HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.51%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.56%
Байгууллагын соёл
- 2022 / 11 / 07
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ БАРИМТЛАХ ЁС ЗҮЙ

Үйлчилгээний ажилтны баримтлах ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.


  • Хамт олны эрх ашгийг хувийн эрх ашгаас илүүд тавина.
  • Ажилтнууд албан болон албан бус тохиолдолд ёс суртахууны эрхэм дээд чанарыг сахина. Ямагт эелдэг төрх, найрсаг, шударга зантай байж, хамтран ажиллагсадтайгаа эвсэг байж хамт олны дунд биеэ барьж огцом уурлаж, бусдад уур уцаараа гаргахгүй байна.
  • Ажилтнууд бие биенийгээ бүтэн нэр,  албан тушаалаар дуудаж албан харилцааны ёс зүйг мөрдөнө.
  • Удирдах, удирдуулах ёсыг баримтлаж зөв шүүмжлэлд хүлээцтэй хандана.
  • Ажилтнууд  өндөр үр бүтээлтэй, идэвхи санаачилгатай ажиллах, хамт олны эвсэг ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлж, багаар хамтран ажиллахын төлөө бие биендээ ажлын шаардлага тавьж, шүүмжилж болно.
  • Хувийн зохион байгуулалт сайтай, цэвэрч нямбай байна.
  • Ажилтан бүр хувийн санхүүгийн асуудлыг зөв зохицуулна.
  • Хов жив, сул яриа ярихгүй байна.
  • Бусдын хажууд хоорондоо шивэгнэн ярих, нүд нухлах, чих, хамраа ухах, биеэ маажих,  эвшээх, хөл гараа савчих зэрэг илүү хөдөлгөөн хийхгүй байна.
  • Албан тушаал ба эрх мэдлийн болон эдийн шуналгүй, төлөв даруй байж, баярхаж бардам зан гаргахгүй, атаа жөтөөгүй байна.
  • Өөрийн бие мах бодь, оюун санааг эрүүл байлгах амьдралын хэв шинжийг мөрдөнө.
  • Архи, дарс болон мөрийтэй тоглоомонд донтох, зугаа цэнгэлд автагдахгүй байна.
  • Бусдад халдварт өвчин /ханиад, томуу г.м / тараахаас сэргийлнэ.
  • Олон нийтийн газар бие зөв авч явж хог үл хаяна.

Танд энэ чиглэлээр сургалт зөвлөх үйлчилгээ шаардлагатай байгаа бол: 
90001075 80001075 70001075 | info@mhri.mn хандана уу? Баярлалаа.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ БАРИМТЛАХ ЁС ЗҮЙ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 08
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
- 2023 / 10 / 01
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
- 2023 / 07 / 26
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
-2022 / 11 / 07
Үйл ажиллагааны ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
-2022 / 11 / 07
Үйлчилгээний болон нийт ажилтнуудад ажлын байранд хориглох зүйлс ба шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
HR Фото