HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
Байгууллагын соёл
- 2022 / 11 / 07
АЖЛЫН БАЙРАНД ХОРИГЛОХ ЗҮЙЛС
Үйлчилгээний болон нийт ажилтнуудад ажлын байранд хориглох зүйлс ба шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.

Өмч хөрөнгийг нуун дарагдуулах, ашиглан шамшигдуулах, зээлэх, зээлдүүлэх, алдаж үрэгдүүлэхийг хориглоно.

Компанийн нэрийг хувийн ашиг сонирхолын үүднээс ба орлого олох зорилгоор ашиглахыг эрс цээрлэнэ.

Худал хэлэх, шударга бус байдал гаргах, алдаа дутагдлыг нуун дарагдуулах, ажиллагсдын дунд хов жив зөөх, хутган үймүүлэх зэрэг зохисгүй байдал гаргахыг хориглоно.
Ажилтнууд улс төрийн болон шашин шүтлэгийн сонирхолоо бусдад тулгах, тэдгээрийн хөтөлбөрт хувь нэмэр оруулахыг шаардаж үл болно.

1)  Согтууруулах ундаа хэрэглэх
2)  Тамхи татах
3)  Согтуу болон мансуурлын байдалтай ирэх
4)  Хэрэглэгчдийг хүлээлгэх, дуут дохиогоор гарч ирэх
5)  Эд зүйлсийг барьцаалан болон зөвшөөрөлгүйгээр зээлээр  шатахуун олгох
6)  Бүх төрлийн тоглоом тоглож, хөгжим сонсох
7)  Гар утсаар зугаацах
8)  Самар цөмөх, үйлчилгээ үзүүлж байхдаа бохь зажилах
9)  Бусдыг чангаар дуудах, чанга инээх
10)  Хувцас, эд зүйлсээ засварлах, оёх
11) Зүүрмэглэх, унтах
12)  Ноцолдох, хөөцөлдөн гүйх
13)  Удаанаар ярилцан назгайрч суух, бөөгнөрөн хуучлах
14)  Удирдах ажилтнууд удирдлагадаа ажиллаж буй ажилтныг бэлгийн дарамтанд оруулах
15)  Бусдын зүйлсийг зөвшөөрөлгүй авч хэрэглэх 
16)  Эзэн нь байхгүй үед бусдын эд зүйлсийг хэрэглэх, зөвшөөрлийг нь өмнөөс өгөх
17)  Гэр бүлийн болон дотны хүмүүстэй ажлын байранд удаан хугацаагаар уулзах
18)  Хүүхдээ удаан хугацаагаар ажил дээрээ авчирах
19)  Бүдүүлэг үг хэрэглэх, хараал хэлэх
20)  Хэрэглэгчдийг хүлээлгэх 


Танд энэ чиглэлээр сургалт зөвлөх үйлчилгээ шаардлагатай байгаа бол: 
90001075 80001075 70001075 | info@mhri.mn хандана уу? Баярлалаа.
АЖЛЫН БАЙРАНД ХОРИГЛОХ ЗҮЙЛС
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 08
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
- 2023 / 10 / 01
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
- 2023 / 07 / 26
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
-2022 / 11 / 07
Үйл ажиллагааны ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
-2022 / 11 / 07
Үйлчилгээний ажилтны баримтлах ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
HR Фото