HR BLOG
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.73%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.09%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.73%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.45%
HR BOOK REVIEW - Номын тойм
- 2022 / 06 / 04
HR BOOK REVIEW 43: Кевин Мюррей “УДИРДАГЧДЫН ХЭЛ” (Шилдэг СЕО нар урам хайрлаж, нөлөөлж, үр дүнд хүрэхийн тулд хэрхэн харилцдаг вэ?) НОМЫН ТУХАЙД

Монголын хүний нөөцийн институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй. 


Зохиолч: Кевин Мюррей /Kevin MurrayThe Language of Leaders: How Top CEOs Communicate to Inspire, Influence and Achieve Results буюу УДИРДАГЧДЫН ХЭЛ (Шилдэг СЕО нар урам хайрлаж, нөлөөлж, үр дүнд хүрэхийн тулд хэрхэн харилцдаг вэ?номын товч агуулга 

Шилдэг гүйцэтгэх захирлууд урам зориг өгч, нөлөөлж, үр дүнд хүрэхийн тулд хэрхэн харилцдаг вэ?

Энэхүү ном хүмүүсийн дунд түгээмэл байдаг "Удирдагчид хэн нэгэнд урам хайрлахын тулд сайн илтгэгч байх албагүй” гэсэн ойлголтын эсрэг зогсдог.

“Удирдагчдын хэл" хэмээх энэ номонд Кевин Мюррэй "Бид хоорондоо харилцахын тулд, бодол санаа мэдрэмжээ илэрхийлэхийн тулд ашигладаг тэр үгс харилцааны системд дарагддаг" гэж бичсэн байна. Ийнхүү зохиогч уг номоороо дамжуулан удирдагч хүн гайхалтай үр дүн гаргах урам хайрлахын тулд ямар систем ашиглах хэрэгтэйг хэлж өгнө.

 "Удирдагчдын хэл" ном нь ахлах албан тушаалтнуудыг ажилд авахад бусдыг ойлгох, сэдэлжүүлэх, урам хайрлах чадвар нь чухал гэдгийг CEO болон хүний нөөцийн мэргэжилтнүүд ойлгож эхэлж буй өнөө үетэй зэрэгцэн хэвлэгдсэнээрээ онцлогтой юм.

Төрөл бүрийн салбарын 70 гаруй шилдэг удирдагчдын жагсаалтыг ашиглан Мюррэй тэд ил тод ертөнцийн хэрэгцээг хэрхэн хангаж байгааг харуулахыг зорьсон байна.

Энэ номд ярилцлага өгсөн хүмүүсийн өөрсдийн бүтэлгүйтлээс сурсан зүйлийг нь танд ойлгоход амар хэлбэрээр хураангуйлан тайлбарлаж бүлэг бүрийн дараа бичсэн нь тун хэрэгтэй зүйл болсон.

Кевин номондоо удирдлагын хувьд итгэл яагаад чухал гэдгээс авхуулаад удирдагчид удирдагч хүнийг ажилд авахдаа анхаарах зүйл мөн харилцааны талаар сайжрахын тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ? Зэрэг сэдвүүдийг хөндсөн юм.

Номынхоо сүүлчийн бүлгийн дараа Мюррэй удирдагчдад урам хайрласан харилцагч байхад хэрэгтэй зүйлийг сануулсан бяцхан санамж, бүдүүвч зурагтай зааварчилгааг хайчилж авч ашиглаж болохоор хийсэн байна. 

/Жич: Энэхүү ном Монгол хэл дээр орчуулагдаж хэвлэгдээгүй болхыг анхаарна уу/ 
Бусад НОМЫН ТОЙМ-ыг эндээс уншиж танилцана уу? #HRBookReview #MHRI | #HRMongolia #МХНИ 
HR BOOK REVIEW 43: Кевин Мюррей “УДИРДАГЧДЫН ХЭЛ” (Шилдэг СЕО нар урам хайрлаж, нөлөөлж, үр дүнд хүрэхийн тулд хэрхэн харилцдаг вэ?) НОМЫН ТУХАЙД
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 09 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
- 2022 / 07 / 28
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
- 2022 / 07 / 23
-2022 / 05 / 18
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
-2022 / 05 / 08
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
-2022 / 05 / 06
Монголын Хүний Нөөцийн Институтээс: Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд уншууштай гадаад болон эх хэл дээрх номнуудыг цувралаар танилцуулж байна. Ухаан далай номоос эхтэй.
HR Фото