Зөвлөх үйлчилгээ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.51%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.56%
Худалдааны менежментийн зөвлөх үйлчилгээ
- 2022 / 06 / 29
Дээд зэргийн үйлчилгээ | Service Excellence

Бид өөрийн хүссэн газраасаа чанарын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн худалдаж авахыг зорьдог. Жишээ нь: Бид жимс, ногоо, хүнсний бүтээгдхүүнүүдээ шинэ, амтлаг бөгөөд цэвэр цэмцгэр савалгаатайг нь харж сонгож авдаг. Тиймээс ихэнх хүнсний үйлдвэрүүд бүтээгдхүүнээ зөв газар, зөв цагт, зөв тоо хэмжээгээр сайн нөхцөлд үйлдвэрлэж, хамгийн бага боломжит зардлаар түгээж байгаагаа баталж үйлчлүүлэгчийн Service Excellence Program -ийг боловсруулдаг.



 

Дээд зэргийн үйлчилгээ нь аливаа байгууллагын үйлчлүүлэгч нарт үзүүлэх үйлчилгээг мэргэжлийн, өндөр түвшинд хүргэх зорилготой бөгөөд энэ нь үйлчилгээний салбарт өсөлтийг авчрах хэрэгсэл юм. Өнөө үед хэрэглэгчид хаана ч явсан үйлчилгээний гол төвд байдаг. Тийм ч учраас төр засаг үйлчилгээг үр дүнтэй, тэгш шударга, сайн байгаасай гэж хүсдэг. Үүнтэй адил Дээд зэргийн үйлчилгээг практик хэрэгсэл болгон хэрэгжүүлж, үйлчлүүлэгч нарт чиглэсэн үйл ажиллагааг явуулснаар байгууллагаа өөрчилж болно.

 

Дээд зэргийн үйлчилгэний гол суурь ойлголт бол үйлчлүүлэгчдийн нэн тэргүүний хэрэгцээг судалж, бараа түгээлт, цаг хугацаа, мэдээлэл болон ажилчидын зан байдалд анхааралаа хандуулах юм.  Мөн үйлчлүүлэгч нарын үйлчилгээний талаарх бодол, ойлголтыг нэмэгдүүлэх, үйлчилгээний сэтгэл ханамж дээр онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. 

 

Дээд зэргийн үйлчилгээ нь үйл ажиллагааны гурван түвшинтэй.

1.    Тасралтгүй хөгжүүлэлт.  Байгууллага хөгжлийн арга барилыг тодорхойлж үйлчлүүлэгч рүү чиглэсэн үйл ажиллагааг явуулж, байгууллагын чадавхийг тодорхойлох.

2.    Ур чадвар бол хөгжлийн хэрэгсэл. Хувь хүн ба багууд үйлчлүүлэгчтэй харилцах шинэ ур чадварыг хайх буюу олж авснаар үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлж болно.

3.    Бие даасан амжилтын баталгаа.  Байгууллагын хувьд дээд зэргийн үйлчилгээний стандартад нийцэж хөгжил ба чадвараа бусдад харуулах.

 

Хэрхэн байгууллагынхаа үйл ажиллагаанд дээд зэргийн үйлчилгээг эхлүүлэх вэ?

•    Дээд зэргийн үйлчилгээний стандарттай уншиж танилцах. Хамтран ажиллагсадтайгаа уулзаж хэрхэн стандартын дагуу ажиллаж болохоо ярилцаж, хэлэлцэх

•    Албан ёсны үнэлгээтэй танилцах. Байгууллагадаа дээд зэргийн үйлчилгээг амжилттай хэрэгжүүлэхийг хүсвэл эхлээд албан ёсны үнэлгээг мэдэх нь чухал.


 www.RETAIL.mn | #MHRI #RETAIL #RetailMN
Дээд зэргийн үйлчилгээ | Service Excellence
Байгууллагын захиалгат сургалт | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
HR Фото