчилсан хэв загвар мөн билээ. “Коучинг” байнга л байсан, түүнийг санаанаасаа зохиогоогүй, эрт эдүгээ байж л байсан, зүгээр л одоо түүний цаг үе болж байна.

 

“Ардчилсан хэв загварыг” удирдлагын, социологийн болон сэтгэл судлалын салбарын оюутнуудад  онолын хичээл дээр аль эртнээс зааж сургадаг байсан боловч  онолоос цааш хөгжөөгүй байна.

 

Менежерүүд ихэвчлэн удирдлагын авторитар хэв загварыг хэрэглэдэг (“ гүйцэтгэгч”-ийн хувьд хамгийн их таарч тохирно), өөрсдөө бүх асуудлыг шийддэг, заавар тушаал өгч, гүйцэтгэлийг нягт хянаж мөрддөг г.м. Эсвэл либераль хэв загвар руу хэтэрхий хэлбийж (“ хамтран ажиллагсад илүү таарч тохирно), ямар нэгэн зорилт, түүний гүйцэтгэлийн хяналтаас татгалзаж, эцсийн үр дүнг хүлээдэг тул бүх юм өнгөрч ямарч өөрчлөлт хийгээд нэмэргүй болсон байдаг.

 

Ардчилсан хэв загварыг хэрэглэж чаддаггүйн шалтгаан бол аль ч бизнес сургуульд зааж сургадаггүй дадал туршлага дутдаг мөн бидний орчин тойрныхоо хүмүүстэй харьцах харьцаанд суулгагдаагүйгээс болдог.

 

Байгууллагын коуч-менежмент

 

Хэрэв таны орчин тойрны хэн нэгэн нь хэзээ нэгэн цагт таны зорилго, түүнд хүрэх арга зам болон таны  чадварын талаар үнэн сэтгэлээсээ сонирхож, энэ ярианы дараа та сэтгэл хангалуун байж цаашид зорилгодоо хүрэхээр сэтгэл шулуудан ажилдаа орж байсан бол та  өөрийгөө азтай хүн гэж тооцож болно. Учир нь танд коучингийн туршлага байна гэсэн үг.

 

Ингэхэд коуч-менежер удирдлагын бусад хэв загвараас ялгаатай юу хийдэг юм бол?

 

Тэрээр зүгээр л удирдлаган дор ажилладаг хүнд тушаал, заавар өгөхдөө заавал дараах нөхцөл байдлыг тодруулж асуудаг. Үүнд:

 

•    Тухайн тавигдсан зорилго удирдлаган дор ажилладаг хүний хувийн зорилготой хэр нийцэж байгаа

•    Үр дүнд хүрэхийн тулд ямар арга, аргачлал хэрэглэж байгаа

•    Тухайн арга, аргачлалыг хэрэглэхэд ажилтанд шаардлагатай мэдлэг, дадлага туршлага байгаа эсэх

 

 

Удирдлагаас өнгөрсөн сарын борлуулалтын мэдээг бэлдэх тухай албаны дарга маргааш нь худалдааны төлөөлөгчидтэйгээ хамт гадуур явах ажилтай тул хоёр даалгаврыг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжгүй гэдгээ хэлэхээс айдаггүй байх, эсвэл энэ сарын мэдээг хамт хавсарган өгөх бодолтой байгаагаа хэлэхээс айдаггүй, нэг бол шинэ программ дээр ажиллаж чаддаггүй болохоор энэ даалгаврыг биелүүлэх боломжгүй гэдгээ шууд хэлдэг байхаар чөлөөт нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй.

 

Харин таны удирдлаган дор ажилладаг ажилтан ажлаас ажлаас зугтаахын тулд биш, бүр эсрэгээрээ хамгийн боломжит сайн хувилбараар тухайн үүрэг даалгаврыг биелүүлэх зорилготой байгааг мэдрэх ёстой.

 

Хэрэв та удирдах ажилтан байгаад таны удирдлаганд ажилладаг хүмүүс даалгавар аваад дээр дурдсан нөхцөл байдлаар ажиллаж байвал та коуч-менежментийн анхан шатыг (хамт олонд найрсаг уур амьсгал бүрдүүлэх) даван туулсан гэж хэлж болно.

 

Мэдээж хэрэг найрсаг уур амьсгал бүрдүүлэх нь чухал хэдий ч энэ нь коуч-менежмент үүсч хөгжих суурь болдог байна. Найрсаг уур амьсгалыг удирдагч өөрийн зорилгодоо заавал ашиглах ёстой, эс бөгөөс энэхүү нөхцөл байдлыг ажилтнууд ашиглаж эхэлдэг байна.

 

Энэхүү үүсч бүрэлдсэн уур амьсгалыг ашиглана гэдэг нь коуч-менежер дараахь зүйлийг хийнэ  гэсэн үг юм. Үүнд:

 

•    Ажилтан тавигдсан зорилгоо зөв ойлгосон эсэхийг тодруулна

•    Түүнийг энэхүү асуудлыг шийдвэрлэх үйл явцад татан оролцуулж, алхам бүрийн төлөвлөгөөг гаргана

•    Үр дүнд хүрэхэд ажилтанг зоригжуулна. Тавигдсан зорилгыг ажилтан өөрийн юм шиг хүлээн авахад түлхэц өгнө.

•    Ажилтны үйл ажиллагааг  үр дүнтэйгээр хянана.

 

Коуч-менежментийн зарчмууд

 

Коуч-менежментийн зорилго бол ажилтны ажлын үр дүнг дээшлүүлэхийн тулд зорилгодоо хүрэхэд саад болж байгаа асуудлуудыг ажилтнаар бие даан шийдвэрлүүлэх, түүнийг үр дүнд хүрэхэд идэвхжүүлж өгөхөд оршино.

 

Аль ч компанийн удирдлагын хүсэн хүлээж буй энэхүү үр дүнд хүрэхийн тулд ажилтны өөрийнх нь ухааралт болон хариуцлага дээр тулгуурладаг. Ажилтны ухааралт болон хариуцлагын удирдлага нь зориуд идэвхжүүлж, дэмжиж байдаг.

 

 

Дүгнэж хэлэхэд коуч-менежментийн тулгуур хоёр чулуу бол:

•    Ажилтан өөрийн үйлдлийг ухаарсан байна

•    Эдгээр үйлдлийн үр дүнг ажилтан өөрөө бүрэн хариуцна

•    Гэвч ажилтны хөгжлийн үе шат бүрт эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх боломжгүй.

 

Коуч-менежмент үр дүнд хүрэх нөхцөлүүд

 

Коуч-менежментийн хэв загварын хувьд: Удирдлага, ажилтны хоорондын харилцан ажилласны үр дүнд ажлын үр ашиг мэдэгдэхүйц нэмэгдэж, ажилтны идэвхжүүлэлт, хувь хүний хариуцлага дээшилнэ.

 

Коуч-менежмент үр ашигтай байхын тулд энгийн 3 нөхцөлийг бүрдүүлэхэд хангалттай.

 

  • Нэгдүгээрт: Ажилтан түүнтэй харилцах удирдлагын  энэхүү хэв загварт “дасах” ёстой.
  • Хоёрдугаарт: Коуч-менежмент ажилтны хөдөлмөрийн шинж чанартай “зохицож” , байгууллагын удирдлагын соёлд ерөнхийдөө нийцэж байх ёстой.
  • Гуравдугаарт: Энэхүү харилцан ажиллах хэв загварт удирдагч өөрөө “бэлэн” болсон байх ёстой.

БАЙГУУЛЛАГЫН КОУЧ-МЕНЕЖМЕНТ
Хүний нөөцийн удирдлагын ахисан түвшний сургалт | 9000-1075 8000-1075 7000-1075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 02 / 14
Хэдийгээр гар утас холыг ойртуулж, холбоо барихад ихээхэн ач тустай ч бүтээмжийг хамгийн их бууруулдаг зүйл гэвэл та санал нийлэх үү?
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой.
- 2024 / 02 / 04
Ажил хэрэгч хүний амьдралийг судлахад тэд бүгдээрээ цагаа төлөвлөдөг, урсан өнгөрч буй цаг хугацаанд өөрийгөө захирч чадсан байдаг. Цагаа төлөвлөхийн эцсийн зорилго бол зүгээр нэг цаасан дээр ажлаа тэмдэглэх бус ажлын бүтээмжийг дээшлүүлэх явдал.
- 2023 / 10 / 05
-2023 / 09 / 23
“Хүн-хүн” харилцааг хамардаг мэргэжлийн төрлүүдийг эзэмшихийн тулд менежерт юуны түрүүнд нийгэм доторхи харилцаанд суралцах нь чухал.
-2023 / 09 / 02
Цаг хугацааг эргээд сайн тунгааж харах юм бол бид амьдралынхаа ихэнх хэсэг нь хэрэггүй ба ач холбогдолгүй зүйлс үрсэн байдаг. Мөн багагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зарцуулагдаагүй байдаг.
-2023 / 08 / 29
Ажиглалт судалгааны замаар тухайн албан тушаалын байршил, зорилго чиг үүрэг, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, эрх мэдэл, тавигдах шаардлагын талаар баримт мэдээлэл цуглуулах үйл явцыг ажлын агуулгын шинжилгээ гэнэ.
HR Фото