Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.77%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.50%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.39%
HR news
- 2023 / 01 / 30
ГРИЙН ГРУПП АЖИЛТНУУДДАА 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
САЙН МЭДЭЭ. Хүн хэмээх үнэ цэнэт капиталаа дээдлэн 2 тэрбум төгрөгний урамшуулал олгосон GREEN GROUP -н хамт олон болон менежментийн багаар бахархаж байна. Хүнээ дээдлэгч бүхэн хөгжлийн тэргүүлэгч байдаг. Баяр хүргэе та бүхэндээ #грийн_групп_ажилтнууддаа_2_тэрбум_төгрөгийн_урамшуулал_олголоо



Үндэсний брэнд бүтээгч “Green Group” 15 дахь жилийнхээ ойг бахдам амжилтаар дүүрэн үдэж байна.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд “Green Group” хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны салбараас гадна барилга, үл хөдлөх, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт үйл ажиллагаагаа тэлж, зөвхөн дотоодын төдийгүй дэлхийн зах зээлд үйл ажиллагаа эрхэлж байна. Өнгөрч буй 2022 онд:
  • Брэнд бүтээгдэхүүнүүдийнхээ нэр төрлийг улам бүр өсгөж, 20 брэндийн нийт 500 гаруй нэр төрлийн 35 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ.
  • “Актив Гарден” төслийн хүрээнд Монголын хамгийн анхны трапецан хэлбэртэй орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулав.
  • Нийт 22 тэрбум төгрөгийг улсын татварт төвлөрүүлсэн нь 30 сургууль, цэцэрлэгийг байгуулахад хүрэлцэхүйц төсөвтэй тэнцэж буй.
  • “Грийн Групп”-ийн нийт ажилтны тоо 1000 хүрч, туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч компаниудын ажилтнуудыг оруулж тооцвол 5000-д хүрлээ.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд “Ид шидийн орон” төсөлд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
    Түүнчлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Green Pride” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр улирч буй оны шилдэг ажилтнуудаа тодруулан урамшуулж, нийт 2 тэрбум төгрөгийн бодит шагналыг ажилтнууддаа олголоо. Үүнд:
  1. “Diamond Pride” шагналын эзнээр тодорсон 1 ажилтныг 100 сая төгрөгөөр шагнав.
  2. “Gold Pride” шагналын эзэн 6 ажилтанд тус бүр 30 сая төгрөгөөр гэр бүлээрээ Дубайд аялах эрхийн бичиг гардууллаа
  3. Мөн “Green Group” компанийн ТУЗ-ийн зүгээс 2022 оны шилдэг 5 ажилтныг тус бүр 20 сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулав.
Мөн харилцагчдаасаа шилдгүүдийг шалгаруулдаг:
  • “Дэлхийгээр аялъя” хөтөлбөрийнхөө хүрээнд 2022 онд шилдгээр шалгарсан орон нутаг болон Улаанбаатар хотын нийт 15 харилцагчаа дэлхийгээр аялах эрхээр урамшууллаа.Түүнчлэн Грийн Группийн Ерөнхий захирлын зүгээс гэр бүлээрээ Дубай хотоор аялах эрхээр 1 харилцагчийг шагнасан юм
  • Хамт олныхоо хичээл зүтгэл, хэрэглэгч, харилцагч Та бүхнийхээ дэмжлэгийн үр дүнд “ГРИЙН ГРУПП” Монголын аж ахуйн нэгжүүдийн чансааг тодорхойлдог "Entrepreneur 2022" арга хэмжээний үеэр Монгол Улсын 2022 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖ АХУЙН НЭГЖ-ээр дахин шалгарч, ТЭРГҮҮЛЭГЧийн байр сууриа бататгасан билээ.
Бидэнд итгэл хүлээлгэж, бидэнтэй үргэлж хамт байдаг Та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.


ГРИЙН ГРУПП АЖИЛТНУУДДАА 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
ГРИЙН ГРУПП АЖИЛТНУУДДАА 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
ГРИЙН ГРУПП АЖИЛТНУУДДАА 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
ГРИЙН ГРУПП АЖИЛТНУУДДАА 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
ГРИЙН ГРУПП АЖИЛТНУУДДАА 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
ГРИЙН ГРУПП АЖИЛТНУУДДАА 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
ГРИЙН ГРУПП АЖИЛТНУУДДАА 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
ГРИЙН ГРУПП АЖИЛТНУУДДАА 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
ГРИЙН ГРУПП АЖИЛТНУУДДАА 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
ГРИЙН ГРУПП АЖИЛТНУУДДАА 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 11
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь шинэчлэгдсэн шинэ, практик сургалтын агуулгыг санал болгож байна.
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM)-д суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A040) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
- 2024 / 04 / 01
БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах HRD CONFERENCE 2024 олон улсын арга хэмжээ | туршлага судлах тусгай хөтөлбөрт урьж байна.
- 2024 / 03 / 31
-2024 / 03 / 30
Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A мэргэшүүлэх хөтөлбөр үргэлжилж байна.
-2024 / 03 / 30
Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ | "Байгууллагын ёс зүй ба ажилтны хандлага" сэдэвт сургалт зохион байгуулав
-2024 / 03 / 26
МХНИ: Стратегийн хүний нөөцийн удирдлага (SHRM) агуулгад суурилсан хүний нөөцийн ахисан түвшний MHRI/Level-A (A039) мэргэшүүлэх сертификатын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе!
HR Фото